Хүнсний бүтээгдэхүүний талаар сонирхолтой зүйлс

2012-12-07, 18:13
30,531

Бидний хэрэглэж буй хоол хүнсийг сайн муу янз янзаар л хэлдэг. Заримдаа таны хэрэглэж буй энэ хүнс сайн, заримдаа муу гээд л янз янзаар дүгнэдэг бөгөөд үүнээс болоод хүмүүс сагс дүүрэн хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйлсийг худаллдан авдаг. Харин одоо ямар хүнс эрүүл мэндэд сайн, ямар нь муу талаар тодорхойлохыг хичээцгээе.

Хүнсний бүтээгдэхүүний талаар сонирхолтой зүйлс


Салатны навч амин дэм багатай.
Харамсалтай нь ихэнхи хүмүүс салатны навчийг амин дэм багатай гэж боддог. Үнэн хэрэгтээ салат навч бидэнд их хэмжээний амин дэм, эрдэсийг өгч чаддаг байна. Ихэнхидээ салатны навчийг түүхийгээр нь хэрэглэдэг боловч болгож хэрэглэсэн үед ч гэсэн амин дэмт чанараа алддаггүй байна. Салатны навч нь витамин С, Е-ээр баялаг бөгөөд аль болох их хэмжээний салатны навчийг хэрэглэх нь чухал. Харин гялгар уутанд савласан салатны навчны амин дэм нь арай бага байдаг байна. Хадгалалтыг уртасгахын тулд уутанд их хэмжээний хий хийдэг аж.



Шар буурцганд хорт бодис байдаггүй.
Сүүлийн жилүүдэд зөв хооллолтын дэглэмийг баригч хүмүүсийн дунд шар буурцаг нэлээд алдартай болоод байгаа билээ. Хэдийгээр шар буурцаг хүний биед хэрэгтэй ч байгалийн хорт бодисууд байдаг байна. Эдгээр хорт бодисууд нь кальци, магни, зэс, төмөр болон цинкийг биед хуримтлуулах үйл ажиллагааг удаашруулдаг гэнэ. Харин исэлтийн явцад шар буурцаг эдгээр бүх хорт бодисоо алддаг гэнэ. Тиймээс хамгийн аюулгүй бүтээгдэхүүн нь шар буурцагны соус юм байна.



Тослоггүйжүүлсэн цэвэр сүүнээс илүү ач тустай.
Цэвэр сүү их тослогтой учраас ихэнхи хүмүүс хэрэглэхээс татгалздаг. Үнэндээ цэвэр сүүний тослог 3,7%-5% л байдаг байна. Тиймээс хэрвээ та энэхүү сүүг маш их хэмжээгээр хэрэглэдэгүүй л бол тослогийн хувь таньд бараг л нөлөөлөхгүй. Гэсэн хэдий ч тослоггүйжүүлсэн сүү илүү тустай. Цөцгийнд A, D, E болон K гэсэн витаминууд байдаг бөгөөд эдгээр витаминууд ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг байна.



Сироп хортой юу?
Их хэмжээний элсэн чихэр хэрэглэх нь муу гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэсэн хэдий ч элсэн чихэр ялгаруулдаг нишингэ болон улаан манжинд их хэмжээний кальци, кали, марганц, зэс, төмөр болон витамин Д агуулдаг байна. Йогуртанд нэмсэн нэг халбага зөгийн бал нь амттай бас эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох нь.



Гишүүнэ тустай юу?
Гишүүнэ-ээр орчин үеийн гэрийн эзэгтэй нар маш их компот, чанамал хийпэг боловч гишүүнэ амин дэм багатай юм байна. Тиймээс чанамал хийхэд хэрэглэсэн элсэн чихэртэй тэнцэх амин дэмийг өгч чаддаггүй учраас байнга хэрэглэх нь хэрэггүй л болов уу.



Элсэн чихэр орлуулагч хэрэглэснээр таргалдаггүй.
Элсэн чихэр орлуулагчийг чихрийн амт оруулж, таргалуулдаггүй хэмээн  үзэж жингээ барих зорилготой хүмүүс ихээхэн хэрэглэдэг. Харин энэхүү зүйл нь худлаа болохыг эрдэмтэд баталсан байна. Ийм арга замаар бид хэлээ хуурч чадах боловч тархиа хуурч чадахгүй гэнэ. Тиймээс элсэн чихэр орлуулагч хэрэглэж буй хүмүүс жин нэмдэг байна.  Нэгэн баримтаас харахад хүний бие махбодь хэрэгцээнийхээ өөх тос, чихэрлэг зүйл болон илчлэгийг хүлээж байдаг бөгөөд хэрвээ үүнийгээ гүйцэд авч чадахгүй бол жинхэнэ “ан” хийж эхэлдэг байна. Тиймээс чихэр орлуулагч нь хангалттай хэмжээгээр тархинд хүрч чадахгүй бөгөөд зарим тохиолдолд таныг элсэн чихрээс хараат болгодог аж.



