Антарктидад өнгөрүүлсэн нэг өдөр

2012-11-30, 01:05
19,424
Манай хойд хөршийн Никита хэмээх энэ залуу оцон шувуунуудтай өнгөрүүлсэн нэг өдрийн сонирхолтой амьдралынхаа талаар интернэтэд тавихаар шийджээ. Түүний энэхүү хувийн гэрэл зургууд Дэхлийн хамгийн өмнөд хэсэгт байрлах Антарктид тивийн "Порта Лакрой"-н ойролцоо авагдсан бөгөөд аялалын гол хэрэгсэл нь моторт завь болон камер байжээ. Гэхдээ энэ аялалыг Никита 2008 оны 1-р сарын 16-нд хийсэн байна. Магадгүй та хэзээ нэгэн өдөр Антарктид-д очиж үзэхийг хүсч байгаагүй гэж үү.
Антарктидад өнгөрүүлсэн нэг өдөр



1. Өглөөний 7 цаг. Моторт завь дээр байсан хүмүүсийн ихэнхи нь өндөр настай байсан учраас бүгд л амарцгааж байна.

www.caak.mn (30 фото)


2. Өглөө ганц аяга кофе уугаад, сэргэж аваад байгалийн сайхныг мэдрэх хэрэгтэй.

www.caak.mn (30 фото)


3. За ингээд бусад жуулчид ч гэсэн мөсөн уулын зургийг авахаар гараад иржээ.

www.caak.mn (30 фото)


4. Хэдийгээр үүр цайгаад удаагүй байгаа ч нар аль хэдийн мандсан байна. Энд Питерийн цагаан шөнөтэй адилаар нар бүтэн жаргадаггүй.

www.caak.mn (30 фото)


5. Цаг 10:00. Жуулчдын эхний хэсэг завиндаа сууж аялалаа үргэлжлүүлэхээр бэлдэцгээж байна. Эрэг дээр нэг дор 100 хүн л байж болох учраас бүх зүйл ээлж дараалалтай.

www.caak.mn (30 фото)


6. Миний ээлж ирлээ. Оцон шувууд руу явцгаая.

www.caak.mn (30 фото)


7. Хойно харагдаж буй завь бол бидний аялалынхаа алжаал, ядаргааг тайлан амарч болох моторт завь юм. Өмнө нь Александр Пушкин нэртэй байсан боловч 90 оны үед зарснаар Marco Polo нэртэй болсон. Харин улаан гадуур хувцсыг бидэнд аялал эхлэхээс өмнө өгсөн бөгөөд эрэг дээр биднийг тод харах зорилготой аж. Гутлыг мөн цаанаас нь өгдөг бөгөөд гадуур хувцсыг бидэнд бэлэглэсэн юм.


www.caak.mn (30 фото)


8. Харин энэ бол Чили-ийн туг. Чили-ийн баазынхан оцон шувуудыг хамгаалдаг байна.

www.caak.mn (30 фото)


9. Оцон шувуудыг хүссэнээрээ зургийн авч болох юм. Тэд үнэхээр эгдүүтэй, бас хөгжилтэй.

www.caak.mn (30 фото)


10. Хамгаалалттай бүс учраас мөсөн уулаар явахыг огт зөвшөөрдөггүй.

www.caak.mn (30 фото)


11. Оцон шувуунууд ямар нэгэн зүйлийн талаар ярилцацгааж байх шиг байна.

www.caak.mn (30 фото)


12. Мөн тэдний алхалт нь маш хөгжилтэй байдаг. Хэдийгээр зургаар үүнийг илэрхийлж чадахгүй ч ажиглаад зогсоход үнэхээр хөгжилтэй шүү.

www.caak.mn (30 фото)


13. За ингээд бидний газар дээр байх хугацаа өндөрлөж байгаа бөгөөд дараагийн ээлжний аялагчид маань бэлтгэлээ базааж байгаа болов уу. Би өөрийн найз Бористой хамт хөгжилтэйгөөр завь руугаа явлаа.


www.caak.mn (30 фото)


14. Хөрш аялагчид маань төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаж байгаа бол бид эргэн тойрноо ажигласаар...

