1. Классик романтик болзоо
Энэхүү болзооны хоолны цэсэнд хөнгөн зууш, дессерт, халуун хоол болон шампанск эсвэл вино байхад хангалттай. Харин ширээгээ цагаан бүтээлгээр бүтээж, улаан салфетка тавьж, лаа асааж, хавтгай цэцгийн баглаа тавих хэрэгтэй. Орчин нь бүүдгэр байвал зүгээр. Хувцаслалтаа бүү мартаарай. Та энэ үдшийн хамгийн чухал хэсэг учир классик хувцаслалтыг сонгоорой. Мөн үдшийн зоогоо хэзээ ч битгий галт тогооны өрөөнд зохион байгуулаарай.
2. Пикник
Мэдээж хоёрдугаар сард ямар пикник байх билээ. Гэсэн хэдий ч үнэхээр романтик сонсогдож байгаа биз. Тэгвэл хайртай хүнийхээ төлөө зуны уур амьсгалыг бүтээх гээд оролдоод үзээрэй. Ногоон хивс дэвсээд эргэн тойронд цэцэг байрлууллаарай. Мөн ургамлын үнэртэй лаа асаах хэрэгтэй. Нэмэлт болгож байгаль, шувуу, усны чимээ сонсогдсон хөгжмийг эгшиглүүлвэл илүү сайхан мэдрэмж төрөх болно. Харин хоолны цэсний хувьд жимс, ногоо байвал зүгээр байх. Гриллдсэн хоол болон жимсний виног сонгох нь нэн чухал. Харин та өөрөө зуны даашинз өмсөөрөй.
3. Үндэсний зоог
Ямар ч үндэсний зоогийг барьж болно. Жишээ болгож Японы зоогны талаар хүргэе. Өрөөгөө дэвүүр, салхины чимээ болон хиймэл сакура цэцгээр чимэглээрэй. Харин хоолны цэсэнд Япон үндэсний хоолыг өөрийн гараар хийх эсвэл захиалж болно. Япон загвартай хувцаслаарай. Үүнд үсээ дээш нь шууж, ойролцоо загвартай даашинз өмсөхөд л хангалттай.
4. Хөл бөмбөг
Ерөнхийдөө буйдан, зурагт болон номын ширээ байхад болно. Ширээгээ засахдаа бөмбөг хэлбэртэй бяслаг, дуртай багийнх нь гол бэлгэ тэмдэг болсон өнгөөр чимэглэсэн зууш гэх мэт зүйлсийг ашиглах нь зөв. Мөн пицца, чипс, мах гэх мэт зүйлс оройн хоолонд нэлээд тохиромжтой. Харин уух зүйлд зөвхөн шар айраг л байх ёстой. Харин хувцаслахдаа хайртынхаа дуртай хөл бөмбөгийн багийн футболка, эсвэл майкыг өмсөөрэй.
5. Халуухан орой
Зөвхөн лааны гэрэлд л энэхүү үдшийг зохион байгуулаарай. Улаан хүрэн ширээний бүтээлэг, хатуухан уух зүйл нь энэ үдшийг мартагдашгүй болгоно. Хоолны цэсний сонголт чөлөөтэй бөгөөд энэ үдшийн бүх зүйл халуухан учир халуун ногоотой хоолыг сонгох нь илүү тохиромжтой. Харин таны хувцаслалт ямар нэг задгай, эротик байх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой нь богино шорт, банзал болон урт оймс, задгай даашинз байх юм.