Шоколадыг юутай холивол хамгийн амттай вэ?

2012-11-18, 00:27
21,044
Мэдээж шоколад нь өөрөө диваажингийн амттан билээ. Түүнийг юутай ч харьцуулшгүй, бас юугаар ч орлуулшгүй. Гэвч нарийн мэргэжлийн тогооч нар болон бодит амьдрал дээрхи шинийг туршигчид та бүхэнд дараах хольцуудыг санал болгож байна. Шоколадны амтыг улам төгс төгөлдөр, жинхэнэ тэсрэлт гэмээр зүйрлэшгүй болгохын тулд та дорхи зөвлөгөөг дагаад үзээрэй.
Шоколадыг юутай холивол хамгийн амттай вэ?


Шоколад нь шинэ жимстэй гайхалтай зохицдог байна. Хамгийн төгс “хамтрагч” нь апельсин юм байна. Өөрөөр хэлбэл шоколадыг апельсинтай холивол жинхэнэ амтны гайхамшгийг та мэдрэх болно.



Энэхүү нарны цацраг мэт жимсний зөөлөн исгэлэн амт нь шоколадны гашуувтар амтыг дарж өгдөг байна. Түүнчлэн мандарин, грейпфрутыг апельсины оронд шоколадтай хольж болдог.





Шинэхэн, зөөлөн интоор, тоортой бас сайхан зохицдог.

Жимстэй холиход шоколадны амт нь ерөнхийдөө дарагдаж өгдөг. Түүнчлэн алимтай хольж идвэл бас өвөрмөц амтыг та мэдрэх болно. Мөн гүзээлзгэнэтэй холивол жинхэнэ тансаг десерт болдог гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Ингээд зочноо дайлах санаа, өөрийгөө баярлуулах амтны тэсрэлтийн санааг танд өгч чадсан гэдэгтээ итгэлтэй байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()