Николас Кейжийн рокер хүү

Алдарт жүжигчин Николас Кейж (Nicolas Cage) нэгэн өвөрмөц хүүтэй гэнэ. Түүний хүүг Уэстон Коппола Кейж гэдэг бөгөөд 1990 оны 12 сарын 26-нд төрсөн байна. Тэрээр өөрийгөө эцэг шигээ авъяастай хэмээн гэр бүлдээ баталж чаджээ. Хэдийгээр Уэстон тийм ч алдартай биш хэдий ч өөрийнхөө сонирхлын хүрээнд буюу “Arcane”, хүнд металлын хамтлаг болох “ Eyes of Noctum”-ын гоцлол дуучин бөгөөд “Arsh Anubis” хэмээх хамтлагуудын дунд нэлээд алдартай аж.
Николас Кейжийн рокер хүү


Уэстон бол Николас Кейжийн өмнөх эхнэрийн хүүхэд бөгөөд түүний ээжийг Кристина Фултон гэдэг. Хүүгийн ээж метал рок ихээхэн сонирхдог боловч үүнийгээ арай өөр арга замаар илэрхийлдэг байна. Тэрээр өмнө нь Норвегийн хүнд метал рокын “Dimmu Borgir” хамтлагийн гишүүн Шаграт (Shagrath)-тай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх баримт бий. 2008 оны 8 саоын 15-нд Америк улсад Шаграт (Стиан Торесен) болон Кристина нарын хурим болох ёстой байсан ч болоогүй аж.



Эцгийнхээ ачаар Уэстон хэд хэдэн удаа кинонд тоглоод амжжээ. Тэрээр “Lord of War” киноны Владимир, “The Crow” кинонд Украин механикийн дүрд тоглож байсан байна. Үүнээс гадна Уэстон “Drive Angry 3D” киноны саундтрекийн ажилд оролцсон аж. Харин 2007 онд эцгийнхээ хамтаар “Voodoo Child” хэмээх комиксыг гаргасан байна.



“Eyes Of Noctum” хамтлагийн цомог 2009 онд анх гарчээ. Энэхүү цомгийг Гётеборг дахь “Fredman“ студид хийсэн бөгөөд найруулагчаар нь Fredrik Nordstrm (Dimmu Borgir, In Flames, Hammerfall) ажиллажээ. Цомгийн зочноор Норвегийн бөмбөрчин Hellhammer (Mayhem, Dimmu Borgir) болон Шведийн хөгжимчин Snowy Shaw нар байсан байна.



“Eyes of Noctum” хамтлагийн бүтээлийг шүүмжлэгчид эерэгээр хүлээж авч байгаа аж. Харин хамтлагийн гишүүд хэлэхдээ, “Бид сатанист биш бөгөөд ямар ч шашны урсгалд хамаарахгүй. Мөн бидний хөгжим бол хар металл биш юм” -хэмээн ярьжээ.





















Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()