Кони-Айлэнд хагас арал 40 хоногийн дараа

2012-12-12, 21:00
17,532
Саяхан америкт нүүрлээд байсан “Сэнди” хэмээх аймшигт хар салхи руу эргэн очицгооё. Кони-Айлэнд хэмээх хагас арлын хажууд автобус, нийтийн тээврийн зогсоол байдаг байжээ. Харин аймшигт хар салхи болохоос өмнө энэхүү зогсоолыг дүүртэл нь автобус тавьсан байх юм. Яагаад? Хар салхи болоход мэдээж энэ бүх зүйл устаж үгүй болох нь тодорхой л байсан шүү дээ. Ингээд энэхүү “Сэнди” хар салхи болсны 40 хоногийн дараа арлын байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар харцгаая. Ямар ч л байсан дүүрэн хог, бохир гудамжнаасаа одоог хүртэл салж чадаагүй бололтой.
Кони-Айлэнд хагас арал 40 хоногийн дараа



Энэхүү автобусны зогсоолын хажууд байрлах нэгэн зогсоол дээр даатгалын байгууллагууд живсэн бүх машинуудыг авчран тавьж байжээ. Өмнө нь энэхүү зогсоолд дүүрэн машин байсан бөгөөд одоо л бараг машингүй байна.



  Далайн ойролцоо байрлах гудамж одоог хүртэл элстэй байна.



  Энэ бол нутгийн оршин суугчдын тариалангийн талбай байжээ.



  Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж буй тэрэг.



Хоолны дараалалд ядуу иргэд, гэр оронгүй иргэд, эсвэл үнэгүй юманд нугасгүй хүмүүс зогсож байгаа бололтой.



Хар малгайтай залуу бусад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж байгаа газаруудад ч харагдаж байжээ.



Үнэгүй шил авч болох нүдний шилний машин. Энэхүү зургийг авсан зурагчин санаандгүй нүдний шилээ хугалаад шил худалдаж авах гээд очтол 120 доллараар хамгийн муу гэмээр шилийг өгсөн байна.



Энд хэдийгээр мод ихтэй ч огт хохирол амсаагүй байна. Тиймээс эргэн тойронд байсан элсийг цэвэрлэснээр буцаад хэвийн байдалдаа оржээ.



  Зарим дэлгүүрүүд ч ажиллаж эхэлсэн байна.



Бүх элсийг энэхүү гудамжинд авчирч асгасан байна.



  Зарим гудамжинд бүх зүйл зогсонги байдалд оржээ.



  Алсыг харагч дээр хэн нэгэн загалмай байрлуулжээ.



  Харин шөнө харахад нэг л таагүй.



  Эргийн ойролцоо байх гудамжнуудад ямар ч өөрчлөлт алга.



  Маш их хэмжээний хог хаа сайгүй хаялаастай.



  Гэсэн хэдий ч цэвэрлэгээний машин ажилласаар л...



  Гудамжаар ундны ус тарааж байна.



  Хүмүүс тэрэг түрж гудамжаар явангаа үнэгүй хүнс цуглуулж байгаа аж.



  Энд талбайн цэвэрлэгчид гудамж цэвэрлэж байна.



  Зарим нэгэн аль хэдийн шинэ машин худалдан авч амжжээ.



  Гэр оронгүй хүн сүмийн шатан дээр нойрсож байна.



  Банкны салбар засвар хийхээр түр хаалттай байна.



  Тиймээс замын эсрэг талд түр зуурын банк нээжээ.



  Майхны хажууд АТМ байрлаж байна. “Сhase” банк энэ тал дээр маш сайн ажиллаж байна. Бусад банкнууд одоог хүртэл ажиллагаанд ороогүй байгаа аж.



  Эдгээр хоёр давхар байшингудын 1-р давхарт засвар хийгдэж байгаа гэнэ.



  Ингээд харахад машин зүв зүгээр байгаа мэт. Гэвч тэр усанд автсан.



  Дараагийн гудамж.



  Гудамжаар мөөгөнцөртэй тэмцэх талаар зааварчилгаа өлгөөстэй байна.



  Бас нэгэн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж буй хэсэг.



  Зориулалтын тэрэггүй хүмүүс хүүхдийн тэрэг ашиглаж байна.



  Хойд хаалгаар нь дараагийн тусламжийн барааг оруулж байна.



  Энэхүү дүр зургийг харахад мастер болон туслахын онигоог санагдуулах юм. “Хараад сур. Тэгэхгүй бол насан туршдаа түлхүүр дамжуулах болно шүү.”



  Үнэгүй хоол тарааж байна.



  Энд харин үнэгүй хүнс тарааж байна.



  Бас л тараах зүйлс.



  Эмнэлгийн тусламж.



  Хувцас хүмүүс авахаа больжээ.



  Гудамжны дүр зураг өөрчлөгдөхгүй л байна.



  Цонхыг харахад хэдий хэмжээний ус байсныг тогтоож болох юм.



  Усанд автсан машинууд.



  Эдгээр байранд голдуу Хятадууд амьдардаг учраас засварыг ч Хятадууд хийж байгаа аж.



  Гал тогооны тавилга үйлдвэрлэдэг байгууллагууд тавилгаа танилцуулж байна.



  Барилгачид бусдаас машинаараа ялгарч байна.



  Энэ машин ч гэсэн живсэн байжээ.



  Түлшний сав. Чиргүүл дотор халаалтын систем байрлуулсан аж.



Чиргүүлээс байшин руу халаалтын труба дамжиж байгаа аж.



  Гудамжны гэрэлтүүлэг.



  Эмнэлгийн тусламж.



  Нойл болон хогийн сав.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()