Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мустафа Исмайл ээлжит бэлтгэлийнхээ дараа өөрийн дуртай Мексик хоолны газар өдрийнхөө хоолыг идэж байна. 2012 оны 11-р сарын 16. (AP Photo/Stephan Savoia)
Түүний мөрнөөс тохой хүртэлх хэмжээ нь бараг 79 см гэнэ. Харин гарынхаа булчинг улам хөгжүүлэхийн тулд тэрээр 226 кг гантел өргөдөг байна.
Мустафа Исмайл нь Массачутес мужын Милфорд дахь “World Gym” фитнесс клубт бэлтгэл хийдэг бөгөөд бэлтгэлийн үеэр булчингаа харуулж байна. (AP Photo/Stephan Savoia)
24 настай Египетийн цагаач энэхүү залуу одоогоор АНУ-д амьдарч байгаа гэнэ. Тэрээр 10 жилийн турш өдөрт 3 цагаар бэлтгэл хийж байгаа аж.
Мустафа Исмайл бэлтгэлээ хийж байна. (AP Photo/Stephan Savoia)
Мустафа өглөө 4:00 цагт босож , 5:00 - 8:00 цаг хүртэл бэлтгэл хийгээд ажилдаа явдаг байна. Өдрийн цайны цагаар цайгаа уучихаад бага зэрэг унтсаны дараа хоёр дахь ажил руугаа явдаг аж.
Мустафа Исмайл бэлтгэлийн үеэр. (AP Photo/Stephan Savoia)
Бодибилдинг залуугийн хэлж байгаагаар булчинтай болохын тулд өдөр бүр тусгай дэглэмийн дагуу хооллох хэрэгтэй гэнэ. Өдөрт ойролцоогоор 3кг уураг, 4 кг нүүрстөрөгч агуулсан хоол идэх хэрэгтэй бөгөөд 11 литр ус уух ёстой гэнэ.
Мустафа Исмайл бэлтгэлээ хийж байна. (AP Photo/Stephan Savoia)
Исмайлийн нэг өдрийн хоолны цэсэнд: 3 фунт тахианы мах, 1 фунт гахайны махтай хоол, 4 аяга бүйлсний самар, 8 литр ус, 3 литр шингэн уурагны бэлдмэл ордог байна.
Массачутес муж, Милфорд, “World Gym” фитнесс клубт. (AP Photo/Stephan Savoia)
“Би бодибилдингоор хичээллэх дуртай. Хөдөлмөрийнхөө үр дүнг өөрөө мэдэрч, нүдэн дээр чинь харагдах болно” -хэмээн Мустафа хэлжээ.
Мустафа Исмайл бэлтгэлийн үеэр. (AP Photo/Stephan Savoia)
“Би бэлтгэл хийх бас л дуртай. Бэлтгэл хийснээр ямарваа нэгэн зүйлд анхаарал хандуулах чадвар илүү сайн хөгждөг”- гэж бодибилдинг залуу ярьж байна.
Мустафа Исмайл бэлтгэлээ хийж байна. (AP Photo/Stephan Savoia)
Гэсэн хэдий ч Мустафад үл итгэгчид түүнийг ямар нэгэн зориулалтын нэмэлт бэлдмэл хэрэглэсэн эсвэл булчин шилжүүлэн суулгасны үр дүнд ийнхүү булчинтай болсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь түүний гарын булчин болон бусад булчингуудын хооронд маш их ялгаа байдаг гэнэ.
Мустафа өөрийн булчингуудаа үзүүлж байна. (AP Photo/Stephan Savoia)
Мөн Мустафын энэхүү амжилтанд түүний ген нөлөөлж байгаа бололтой. Бодибилдинг залуугийн аав нь Египетийн алдартай бөх байсан аж.
Мустафа Исмайл модел Жессика Жерардыг өргөж байна. (SWNS)
Түүний бодибилдингоор хичээллэх болсон гол шалтгаан нь Египетэд байхдаа тэрээр илүүдэл жинтэй байжээ. Ингээд ахынхаа хуриманд оролцох үед түүнийг хүмүүс ихээхэн шоолж, шоглож байсан учраас энэ шийдвэрийг гаргасан байна. Мустафа хэлэхдээ: “Би ямар ч нэмэлт бэлдмэл хэрэглэдэггүй”- гэжээ.
Мустафа өөрийн булчингуудаа үзүүлж байна. (SWNS)
Египетэд амьдарч байх үеэсээ эхлэн Мустафа булчингаа хөгжүүлж эхэлсэн байна.
Үнэхээр том булчинтай юм. (SWNS)
Тэрээр 2007 онд Массачусет мужид эхнэр Каролинагийн хамт нүүж ирсэн байна. Мустафа фитнессийн төлбөрөө төлөх, гэр бүлээ тэжээхийн тулд хоёр газар ажилладаг аж.