www.caak.mn (30 фото)


15. Биднийг аялалаа хийж байх хугацаанд бидний өрөөнд нэгэн хачирхалтай алчуур бий болчихжээ. Үнэхээр бид төстэй гэж үү?

www.caak.mn (30 фото)


16. Цаг 12:30. Өдрийн хоолны цаг. Ихэнхи аялагчид арал дээр байгаа учраас хүссэнээ авч болох юм.

www.caak.mn (30 фото)


17. Харин согтууруулах ундаа төлбөртэй байдаг. Өнөөдрийн хувьд авахгүй өнгөрье.

www.caak.mn (30 фото)


18. Тэгэхгүй бол байгалийн гайхалтай зургуудаа авч чадахгүй шүү дээ. Хэдийгээр эргэн тойронд бүх зүйл ижил юм шиг санагдавч зогсоо зайгүй зураг дарсаар л...

www.caak.mn (30 фото)


19. Хүйтэн санагдвал халуун кофе, тамхи татахад л хангалттай.

www.caak.mn (30 фото)


20. Үргэлжлүүлэн зураг дарсаар... Энэ хооронд бүх аялагчид завин дээр цугларсан бөгөөд бид аялалаа үргэлжлүүлсээр...

www.caak.mn (30 фото)


21. Эргэн тойронд мөсөн уулууд.

www.caak.mn (30 фото)


22. За ингээд мөсөн уулуудыг зөндөө харлаа. Харин би одоо Америкийн гэрийн эзэгтэй нарын чөлөөт цагаараа хийдэг зүйлийг хамтран хийхээр шийдсэн юм. Ашгүй надад өөрийн дуртай тоглоомоо бодитоор тоглох боломж олдсон бөгөөд өмнө нь би зөвхөн онлайнаар л тоглодог байсан юм. Энэхүү хөзөрний тоглоом нь преферанстай адил боловч илүү олон хувилбартай юм. Тархийг маш сайн хөгжүүлдэг бөгөөд америкийн өндөр настангуудтай хэл амаа ололцоход ихээхэн дэмжлэг болж байна.


www.caak.mn (30 фото)


23. Покер биш нь яамай даа. Хэрвээ покер байсан бол миний нүүрний хувирал бүхнийг илэрхийлэх байж дээ.

www.caak.mn (30 фото)


24. Бүр толгой гашилчихлаа. Харин одоо ширээний теннис тоглож тархиа амраая. Хэдийгээр оройны 6 цаг болж байгаа ч нар дээр хэвээрээ.

www.caak.mn (30 фото)


25. Миний хувьд теннисээр хожигдоогүй хүмүүс нь Украйнны аялагчид байсан байх шүү.

www.caak.mn (30 фото)


26. Оройны үзүүлбэр 21:00 цаг. Өнөөдөр Филлипинчүүдийн өдөр.

www.caak.mn (30 фото)


27. Эдгээр хүмүүс жүжигчид биш бөгөөд өнөөдөр завьны үйлчлэгч, зөөгч ажилчид үзүүлбэр үзүүүлэх ёстой байсан юм.

www.caak.mn (30 фото)


28. Энэ хооронд өрөөнд маргаашийн хөтөлбөрийг оруулаад тавьчихжээ. Энд бүх зүйл маш зохион байгууллалттай.

www.caak.mn (30 фото)


29. Ингээд унтах цаг боллоо. Өнөөдөр төрсөн сэтгэгдэл бүтэн сар сэтгэл хангалуун байхад хангалттай байлаа. Бидний өрөөнд цонх байхгүй бөгөөд гадаа гэрэлтэй хэвээрээ л байгаа. Харин алчууран амьтнаа задлах зориг хүрсэнгүй ээ.

Аялагч: "Эдгээр өдрүүд хэзээ нэгэн цагт дахин давтагдаасай хэмээн хүснэ. Харин Антарктид миний харж байсан  хамгийн гайхалтай газрын нэг юм. Хэрвээ боломж олдвол дахин аялахад бэлэн байна"

www.caak.mn (30 фото)


Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()