Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нэг өдөр Жеймс метроны буудал дээр гудамжны шаргал муурыг харжээ. Муурыг харахад нэг хөл нь гэмтсэн бараг идээлэх шахсан байж гэнэ.
2. Тэрээр муурны хажуугаар шууд өнгөрч явж чадаагүй бөгөөд муурыг шууд малын эмч дээр аваачсан байна. Харин муурыг бүрэн эдгэсний дараа Жеймс муурыг тавьж явуулжээ.
3. Өөрийнхөө аврагчид дассан муур түүнээс салахыг хүсээгүй бололтой байнга л Жеймсийн араас дагаж байсан байна. Ямар ч аргагүй болсон Жеймс муурыг өөртөө авчээ.
4. Жеймс гудамжинд хөгжим дардаг бөгөөд Боб муур харин түүний хажууд суудаг болсон байна. Үүнээс хойш түүний орлого эрс нэмэгдсэн аж. Учир нь хүмүүс тэдний өөдөөс ийм өхөөрдөм бяцхан муур харж байхад хажуугаар нь зүгээр өнгөрч чадахгүй байж гэнэ. Бобд ороолт зүүсэн нь хүмүүсийн сэтгэлийг бүр их татах болсон байна.
5. Номд тэдний учралын талаар түүхийг өгүүлэх болно.
6. Тэрээр номныхоо эхэнд бичихдээ энэхүү мууртай тааралдсанаар миний амьдрал өөрчлөгдөнө гэж бодоогүй хэмээжээ. Бобтой таарснаар Жеймс янз бүрийн сэтгэлийн зовлон дарамтаас салж чадсан байна. Хэрвээ ярьж чаддаг байсан бол Боб мөн л тэгэж хариулах байсан болов уу.
7. Шаргал муур Боб