“Samsung Galaxy Note II” Монголын хэрэглэгчдэд ирлээ

2012-11-30, 19:01
17,201
Samsung брэндийн албан ёсны борлуулагч Мобиком корпорациас Монголын хэрэглэгчиддээ зориулан “Samsung Galaxy Note II” гар утсыг анх удаа худалдаанд гаргалаа. Гантиг цагаан, Титан саарал 2 өнгөний сонголттой бүтээлч бөгөөд содон утсыг танд танилцуулъя.
“Samsung Galaxy Note II”  Монголын хэрэглэгчдэд ирлээ


• ‘‘GALAXY Note II’’ –ийн дэлгэц илүү томорч 5.5’’ инч хэмжээтэй болсон бөгөөд HD видеог хөдөлгөөнтэйгээр үзэхэд тохиромжтой, зурагдах, цохигдохоос хамгаалсан бат бөх дэлгэцтэй болжээ.

• S үзэгний тусламжтайгаар дэлгэц дээрээ 2 цонх зэрэг ажиллуулж, өгөгдлийг хүссэн хэмжээгээр хэсэгчлэн хуулах боломжтой.

• Popup Note үйлдлийг ачаар дэлгэцээ хялбар нээж чадна. Тухайлбал: та дуудлага хийж байх зуураа үзгээрээ давхар тэмдэглэл үлдээж болно.

• Хурдны хувьд өмнөх загвараасаа 2 дахин ихсэж, илүү хурдан болсны дээр 1.6GHz Quad-Core процессор нь хамгийн богино хугацаанд аппликейшн татах, олон үйлдэл зэрэг хийдэг гээд энэ утасны давуу тал дуусашгүй.


Та энэхүү бүтээлч утсыг өөрөө туршиж үзэх л үлдлээ.

Албан ёсны борлуулагчийн зүгээс танд 6 сарын баталгаат хугацааг олгож байна. Дэлхийн 128 улсад худалдаанд гарсан даруйдаа 5 сая ширхэг борлуулагдаад байгаа энэхүү гар утасны захиалгыг Мобиком корпорацийн хэрэглэгчид www.tedy.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.