Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Аялагчийн тэмдэглэл:
1. Зах гэдэг бол тухайн орны хөгжлийг харуулсан бас нэг хэлбэр юм.
2. Ромын хамгийн алдартай зах “Campo dei Fiori” талбайд байрладаг.
3. Зах нь 6:00-14:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд Ням гаригт амардаг.
4. Миний очсон хамгийн гайхалтай зах байсан гэж хэлж чадахгүй ч энд бас л сонирхолтой байсан шүү.
5. Захаар аялаж хүнс болон хүмүүсийг нь ажигласаар...
6.
7. Энд маш олон төрлийн гоймон болон пастаг худалдаж авч болно.
8. Мөн пастанд зориулсан төрөл бүрийн амтлагчууд.
9. Гучин төрлийн хатаасан улаан лооль.
10. Цукини цэцэг тийм ч хямд биш бололтой.
11.
12.
13.
14.
15. Захын гадаа цэцэг худалдаж авч болно.
16. Харин энэ бол нарийн боовны газар.
17. Ингээд Ромд очвол заавал очих ёстой дараагийн газрыг танилцуулъя.
Энэ дэлгүүрт ороод надад энэхүү дэлгүүрт амьдрах хүсэл төрсөн. “Eataly” дэлгүүр нь төвөөсөө бага зэрэг хол байдаг ч энэ дэлгүүрийг зорьж очсондоо та харамсахгүй шүү. Энэхүү дэлгүүр 4 давхар бөгөөд 20 гаруй кафе бий.
18. Цахилгаан шатнаас харагдаж буй дэлгүүрийн байдал.
19. Италийн бүхий л төрлийн дарс энд байдаг.
20. Хажууд нь дарсны жижигхэн Бар бий.
21. Ойролцоогоор 1000-н төрлийн пастаг эндээс авч болно.
22.
23. Мөн гар аргаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд.
24. Хиам
25.
26. Маш олон төрлийн оливын болон бусад тоснууд.
27. Моцарелла кафе.
28. Бяслаг, бяслаг, хиам бас дахиад хиам.
29.
30.
31. Хүнсний ногоо болон жим жимсгэнэ.
32. Гэр ахуйн хэрэгслүүд.
33. Хоолны жортой номууд.
34. Eataly-аас та хүссэн зүйлээ худалдаж авах боломжтой.
35.
36. Италийн хотуудын амттангууд.
37. Энэхүү дэлгүүрт ирэхийг зөвлөж байгаа ч ганцхан сэтгэл гонсойлгосон зүйл байсан юм. Энэ нь кафены хоолнууд. Учир нь хоолны цэс маш муутай бөгөөд амт султай, үнэтэй байсан.
38.
39. Сицилигийн амттангийн дэлгүүр. Энэхүү дэлгүүрт бид санаандгүй ирсэн боловч надад маш их таалагдсан.
40. Самартай канноли хэмээх жигнэмэг. Үүнийг “Загалмайлсан эцэг” кинонд идэж байгааг харуулдаг шүү дээ.
41. Дэлгүүрийн нэр нь “i dolci di Nonna Vincenza”.
42.
43.
44.
45.
46. “Roscioli” хэмээх өөр нэгэн дэлгүүр. Хэдийгээр энэхүү дэлгүүрт бас нэлээд их зүйл байсан ч “Eataly”-ийн хажууд жаахан дутмаг байсан юм.
47. Маш үнэтэй улаан лолийн шүүс.
48. Дарсны өргөн сонголт.
49. “Roscioli” жигнэмэгийн кафе.
50.
51. Түргэн хоол.
52. Ингээд зайрмагны талаах хүргэе. Итали ирэхээсээ өмнө би бараг л зайрмаг идэж чаддаггүй байсан юм. Хааяа нэг иддэг байсан ч Италийн зайрмагны дэргэд бол чихэртэй мөс мэт байсан юм билээ. Харин Италийн зайрмагнууд гэдэг үнэхээр амттай. Ялангуяа “Venchi” зайрмаг олоход хялбар, амт нь ч гайхалтай.
53. “Gelato Artigianale” гэж бичсэн газар байвал энэ нь үйлдвэрт үйлдвэрлэсэн зайрмаг биш харин тухайн зайрмаг зарж буй газартаа хийсэн болохыг илэрхийлж байгаа.
54.
55.
56. Та дэлгүүрээр явах дургүй байсан ч Италид алхам тутамд л амттан, хоол байдаг. Тиймээс та Италийн амттангаас бол зугатаж чадахгүй шүү. Хамт аяласан та бүхэндээ баярлалаа.
57.
58.
59.