“Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан зарлаж байна

2012-11-24, 19:47
13,370
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдааныг Монголын нийт фэйсбүүк хэрэглэгчдийн дунд зарлаж байна. 
“Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан зарлаж байна



Уралдааны зорилго:
Хүний эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах тэдний идэвхтэй оролцоог дэмжих.

Уралдааны зохион байгуулалт:
•    Бүтээлийг Засгийн газрын XI байр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоотод 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал эх хувиар нь хүлээн авна (СD эсвэл флаш дискэнд хуулсан байх);
•    Дор дурьдсан шаардлага хангасан бүтээлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Фэйсбүүк хуудасны гэрэл зургийн “Video” цомогт байршуулна;
•    Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүтээлийг 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд шалгаруулна;
•    Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш жич зарлаж, зохион байгуулна.

Тавигдах шаардлага:
•    Уралдааны сэдэвт нийцсэн байх;
•    Хүний эрхийн асуудлыг хөндөж, тодорхой санал, шийдэл дэвшүүлсэн байх
•    Хугацаа нь 40 секундээс хэтрэхгүй байх;
•    Бүтээл нь оролцогчийн өөрийн өмч байх (бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу);
•    Хүний эрхийн зарчимд нийцсэн, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууц, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах; элдэв гаж буруу далд утга, бусдыг үл хүндэтгэх, нэр төр, алдар хүндэд халдсан, ёс зүйгүй агуулга илэрхийлээгүй байх);
•    Шинэлэг, бүтээлч, сонирхолтой байх;
•    Уралдаанд шторкны бүх төрлөөр оролцож болно (дүрс бичлэг, зургийн эвлүүлэг, анимейшн гм.)
•    Тухайн бүтээлээр дэвшүүлсэн санаа зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг бүтээлд дурьдсан байх.

Анхаарах зүйлс:
•    Зохиогч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр (хэрвээ байгаа бол), и-мэйл хаяг болон утасны дугаараа бүтээлийн хамт ирүүлнэ.

Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах байрыг шалгаруулна.

Шилдэг бүтээл (1 хүн)
•    Мөнгөн шагнал (800.000 төгрөг)

Тусгай байр (1 хүн)
•    Мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Бусад:
•    Шалгарсан бүтээлийн зохиогчийн нэрийг дурьдан цаашид хүний эрхийн сурталчилгаанд ашиглана.

Холбоо барих:
Утас:     51-262902 (референт З.Эрдэм)
             51-266506 (ахлах мэргэжилтэн Э.Мөнхзул)

Цахим хаяг:  z.erdem@mn-nhrc.org
                    e.munkhzul@mn-nhrc.org

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, 5 давхарт.

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.