Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Mr. Jones "The Accurate"
Энэхүү цагны ялгарах онцлог нь цагийн зүү нь ”сана” гэсэн үгтэй бол минутын зүү нь “чи үхэх болно” гэсэн үгтэй юм байна. Тиймээс энэхүү цагийг зохион бүтээгчид таныг үргэлж цагаа барих болов уу хэмээн найдаж байгаа аж. "The Accurate" цагийг онлайнаар худалдаж авч болох юм байна. Цагны үнэ нь 6800 рублийн үнэтэй гэнэ.
2. Nava Design "Ora Unica"
Испани хэлнээс орчуулах юм бол “нэг цаг” гэсэн утгатай юм байна. Харин цагны онцлог нь зүүний оронд далий муруй байгаа бөгөөд энэхүү муруйн тусламжтайгаар та цагаа мэдэх аж. Муруйг ажиглахад урт богино гэсэн хоёр төгсгөлтэй байгааг та анзаарч байгаа биз. 5300 рублийн үнэтэйгээр зарагдаж байгаа гэнэ.
3. Mutewatch "Charcoal Grey"
Ингээд харахад ямар ч илүү зүйлгүй энгийн цаг мэт харагдах боловч дотор нь нэлээд хэрэглээний зүйлс байдаг гэнэ шүү. Жишээлбэл: Гэрэлтдэг мэдрэмжтэй дэлгэц, сэрүүлэг, таймер гэх мэт маш олон үйлдэлтэй юм байна. Цаган дээр ямар нэг товчлуур байхгүй бөгөөд гарны сэгсрэлтийн тусламжтайгаар эсвэл зүгээр л хурууныхаа өндгөөр хүрэхэд л асдаг гэнэ. Энэхүү цагийг 8750 рублийн үнээр худалдан авч болох юм байна.
4. Phosphor "Digital Hour"
Phosphor "Digital Hour" цаг нь ямар нэгэн өвөрмөц зүйл сонирхож буй хүмүүст яг тохирно. Цагны дэлгэцийг E ink бэхийг ашиглан электрон цаасаар хийсэн байна. Харин цагаа та аналог хувилбараар эсвэл тоон хувилбараар ч харж болох юм гэнэ. Харин ганцхан товчлуур дарснаар энгийн нэгэн цагаан фоноос илүү загварлаг хар фонд шилжих боломжтой аж. Энэхүү загварлаг, шинэлэг цагны үнэ нь 5750 рубль юм байна.
5. Projects "Free Time"
Бүх нарны аймгууд нарыг тойрон эргэдэг гэдгийг бид мэднэ. Цаг хугацааг хэмжих хамгийн гол хэмжигдэхүүн нь жил, он, сар, өдөр байдаг билээ. Тэгвэл энэхүү цагны дугуй цагирагнууд нь эргэж цаг, минут секундыг харуулдаг байна. "Free Time" цаг нь 4600 рублийн үнэтэйгээр зарагдаж байгаа гэнэ.
6. Void "V02"
Void "V02" цагны дэлгэцийг харах юм бол машины заалтыг харж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэхүү цагны зүү нь бүтэн эргэх бөгөөд радиус биш диаметрийн хэлбэртэй юм байна. Цагны зүү нь улаан, цагаан хоёр өнгөтэй бөгөөд үүний тусламжтайгаар цагаа мэдэж болох аж. Void "V02" цаг нь таван төрлийн өнгөний сонголттой бөгөөд 6200 рублийн үнэтэй юм байна.
7. 666 Barcelona "John"
Заримдаа Испанийн 666 Barcelona "John" компани нь бугуйн цагны загварт хэтэрхий их сэтгэл гаргаж байгаа мэт санагдана. Энэхүү цагт хэд хэдэн онцгой шийдэл байгаа боловч хамгийн гайхалтай нь цагны оосор нь юм. Учир нь энгийн нэгэн урт оосрыг хэд дахин бугуйндаа ороосноор таны бугуйн дээр бугуйвч байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч яг үнэндээ цаг байх юм. Энэхүү цаг-бугуйвчийг 5000 рублээр авч болно.
8. Ziiiro "Mercury Black/Ocean"
Энэхүү цагны онцлог нь ямар нэгэн тоо, эсвэл зүү байхгүйд оршино. Ингээд харахад хэдэн цаг болж байгааг тодорхойлоход хэцүү мэт харагдах боловч яг үнэндээ энэ тийм ч хэцүү биш юм байна. Энэхүү хоёр төгсгөлгүй мэт зүү нь аажмаар эргэж цагийг тодорхойлох аж. Мэдээж урт хэсэг нь цагийг зааж, богино нь минутыг заах аж. Цагны үнэ нь 6500 рубль юм байна.
9. LIP "Mach 2000 Silver Master"
Master Mach 2000 цувралыг анх 1975 онд дизайнер Рожер Таллон (Roger Tallon) бүтээжээ. Mach 2000 Master цаг нь хоорондоо үл зохилдох зүйлийг хэрхэн нэгтгэж болох талаар харуулсан бодит жишээ болсон юм. Энэхүү цагт олон өнгөтэй бөмбөлөг хийсэн нь чимэглэл болохоос гадна цагийг тохируулах түлхүүр болж өгч байгаа гэнэ. Цагны гадна тал нь зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн бөгөөд оосор нь метал мэт харагдах хэдий ч үнэн хэрэгтээ полиуретанаар хийсэн энэхүү цаг нь 15000 рублийн үнэтэй юм байна.
10. Autodromo "Veloce"
Итали хэлэнд "Veloce" гэдэг нь “хурдан” эсвэл “хурдтай” гэсэн утгыг агуулдаг юм байна. Тиймээс ч энэхүү цагны загвар нь өнгөрсөн зууны дунд үеэр нэлээд алдартай байсан машины тахометр мэт хийгдсэн аж. Цагны 1\6 хэсэг нь улаан зураасаар хийсэн нь Maserati болон Ferrari, Porsche болон Alfa Romeo нар юу ч болсон нэгнээ гүйцэхийн тулд Mille Miglia уралдааны зам дээр давхиж байгаа мэт санагдана. Зарим нэгний хувьд энэхүү дурсамж аль дээр болж байсан нэгэн зүйл бол зарим нэгний хувьд нэлээд их сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх биз. Хэрвээ та хоёр дахь төрөлд нь хамаарч байвал Autodromo "Veloce" яг таньд тохирсон загвар юм.