Бяцхан бүтээл

2012-10-05, 22:18
18,502
Ихэнхи ээж нар бяцхан үрээ унтаж байхад нь аль болох гэр орныхоо ажлыг амжуулахыг эзмэлздэг билээ. Тэгвэл япон улсын 41 настай ээж Mami Koide хүүхдийнхээ унтлагын цагийн үеэр жинхэнэ бүтээл туурвидаг байна. Тэрээр өөрийн охин Nuno–г унтаж байхад, түүнийг урлагийн бүтээл болгож чаддаг аж. Mami Koide хүүхдийн шог зураач бөгөөд ийнхүү охиноо унтаж байх зуур бүтээлээ туурвидаг байна. Ингээд энэхүү өхөөрдөм бяцхан шөнө нойрон дундаа өөрөө ч мэдэлгүй ямар ямар дүрд хувирдгийг сонирхоцгооё. Магадгүй эдгээр зургууд түүний бага насны нандин дурсамж болж үлдэх болов уу.
Бяцхан бүтээл


www.caak.mn

Шөнө дунд болж бяцхан охин Nuno унтаж байх хооронд түүний ээж бүтээл туурвих ажилдаа бэлддэг байна. Охиноо нам унтсан гэдэгт итгэлтэй болсны дараа тэрээр янз бүрийн сонирхолтой зураг дүрсүүдийг бүтээж эхэлдэг бөгөөд энэ бүх зургуудын гол дүр нь түүний охин Nuno байдаг аж. Энэхүү зураг дээр өдөр бүрийн хэрэглээний бүхий л зүйл амилж үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээ нь: цамц, футболк, өмд, оймс гэх мэт. Mami Koide ойролцоогоор 200-аад бүтээл хийсэн бөгөөд үүгээрээ ном гаргасан нь Amazon Japan-ны хамгийн их худалдан авагчтай номоор шалгарсан юм.

www.caak.mn

Харин шог зураач хэлэхдээ: “Би уран бүтээлд хайртай. Би охиндоо ч бас хайртай. Гэхдээ миний охин өөрийнхөн зөвшөөрөлгүй энэ бүхнийг хийж байсныг хэрхэн хүлээж авах бол гэдгийг сайн мэдэхгүй л байна” -гэжээ. Nuno-ийн аав Katsunori Sunami эхнэрийнхэн энэхүү сонирхлыг дэмждэг бөгөөд “Би ажил дээрээ, гэр бүлийнхнээсээ хол байх үедээ байнга түүний зургийг хардаг. Эдгээр зурагнууд намайг тайвшруулж байдаг. Эхнэрийнхээ авсан зургуудыг хараад охиныхоо аз жаргалын төлөө илүү сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгодог” -гэжээ.

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()