Бичил биетүүд

2012-10-26, 22:24
20,907
Өчигдөр 37 дахь “Nikon Small World Photomicrography Competition” тэмцээний ялагчийг тодруулсан байна. Тэмцээнийг Nikon зохион байгуулсан бөгөөд тэмцээн нь бичил биетүүдийн зургийг нүдэнд үзэгдэхүйц, томруулж авах зорилготой байсан аж. Энэхүү тэмцээнд ихэвчлэн эрдэмтэн судлаачид өөрсдийн хийж буй судалгааны зургийг авч илгээдэг байна. Тэмцээнд 70 гаруй орны 2000 орчим бүтээл оролцсон бөгөөд шүүгчид шилдэг 20 бүтээлийг шалгаруулсан бөгөөд тэмцээний ялагчаар Dr. Jennifer Peters болон Dr. Michael Taylor нар шалгарсан аж. Тэмцээний ачаар бидний нүдэнд үл харагдах бичил биетүүдийг харах боломж нээгдэж байна. Ингээд шилдэг 20 зургийг хүлээн авч үзэцгээе.
Бичил биетүүд



20. “Molossus rufus” төрлийн сарьсан багваахайн үр хөврөлийн хөгжлийн үйл явц. Хэсэг хугацааны дараа далавч нь дэлгэгдэж, чих нь томрох аж.  (Dorit Hockman/Nikon Small World)



19. Цэцэг үүсэн бий болох хамгийн анхны эс. Зургийг Кирлианы нөлөөтэй техникээр авсан байна. (Somayeh Naghiloo/Nikon Small World)



18. Шүрэн элсний дотоод бүтэц. 100 дахин томруулсан зураг. (David Maitland/Nikon Small World)



17. Халгайн хатгадаг үзүүр. Энэхүү зургийг гэрэл нэвтрүүлдэг техникийн тусламжтайгаар 100 дахин томруулж авсанбайна. (Charles Krebs/Nikon Small World)



16. “Turritella” бүлгийн цэвэр усанд амьдардаг эмгэн хумс болон остракодын хуваасан эс. Долоо дахин томруулсан байдал. (Douglas Moore/Nikon Small World)



15. Цох хорхой нь хөлний хэсэг. Арав дахин томруулсан байна. (Andrea Genre/Nikon Small World)



14. “Adenium Obesum”-ын дохиурын дотор ягаан, улаан, мэт өнгөтэй эсүүд давамгайлдаг байна. 10 дахин томруулсан байдал. (Jose R. Almodovar Rivera/Nikon Small World)



13. Эдгээр сормууст амьтад ихэвчлэн цианбактери болон хоёр атомт далайн замгаар хооллодог байна. 400 дахин томруулав. (Diana Lipscomb/Nikon Small World)



12. Дотоод булчингийн эс, фокустай гэрлийн тусламжтайгаар 200 дахин томруулж авсан байна. (Esra Guc/Nikon Small World)



11. Хоол боловсруулах эрхтний дохиолол хүлээж авах Notch (ногоон), цитоскелет (улаан) болон цөм (цэнхэр)-үүд. 25 дахин томруулав. (Jessica Von Stetina/Nikon Small World)



10. Могойн сүүлтийн 8 дахин томруулж стереомикроскопоор авсан зураг. (Alvaro Migotto/Nikon Small World)



9. Авгалдай авч явж байгаа шоргоолж. Зургийг гэрэл тусгалтын аппаратаар 5 дахин томруулж авсан байна. (Geir Drange/Nikon Small World)



8. “Pleurobrachia” авгалдайн зураг. 500 дахин томруулсан байна. (Gerd A. Guenther/Nikon Small World)



7. “Drosophila melanogaster”-ын харах эрхтэн. (Michael Bridge/Nikon Small World)



6. Cosmarium \далайн замаг\, Sphagnum навчны дэргэд. 100 дахин томруулж туйлшруулсан гэрлийн тусламжтай авсан байна. (Marek Mis/Nikon Small World)



5. Ла-Паломагаас гарсан Cacoxenite эрдэсийн өчүүхэн хэсгүүд. 18 дахин томруулав. (Honorio Cócera-La Parra/Nikon Small World)



4. “Drosophila melanogaster”-ын авгалдайн хүүхэлдэй болох явц. Торлог бүрхэвчийг алтлаг өнгөөр хийж, аксон-цэнхэр, тархи-ногоон өнгөөр тэмдэглэсэн болно. 1500 дахин томруулсан гэрэл зураг. (W. Ryan Williamson/Nikon Small World)



3. Хүний ясны хавдар. Идэвхитэй эсүүдийг нил ягаанаар, митохондриа-шар, ДНК-цэнхэр өнгөөр тэмдэглэсэн. (Dylan Burnette/Nikon Small World)



2. Дөнгөж төрсөн аалзны үр. Зургийг гэрэл тусгалтын, мяндаст оптик зэрэг аппаратыг ашиглаж 6 дахин томруулж авсан байна.  (Walter Piorkowski/Nikon Small World)



1. Энэхүү зураг тэргүүн байранд орсон билээ. Судалтай данио нь үр хөврөлийн цусан хангамжийн хамгаалалтын зураг. Зургийн гол онцлог нь амьд биет дээр хийсэн хамгийн анхны цусан хангамжийн хамгаалалтын зураг юм. 20 дахин томруулж хийсэн зураг. (J. Peters/M. Taylor/Nikon Small World)




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()