Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эдгээр охидууд бол ихрүүд бөгөөд тэднийг гаднаас нь хараад бараг л тэгэж хэлэх хүн олдохгүй болов уу. Киан болон Римигийн эцэг эх нь хоёулаа өнгөт арьстай юм байна. Энэхүү хачирхалтай үзэгдлийг анагаахын талаас тайлбарлахдаа эцэг, эх хоёрынх нь аль нэгнийх нь удамд шар арьстай хүн байсан учир ийнхүү өөр үе дээрээ илэрч байна хэмээн үзэж байгаа аж. Энэ нь саяд ганц тохиолдох ховор үзэгдэл бөгөөд ийм ихэр хүмүүсийн тоо маш цөөхөн байдаг байна. Киан болон Рими нар Их Британид төрсөн. Тэд хэзээ ч эцэг эхээсээ би өнгөт арьстай байхад тэр яагаад шар арьстай юм? гэх мэт асуултуудыг огт тавидаггүй байна. Эхийнх нь хэлж байгаагаар охидын энэхүү ялгаа нь бусад хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг явдал нь түүний санааг зовоодог гэнэ.
“Охид маань төрөхөд тэднийг ихэр гэж итгэхэд хэцүү байсан” -хэмээн 25 настай Кайли Хожсон хэлж байна.
Киан болон Рими нарыг төрсний дараа ээж нь охидынхоо нүдний өнгийг хараад маш их гайхсан гэнэ. Учир нь хоёулаа цэнхэр нүдтэй төрсөн байжээ. Харин охид том болох тусам Кианы нүдний өнгө бор болж хувирсан бол Римигийн бүх юм хэвээрээ үлдсэн байна.
Ихрүүдийн ээж, аав нь хоёулаа өнгөт арьстай учир хүмүүс Римийг Кианы найз хэмээн боддог бөгөөд тэднийг ижил хувцаслахад ихэд гайхдаг аж.
Хэдийгээр эдгээр охидууд ихэр хэдий ч сонирхож буй зүйл, ааш авир нь тэс өөр байдаг гэнэ. Мөн тэдний хөлд, хэлд орох хугацаа нь хүртэл өөр байсан бөгөөд одоо хоёр өөр дунд сургуульд сурдаг байна.
Харин тэд хоёулаа хамтдаа Рианна болон Ники Минажын дууг дуулах дуртай аж. Киан амьтанд хайртай бөгөөд тэднийг асран халамжилдаг бол Рими гал тогооны ажилд илүү дуртай гэнэ. Киан нэлээд нүүрэмгий боловч Рими бага зэрэг ичимхий, даруухан охин аж.
Киан, Рими хоёр Английн Дадли хотод амьдардаг юм байна. Мэдээж тэд хамгийн сайн найзууд...