Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хөх гэдэг бол хар тамхи биш, харин эрчүүд хар тамхичид биш. Хүн бүр том хөхний төлөө санаанд оромгүй алхмууд хийдэггүй. Том хөхийг харж болно. Гэхдээ танд яг юу хэрэгтэй байна вэ? Гэр бүл, секс, дотно харилцаа. Хэт их том хөхтэй байвал таныг “Хараач, ямар том хөх вэ” л гэж хэлэх болов уу. Тиймээс жижигхэн хөхтэй бол гуниглаад хэрэггүй.
Сүүийн үед “том өгзөг+ жижиг хөх =гуниг” гэх яриа нэлээд дэлгэрээд байгаа билээ.
Би найзаасаа яагаад хөх хийлгэсэн талаар нь асуусан. Тэрээр 4 размерын хөх хийлгэсэн бөгөөд энэ надад маш сонирхолтой байлаа. Харин тэр хариулахдаа: Над шиг том өгзөгтэй хүнд жижиг хөх зохихгүй байсан хэмээн хариулсан.
Гэхдээ хариулт нь надад их сонин санагдсан юм. Яагаад “том хөхтэй болохыг хүсээд ийм алхам хийсэн” -гэж хариулж болоогүй юм бэ? Том өгзөгтэй бол том хөхтэй байх ёстой гэсэн дүрэм хаанаас гарсан юм бол?...
Нэгдүгээрт биеийн харьцаа ямар ч хамааралгүй. Энэ бол бодит зүйл.
Жишээ нь, би том хөхтэй найз бүсгүйтэй байсан юм. Гэсэн хэдий ч энэ надад тийм ч их тааламжтай байгаагүй. Тиймээс дахин хэт том хөхтэй бүсгүйчүүдтэй харилцаа тогтоохгүй байхаар шийдсэн.
Харин хэрвээ та том өгзөг, жижиг хөхтэй бол энэ тийм ч том асуудал биш. Та Женнифер Лопес, Рианна, Бейонси нарыг ажиглаад үзээрэй. Тэднийг ажиглахад өөрсдийн биенд сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс ч тэднийг сайхан бүсгүйчүүд гэж боддог.
Ийм тохиолдолд хувцас худалдаж авахын тулд өөрийн илүүдэл зүйлээ нуух хэрэгтэй мэт санагдана. Харин тэд галбираа харуулсан зүйл өмсөхөөс огт ичдэггүй шүү дээ.
Хэрвээ биеийнхээ харьцааг ижил харагдуулахыг хүсвэл Рианнагаас жишээ авч болох юм.
Гутал болон жийнс нь хоорондоо маш тохирч байна. Том өгзөгөө нуухын тулд сул, шулуун жийнс өмсөж, том гутал өмссөн байна.
Женнифер Лав Хьюитийг хараад нэг үзээрэй. Тэр тийм ч жижиг өгзөгтэй биш бололтой. Түүний өмссөн жийнс нь өгзөгийг нь илүү анхаарал татсан болгож байна.
Кети Холмсын өгзөг ч жижиг биш. Харин өөрийн энэхүү дутагдлыг хэрхэн нууж, давуу тал болгосныг ажиглахад илүүдэхгүй.
Ингээд эцэст нь эдгээр бүсгүйчүүдийг хараад өөртөө ч гэсэн сэтгэл хангалуун хандаарай. Аливаа зүйл бодол дагаж ирдэг. Та муу зүйл их бодох юм бол таныг тийм л зүйл хүрээлнэ. Өөртөө итгэлтэй "Би сайхан бүсгүй/залуу" гэж бодож, өөрийгөө урамшуулж хурцалж явах хэрэгтэй.
Харин таны хувьд том өгзөг, жижиг хөх асуудал мөн үү?