Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эшлин Блокер хэмээх нэгэн хачирхалтай охин АНУ-ын Паттэрсон хотод амьдардаг юм байна. Гаднаас нь харахад энгийн 13 настай энэ охин бусад хүүхдүүдийн адилаар сургуульд явж, хөгжмөөр хичээллэдэг боловч нэгэн ер бусын зүйл байдаг гэнэ. Тэрээр огт өвчин мэдэрдэггүй бөгөөд өвчнийг яаж илэрхийлэх талаар ямар ч төсөөлөлгүй байдаг аж. Гараа шууд буцлам халуун усанд дүрж чадах бөгөөд гар нь улайж, түлэгдэж байхад огт анзаардаггүй гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр гар барих, даралтын хүчийг мэдэрч чаддаг байна. Нэг удаа тэрээр гараа хугалсан боловч хоёр хоногийн турш юу ч мэдээгүй байсан бөгөөд эцэг эх нь олж харснаар гараа хугалсан болохыг нь мэджээ. Ингээд энэхүү охины талаар сонирхоцгооё.