Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ингээд Стефани мэргэжлийн түвшинд бодит баримт, бичлэгийг ашиглан
гайхалтай хэрцгий гэрэл зургуудыг дарсан байна. Тэрээр юу ч нэмээгүй бүх
зүйлийг бараг л байгаа чигээр нь дарсан бөгөөд харин ч урлаг гэдэг
үүднээс нь илүү зөөлрүүлсэн аж. Эдгээр зургууд тэр дороо цацагдаж,
Стефаныг “галзуу фотомастер”, “тэсэхийн аргагүй түрэмгийлэгч” -гэх мэт
нэрлэх болжээ.
Стефан бол гоо сайхны араас хөөцөлдөгч гэрэл зурагчин биш. Тэрээр
зургаараа олон нийтийг шоглож, сэтгэл санааны хувьд ч байнга сайхан
мэдрэмж төрүүлдэггүй. Түүний гэрэл зургуудад бодит байдал болон
төсөөлөл, бүдэг харанхуй үе болон гайхалтай сайхан гэрэлт үе холилдон
орсон байдаг.
Гэсэн хэдий ч тэрээр сурталчилгааны болон нийгмийн бодит гэрэл зургуудыг
ялган өөр өөрөөр дардаг байна. Жишээлбэл маш өнгөлөг, тод гэрэл зургууд
нь сурталчилгааных байдаг бол гундуухан, хар бараан зургууд нь нийгмийн
байдлыг илэрхийлсэн бодит гэрэл зургууд байдаг аж.