Бүхэл үрийн бүх талх биенд сайн.
Зарим бүхэл үрийн талхнууд их хэмжээний гликемик агуулсан байдаг. Үүнээс болж цагаан талхтай адил цусан дахь сахрын хэмжээг ихэсгэж болно. Маш их хэмжээний бүхэл үрийн талхыг буруу хэрэглэснээр хүмүүс жин нэмдэг хэдий ч өлсгөлөн хэвээр үлддэг байна.



Амуу тариа хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөгүй.
Будааны төрлийн бүтээгдэхүүнүүд их хэмжээний В, Е витамин болон марганц, магни, селен агуулсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр бүх эрдэс бусад бүтээгдэхүүнүүд болон өндөг, мах, загасд ч гэсэн байдаг байна. Тиймээс  будааны төрлийн бүтээгдэхүүнүүд агуулагддаг энэхүү бодисууд хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтдийн санал хуваагджээ. Зарим нь үзэхдээ будаанд агуулагдах мяндас нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг муутгадаг гэж үздэг бол овъёосонд байдаг мяндас нь амархан боловсордог учраас ходоодонд муугаар нөлөөлдөггүй байна.



Хоолны дэглэм барих үед утсан төмс идэж болно.
Харамсалтай нь төмс маш их хэмжээний гликемикийн индекстэй учир мөн цусан дахь сахрын хэмжээг ихэсгэдэг байна. Шинэхэн ургасан төмс нь сахрын хэмжээг тийм ч хурдан ихэсгэдэггүй боловч хуучин төмс нь утсан ч гэсэн сахрын хэмжээг ихэсгэдэг учир жингээ барихыг хүссэн хүмүүс хэрэглэхгүй байсан нь дээр болов уу.



Махан хиам муу нөлөөтэй.
Хиам нь их хэмжээний өөх тос агуулдгаараа хүмүүсийн дунд нэр хүнд нэлээд муутай байдаг. Гэсэн хэдий ч хиаманд агуулагдах цэвэр шингээсэн тос нь хүний биед тийм ч муугаар нөлөөлдөггүй байна. Энэхүү тос нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг аж. Тиймээс хэрвээ та хиамаар салат, зууш хийхийг хүсвал аль болохоор их мах агуулагдсан хиамыг хэрэглэснээр таны биед муугаар нөлөөлөхгүй нь.



Маргарин цөцгийн тосноос илүү тустай.
Эрдэмтэд одоогийн байдлаар холестерин болон зүрх судасны өвчний хоорондын холбоо хамаарлыг судалж байгаа аж. Холестерин нь эсийн гол бүрхүүл болдог бөгөөд холестерингүйгээр бидний биед хэрэгцээтэй дааврууд болох кортизон, эстриол, тестостеронийг ялгаруулж чадахгүй байна. Маргарин нь фитостерол болон станол агуулдаг учир эдгээр бодисууд нь хүний биед хэрэгцээтэй амин дэмийг хуримтлуулахад сөрөг нөлөөтэй. Харин цөцгийн тосонд их хэмжээний витамин А  агуулагдсан байдаг.



Цэвэршүүлсэн ургамлын тос хоргүй.
Ханаагүй тос агуулагдсан хүнс нь хүний биед сайнаар нөлөөлдөг. Тэд даралт багасгаж, цус харвалтаас урьдчилан сэргийлж, зүрхний үйл ажиллагаа болон тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна. Харин ургамлын тосонд агуулагдах цэвэршүүлсэн тос нь эрс өөр зүйл юм байна. Эдгээр тос нь халуун болон чийглэгт тэсвэргүй бөгөөд хурдан гашуун болдог аж. Ийм тохиолдолд энэхүү тос нь хавдар, таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэх аюултай болдог. Тиймээс эрдэмтэд аль болох цэвэршүүлсэн тосны хэрэглээгээ багасгаж, цэвэршүүлээгүй оливын тос хэрэглэхийг зөвлөж байгаа аж. Оливын тос нь цэвэршүүлсэн тосыг бодвол арай тэсвэртэй боловч хэт их халаахгүй байсан нь дээр.



Аль болох цөөн өндөг хэрэглэх.
Өнөөдрийн байдлаар эрдэмтэд өндөгний шард агуулагдах холестериныг хүний биед муугаар нөлөөлдөг болохыг батлаагүй байгаа билээ. Тиймээс өндөг их хэмжээний уураг, амин дэмийг агуулсан байдаг. Өнөг маш тэжээллэг бөгөөд өглөөний цайнд хэрэглэхэд тохиромжтой.  Хэрвээ та өдөрт нэг өндөг иддэг бол санаа зовох хэрэггүй.



Усан үзэм аюулгүй.
Хэрвээ та усан үзмийг их хэмжээгээр хэрэглэвэл таны биед муугаар нөлөөлөх юм байна.  Германы эрдэмтэд нэг төрлийн усан үзэмнээс 26 төрлийн пестицид буюу шавж устгах бодисыг илрүүлсэн байна. Үүнээс үзэхэд усан үзэм жил бүр нэг газраа ургадаг болох нь батлагдсан байна. Тиймээс усан үзмэнд их хэмжээний хорт бодис агуулагдаг бөгөөд эдгээр бодисыг устгахын тулд химийн үйл ажиллагаа шаардлагатай болох нь ээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()