“Smart Home” – Таны амьдралыг хялбаршуулна

2012-11-29, 18:41
14,237
Монголын телевиз үзэгчдэд анх удаа Гурвалсан үйлчилгээ, тэр дундаа IPTV хэмээх цоо шинэ үйлчилгээг мэдрүүлсэн Юнивишн компани IPTV-ийн 2.0 системээ хамгийн сүүлийн үеийн 3.0 систем рүү шилжүүлж, үйлчилгээгээ илүү өндөр түвшинд хүргэсэн билээ. Юнивишнийн IPTV 3.0 системд шилжсэнээр хэрэглэгчид гэртээ суугаад олон төрлийн мэдээллийг цаг алдалгүй авч, мөн хэрэглээнийхээ төлбөрийг ч удирдах боломжтой “Smart Home” хэмээх  аппликейшнтэй боллоо.
“Smart Home” – Таны амьдралыг хялбаршуулна



Тодруулга:
Smart Home аппликейш нь IPTV хэрэглэгчийн телевизийн дэлгэц дээр байрших бөгөөд энэ нь ахуйн хэрэглээний олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулж буй ухаалаг шийдэл юм.

“Smart Home” аппликейшнд байршиж буй үйлчилгээнүүд
Шуудан – Таны гэр бүлд хэрэгцээтэй бүхий л төрлийн мэдээ, мэдээлэл телевизийн дэлгэц дээр захидал хэлбэрээр гарч ирэх юм. Жишээлбэл: Цэрэг татлагын мэдээлэл, сонгууль өгөх байр, цахилгаан тасрах өдрүүд, гэрийн тань ойр хавьд нээгдэж буй шинэ дэлгүүр, үйлчилгээний байгууллагын талаарх мэдээллүүд танд шууд хүрэх болно.  

Гэрээний мэдээлэл – Юнивишнтэй байгуулсан гэрээний бүх мэдээллийг танд харуулна Ингэснээр хэрэглэгч гэрээнийхээ дугаарыг харж үйлчилгээний төлбөрөө төлөх болон сервис үйлчилгээ авахдаа зэрэгт ашиглах боломж нээгдэнэ.

Юнивишнийн үйлчилгээний төлбөрийн мэдээлэл - Хэрэглэгч энэ хэсэгт нэвтэрснээр Юнивишнээс авч буй үйлчилгээнийхээ өмнөх сарын төлбөр болон яг одоогийнхоо хэрэглээг харж, хянах боломжтой. Жишээ нь: IPTV үйлчилгээний гэрийн кино театр болох Видео сангаас үзсэн киноны  тоо, Суурин утасны ярианы төлбөр зэргээ хүссэн үедээ дэлгэрэнгүйгээр задалж харж байж болох юм.    

Байр орон сууцны мэдээлэл - Хэрэлэгч оршин суугаа Дүүрэг, Хороо, Контор, СӨХ-ийнхөө үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, байршил, цагийн хуваарь, холбоо барих утас, удирдлагуудын тухай мэдээллийг эндээс авч болно.

“Smart Home” аппликейшнд 12-р сарын дундуур болон 2013 оны эхээр нэвтрэх үйлчилгээнүүд
Home Zone - Гэрийнхээ Wi-Fi сүлжээнд гар утас, нөүтбүүк, таблет зэрэг төхөөрөмжүүдээр холбогдон 25 сувагтай IPTV үйлчилгээг Видео сангийн хамт ашиглах боломжтой.

Tv Selfcare - Та лавлах төв рүү хандалгүйгээр IPTV-ийнхээ Ухраах, Зогсоох, Нөхөж үзэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг идэвхжүүлэх болон цуцлах боломжтой болно. Энэ нь таны цагийг хэмнэх давуу талтай.

Байрны төлбөр харах - Хадгаламж банкинд төлдөг таны ус, цахилгаан, халаалт, хог, СӨХ-ийн төлбөрийг дэлгэрэнгүйгээр харуулна.

Захиалга – Та IPTV-ээсээ кино, жүжиг зэрэг үзвэрийн билет захиалах болон томоохон ресторан, гоо сайхны газруудад цаг авч, захиалга өгөх боломжтой цоо шинэ үйлчилгээ юм.

Камер - Улаанбаатар хотын камер байрлуулсан хэсгүүдийг тольдож, гадагш гарах бол замын хөдөлгөөний ачааллыг мэдэж авах бололцоотой.

ТВ БАНК - Smart Home-д байгаа “Байрны төлбөр”, “Захиалга” зэрэг хэсгийн үйлчилгээний төлбөрийг шууд телевизээсээ төлөх боломжтой үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг ойрын үед нэвтрүүлэхээр Юнивишн компани эхний байдлаар Хадгаламж банктай хамтран ажиллаж байна. Юнивишн компани цаашдаа ТВ банк үйлчилгээндээ бусад арилжааны банкуудтай хамтарч ажиллах юм.
 
Ийнхүү нэг сарын хугацаанд цувралаар танилцуулсан IPTV-ийн 3.0 системийн танилцуулга өндөрлөж байна. Өмнөх мэдээллүүдийг авч амжаагүй бол Юнивишн компанийн албан ёсны вэб хуудаснаас аваарай. Бид хэрэглэгчдийнхээ хэрэглээг илүү хялбар, улам “ухаалаг” болгохын тулд хамгийн сүүлийн үеийн шинэ боломжуудыг судалж, дэвшилтэт үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байх болно.

Юнивишнийн 11 сарын урамшуулал дуусахад хэдхэн хоног үлдсэн тул та яараарай.

ЮНИВИШН- ӨРХ БҮРИЙН ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.