Монголын ухаалаг залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна

2012-10-26, 19:24
12,372
Монголын залуусын №1 сонголт, шинэ бүхний эхлэл Ве брэндийн хэрэглэгчид эх орон, үеийн залуусынхаа төлөөлөл болж, нэр алдраа цуурайтуулсаар байна. Гурван сарын өмнө Be брэндийн хэрэглэгч Э.Төрбат олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож алтан медалийг эх орондоо авчирч байсан бол энэ удаа мөн Be брэндийн хэрэглэгч Б.Ганбадрах олон улсын химийн олимпиадаас хүрэл медалийг эх орондоо авчирчээ.
Монголын ухаалаг залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Тэрээр 2011 онд БНТУ улсын Анкара болон 2012 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан олон улсын химийн 43, 44-р олимпиадад амжилттай оролцож хошой хүрэл медалийн эзэн болжээ.

Дэлхийн 70 гаруй орны 280 гаруй сурагчид хүчээ үздэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн эх орондоо оюун ухаан, эрдэм мэдлэгийнхээ хүчээр 2 хүрэл медалийг авчирсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р лаборатори дунд сургуулийн төгсөгч Б.Ганбадрахад залуусын оролцоог дэмжигч Ве брэндээс GALAXY SIII гар утас болон Ве брэндийн нэрэмжит бэлгийг  гардууллаа.

Б.Ганбадрах нь математик, хими, физикийн шинжлэх ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалж олон улс, хот дүүргийн олимпиадуудаас  алт, мөнгө, хүрэл нийт 100 гаруй медалийг 11 жил сурах хугацаандаа хүртээд байгаа билээ.

Монголын мянга мянган залуусын өмнөөс Б.Ганбадрахдаа дахин дахин баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь улам их амжилт, бүтээлийг хүсэн ерөөе.

Залуусын оролцоог дэмжигч Be брэнд













Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.