Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Элсэн чихэр – стаканы ¾ (+ ганц хоёр хоолны халбагыг дараа нь нэмнэ)
Цөцгийн тос (эсвэл маргарин)- 113 грамм. Туршлага дээрээс бол 150 грамм байхад яг болно.
Гурил - 1 стакан
Өндөг - 2 ширхэг
Нарийн боовны пудр – 1 цайны халбага
Давс - нэг чимх
Слив – 12 ширхэг
Шанцай – 1-2 цайны халбага

Слив маань жижиг хэмжээтэй, чанар амт сайтай 12 ширхэг байх хэрэгтэй. Бид 12 сливээ тус бүрд нь хоёр хэсэгт хуваагаад 24 хэрчим слив хэрэглэнэ.

Цөцгийн тосоо стаканы ¾- тэй тэнцэх элсэн чихэртэйгээ сайтар холино.

Өндөг, давсаа нэмээд, ахин хутгана.

Зуурмаг дээрээ нарийн боовны пудртэй хольсон гурилаа нэмж өгнө. Нэлээн өтгөн зуурмагаа хутгах хоорондоо духовкаа 175-180 градус хүртэл нь халаагаарай. Миний хувьд зуухаа 200 градус хүртэл халаахад болж байсан.

Пирогныхоо хэвээ цөцгийн тосоор тосолж, гурил түрхээд, зуурмагаа жигд гадаргуйгаар тарааж тавина. Миний хэв 24 см-ийн диаметртэй байсан. Дээрээс нь таллаж бэлдсэн сливүүдээ гурил дээрээ даралгүйгээр өрж тавиарай.

2 хоолны халбага элсэн чихэр 1 цайны халбага шанцайтайгаа хольж өгнө.

Ингээд хэвэнд хийсэн пирогны бэлдэц дээрээ элсэн чихэр, шанцай хоёрын холимогоо цацаад, халааж бэлдсэн духовкондоо хийж, 40-45 минут буюу гадаргуй нь хатуу болтол болгоно.


Пирогоо халуун дээр, ванильны зайрмагтай хольж идвэл үнэхээр салахын аргагүй амттай шүү.

Тавтай сайхан хооллоорой.