Берлинбургер түргэн хоолны сүлжээ үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийллээ

2012-11-01, 17:12
14,031
Нийслэл хотын 373 жилийн ойгоор Берлинбургер түргэн хоолны газраас “Талархалын өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Берлин бургер түргэн хоолны сүлжээ нь 1996 оноос хойш  тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 8 салбарт 250 гаруй тогооч ажилтан “Өдөр бүр шинэ”  уриатайгаар үйлчлүүлэгчиддээ амт чанартай хоолоор үйлчилж сэтгэл ханамж өндөр байлгахын төлөө зорилго нэгтэйгээр ажилаж байна.
Берлинбургер түргэн хоолны сүлжээ үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Нийслэлийн ойгоор хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ  талархал илэрхийлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 5 дахь  удаагаа  тэмдэглэн өнгөрүүлж байгаа талархалын өдөрлөгөөр Берлинбургер түргэн хоолны бүх сүлжээгээр бүх төрлийн бургер, пицца, хүүхдийн хоолны иж бүрдэлүүд 10% хямдарч, үйлчлүүлсэн хүүхдүүдэд аарц чацарганаар үнэгүй дайлсан бол 3-р хорооллын МАКС худалдааны төвийн Берлинбургер салбар дээр Аварга бургер болон олон нэр төрлийн бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн худалдаа гарч хоол хийхэд оролцдог бүхий л түүхий эд материалаа дэлгэн тавьж үйлчлүүлэгчдэд үйл ажиллагаагаа танилцууллаа.  



Жил бүрийн өдөрлөгөөр үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээдэг нэг зүйл бол Аварга бургер байдаг. Арван зургаан  жилийн турш амт чанараа алдаагүй Берлинбургер нэрийн бургерийг 50 дахин томруулж хийн үйлчлүүлэгчиддээ бэлэглэдэг билээ. Энэ жилийн аварга бургерийг хийхэд 10 килограмм гурил, 5 кг мах, 4 кг бусад чимэглэлийн материалууд орсон бөгөөд нэг дор 200 гаруй үйлчлүүлэгчдэд хүртээлээ.







Видео.



Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаас аваарай.
www.maxgroup.mn


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.