Дэлхийн хамгийн үнэтэй коктейл

2012-10-17, 01:12
16,799
Саяхан буюу 10-р сарын 11-нд Лондон хотын Salvatore’s баранд хамгийн үнэтэй коктейлийг хийсэн байна. Энэхүү коктейлийн үнэ 8800 доллар гэнэ. Тэгвэл яагаад энэхүү коктейл ийм өндөр үнэтэй байгаа юм бол оо? Коктейлийг уусны дараа аяганы доор ямар нэгэн эрдэнэ, алмаз гарч ирэхгүй. Хамгийн гол үнэ хүргэж байгаа зүйл нь энэхүү коктейлийн найрлагад байгаа юм. Коктейлийг Сальваторе Калабрезе (Salvatore Calabrese) хийсэн бөгөөд энэхүү коктейлд “Сальваторийн залгамж” хэмээн нэр өгсөн байна.
Дэлхийн хамгийн үнэтэй коктейл



Коктейлийн найрлагад 1770 оны Kummel ликёр, 1778 оны Clos de Griffier Vieux коньяк, 1860 оны улбар шар кюрасо болон өнгөрсөн зууны хэдэн дусал архийг ашигласан байна. Түүний хийсэн бүх коктейл зарагдсан бөгөөд газар дээр нь уусан байна. Энэ бол Калабрезын хоёр дахь оролдлого бөгөөд эхний оролдлого нь нэгэн болгоомжгүй үйлчлүүлэгч 224 жилийн турш хадгалсан коньякийг хагалснаар бүтэлгүйтсэн аж. Харин энэ удаа тэрээр зорилгодоо хүрсэн байна.

Коктейлийг “Дэлхийн хамгийн үнэтэй коктейл” -хэмээн Гиннесийн номд оруулах хүсэлтийг аль хэдийн илгээсэн байгаа аж.








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()