Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд

Дэлхийн эргэн тойрон дахь усны хамгийн сайн хамгаалалттай электрон төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг та бүхэндээ танилцуулж байна. Жишээ нь, та компьютерынхоо гарыг дуртай үедээ угаадаг байвал ямар вэ?...
Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд


Ус нэвтрүүлдэггүй плеер. Sony компаний W250 загварын энэхүү чихэвчин плеертэй та усанд орж, дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой.



Смартфон. Samsung-ийн Rugby гар утсыг 1 метр гүн усанд хийж, 30 минут байлгахад яадаг ч үгүйгээрээ онцлогтой.



iPhone-ы ус нэвтрүүлдэггүй гэр. «Escapecapsule» гэдэг нэртэй энэхүү гэр нь дээд зэргийн хамгаалалттай тул iPhone-оо дотор нь хийгээд, Эверестийн оргил өөд мацаж, далайн гүнрүү ч орж болно.



Ус нэвтрүүлдэггүй өсгөгч. Энэхүү IPX7 төхөөрөмж нь iPhone болон MP3 тоглуулагчид тохирдог бөгөөд усан дотор ч хэвийн ажилладаг байна.



Ноутбуукэнд зориулсан ус нэвтрүүлдэггүй үүргэвч. «Chrome» үйлдвэрийн бүтээсэн энэхүү үүргэвччинд 17 метр урттай MacBook Pro– г хийж болно.



Усанд нордоггүй тэмдэглэлийн цааснууд. Шүршүүрт орж байхад тань шинэ санаа төрдөг бол танд энэхүү тэмдэглэлийн цааснууд яг тохирно. «Droodle and Aqua Notes» гэдэг нэртэй энэхүү цаасан дээр шүршүүрт орж байхад толгойд тань орж ирсэн санаануудыг тэмдэглэж болох юм.



Ус нэвтрүүлдэггүй гар. Дэлгүүр бүрт байдаг жирийн гарнуудаас ялгаатай нь хүссэн үедээ угааж, дээр нь цай, кофе асгаж болно.



Усны хамгаалалттай түрийвч.



Усны хамгаалалттай уртасгагч олон залгуур.



Усны хамгаалалттай ноутбуук. Sony компаний G төрлийн «VAIO» ноутбуукний доор нь усыг шууд доош нь урсгадаг нүхнүүд байдаг.



Ус нэвтрүүлдэггүй зурагт. Sony компаниас гаргасан зөөврийн «Bravia» зурагт нь 10 см-ийн диагональтай бөгөөд бүтэн цэнэглэгдсэн үедээ 23 цагийн турш ажилладаг бөгөөд FM тоглуулагчтай юм байна.



Усны хамгаалалттай видео камер. GE компаний G3Wp камер нь дараах үзүүлэлттэй: 12,2 мегапикселийн өргөтгөл, 4х zoom – томруулах оптик чадвартай, 5 см диаметр бүхий дэлгэцтэй юм байна.



Усны хамгаалалттай USB флэш. 1 болон 2 гигабайтын багтаамжтай, олон өнгийн сонголттой энэхүү флэшийг та угаалгын машинд хувцастайгаа хамт угаасан ч болно.



Ус нэвтрүүлдэггүй Mp3 тоглуулагч. «Speedo Aquabeat» MP3-ыг 3 метр хүртэлх усан доор ашиглахад эвдрэл, гэмтэл үүсдэггүй байна. 35 грамм жинтэй, 1 гигабайт санах ойтой энэхүү төхөөрөмж нь бүтэн цэнэгээ 9 цаг барьдаг байна.



Усны хамгаалалттай CD болон MP3 тоглуулагч. Twinbird компаний «CD ZABADY AV-J189S» нэртэй уг MP3 болон CD-ний тоглуулагч нь усанд орж, бассейнд сэлэнгээ дуу хөгжим сонсох дуртай хүмүүст зориулагджээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()