Ер бусын ундаа

2012-11-11, 17:39
17,995
Ихэнхи хүмүүст л согтууруулах ундаатай холбогдолтой сайн болон муу талтай дурсамжуууд байдаг. Гэвч зарим нь огт юу ч санахгүй байх ч тохиолдол бий. Хэдийгээр заримдаа энэ бүхэн хөгжилтэй санагдах боловч согтууруулах ундаа муу үр дагавар дагуулдгийг бид мэднэ. 20-р зууны үед Америкт болон Норвеги, Финляндын улс оронд согтууруулах ундаа худалдаалах, хэрэглэхийг хориглосон боловч одоог хүртэл байсаар л ирсэн. Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан зарим нэг шинийг эрэлхийлэгч, шинэ зүйл туршихыг оролддог хүмүүс сонин, хачирхалтай согтууруулах ундааг бүтээж байсан байна. Энэхүү мэдээ нь согтууруулах ундааг сурталчилж байгаа бус харин дэлхий дээр ийм ер бусын зүйлүүд байдаг юм байна хэмээн мэдүүлэхийг зорьсон юм. Зарим нэгийг нь харвал амсахыг ч хүсэхгүй болов уу.
Ер бусын ундаа



1. Шоколадтай жигнэмэгийн амттай шар айраг
Хатуухан энэхүү шоколадтай жигнэмэгийн амттай шар айргийг Виржиния мужийн Александр хотод үйлдвэрлэдэг байна. Үүнийг хийхэд цэвэр шоколад хамгийн чухал нь гэнэ.



2. “Гурван гүрвэл” ликёр
Энэхүү лиикёрыг хийхэд будааны ликёр дотор гүрвэлүүдийг хийдэг байна. Ихэнхидээ геккон овгийн гүрвэлүүдийг хийдэг бөгөөд гүрвэлийн эрч хүч ликёрт шингэж, харин ликёрт шингэсэн эрч хүч энэхүү архийг уусан хүнд шингэх болно хэмээн уламжлалт анагаах ухаан үздэг аж.



3. Могойн вино
Энэхүү могойн вино Азийн орнуудад их харагдах бөгөөд будааны вино дотор могой хийдэг байна. Могойн виног эмчилгээний зориулалттай хүний биед маш сайн хэмээн тооцдог аж.



4. Пульке
Пульке хэмээх энэхүү согтууруулах ундааг маге хэмээх ургамлын шүүсээр хийдэг байна. Энэхүү ундааг Азтекийн үеэс ууж эхэлсэн боловч шар айраг гарснаар хэрэглээ нь багассаар байгаа гэнэ.



5. Пиццаны амттай шар айраг
Пицца болон шар айраг нь эрчүүдийн дуртай зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл тогооч Том, Афина Сифрут нар үүнийг нэгтгэхээр шийджээ. Энэхүү шар айргийг анх 2006 онд үйлдвэрлэжээ. Шар айрагны найрлаганд улаан лооль, сармис орсон байна.



6. Хилэнц архи
Энэхүү архийг хийхэд зориудаар өсгөн үржүүлдэг хилэнцийг ашигладаг. Харин хилэнц дотор байдаг хорыг тусгай аргаар гадагшлуулж, хилэнцийг ямар ч хоргүй болсны дараа архинд хийдэг учраас санаа зовох хэрэггүй гэнэ.



7. Хэрэмний шар айраг
“Brew Dog”-ын хамгийн хатуу, хамгийн үнэтэй, хамгийн хачирхалтай шар айраг бол энэхүү хэрэмний шар айраг юм. Хэрэмний арьсан дотор хийж тавьсан нэг шил шар айрагны төлөө 765 доллар төлөх шаардлагатай бөгөөд 55%-ийн градустай юм байна.



8. Халуун ногооны шар айраг
Халуун ногоо идэх дуртай хүмүүст зориулсан шар айраг гэхэд болно. Учир нь нэг шил шар айраг дотор нэг ширхэг чили чинжүү байдаг аж.



9. Гахайн утсан махтай архи
Америкчууд гахайн мах бүх зүйлийн амтыг хамгийн сайхнаар өөрчилж чадна гэдэгт ихэд итгэлтэй байдаг гэнэ. Энэхүү архи нь нэлээд олон шагналтай бөгөөд чихэрлэг, гашуун амтыг зэрэг амтлах боломжтой аж.



10. Чича
Энэхүү ундаа бүр эртний Инкачүүдээс гаралтай гэнэ. Чичаг хийхийн тулд перу эмэгтэйчүүд эрдэнэшишийг зажилж гарсан шүүсийг нь халуун устай нэг сав руу нулимдаг байсан байна. Хэсэг хугацааны дараа ундаа уухад бэлэн болно.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()