Кардамон

2012-12-17, 06:25
19,490
Дорно зүгээс уламжлагдан ирсэн нэгэн гайхамшигт, ач тустай ургамал нь Кардамон (Cardamom) бөгөөд тэрээр өөрийн сайхан үнэр, амтаас гадна эрүүл мэндэд маш сайн нөлөөлдөгөөрөө дэлхийд алдартай юм байна. Дундад зууны үед Кардамоныг бараг бүхий л зүйлд ашигладаг байсан бөгөөд бүх өвчнийг анагаагч эм хэмээн үзэж байжээ. Ингээд кардамон гэгч ямар ургамал болох, хүний биед ямар ач тустай талаар дэлгэрэнгүй хүлээн авч сонирхоцгооё.
Кардамон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кардамоны үрд 4-8 хувийн эфирийн тос агуулагдсан байдаг байна. Мөн барнеол, цинеол, терпинеол, лимонен гэх мэт бодисууд байдгаас гадна уураг, цардуул болон тослог хүчлийг агуулдаг аж. Кардамонд агуулагдах бичил элемэнтүүд гэвэл: фосфор, магни, кальци, цайр, төмөр, зэс болон марганц юм. Харин амин дэмийн төрлүүдээс В витамин болон аскорбины хүчлээр баялаг юм байна.



Хэдийгээр хурц үнэртэй боловч эфирийн ачаар маш зөөлөн чихэрлэг амттай байдаг гэнэ. Энэхүү ургамал сайн тал ихтэй бөгөөд энэ бүх зүйлийг өөрийн бие организм дээр мэдэрч болно.



Кардамон нь хоол боловсруулах эрхтэнд маш сайн нөлөөтэй байдаг гэнэ. Хүний биенд хуралдсан илүүдэл бодисыг гадагшлуулахаас гадна ходоодны гүрвэлзэх хөдлгөөнийг сайжруулах бөгөөд хэт таргалалтын үед хэрэглэснээр өөх хайлуулж жин бууруулах үйлчилгээтэй юм байна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашиглахдаа ихэвчлэн хандлаж хэрэглэдэг аж. Үүнээс гадна хоолны дуршлыг нэмэгдүүлж, амнаас гарах эвгүй үнэрийг арилгаж, огиудас хүрэх зэргийг үгүй болгодог байна. Жирэмсний хордлоготой эмэгтэйчүүд ч хэрэглэж болох гэнэ.



Мөн кардамоныг ханиад томуу, хоолой өвдөх зэрэгт хэрэглэж болох юм байна. Кардамон нь нүдний хараа сайжруулж, мэдрэлийн системийг хэвийн байдалд оруулж, ядаргаа тайлах болон сэтгэл зүйн талын эмгэг дээр ч маш сайн нөлөөлдөг аж. Ядарсан тохиолдолд кардамоны үрийг зажилснаар таны ядаргаа тайлагдаж, сэтгэл санаа сайхан болох юм байна.



Харин кардамоны үнэр нь сэтгэл санааг тогтвортой болгож, уур бухимдлыг арилгадаг бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг байна. Мөн бэлгийн сулралтай эрчүүд болон давсагны өвчтэй бүсгүйчүүд хэрэглэж болох гэнэ.



Дорнодод кардамоныг кофенд нэмдэг бөгөөд энэ нь кофенд сайхан үнэр, амт оруулахаас гадна кофеноос болж үүсэх элдэв эмгэг болох даралт ихсэх, ходоодонд сөргөөр нөлөөлөх гэх мэт зүйлүүдээс хамгаалах юм байна. Мөн кардамоныг гурилан бүтээгдэхүүн болон загас, шувууны махаар хийж байгаа хоол хүнсэнд ашигладаг гэнэ.



Энэхүү шидэт ургамал нь хүчтэй өвдөлтийг сааруулж, халуун чанарын үйлчилгээтэй байдаг юм байна. Хэрвээ таны биеийн төгсгөлүүд байнга хүйтэн байдаг бол энэхүү ургамлыг эмч нар зөвлөдөг аж. Ганц, хоёр дусал кардамоны тосыг дарсанд хийж уухад бэлгийн чадавхи дээшилдэг бөгөөд мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг байна.



Кардамоны эфирийн тосыг усанд ороход хэрэглэдэг гэнэ. Учир нь эфирийн тос нь булчинг суллаж, ядаргааг тайлдаг байна. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд энэхүү ургамлыг хэрэглэж болохгүй гэнэ. Үүнд: Юуны түрүүнд зөвхөн бага концентрациар (хэмжээ) хэрэглэх ёстой гэнэ. Учир нь хэт эмзэг арьстай хүмүүст харшил өгөх магадлалтай юм байна. Кардамоны эфирийн тосыг жирэмсэн хүн, ходоодны шархтай хүмүүс болон кардамоны найрлаганд буй бодисуудад харшилтай хүмүүс хэрэглэх хориотой.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()