Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Та жихүүцэж, айж байна уу? Тэгвэл огт айж, жихүүцсэний хэрэггүй. Учир нь энэ нь "Resident Evil Capcom 6" тоглоомыг олонд таниулахын тулд хийсэн ер бусын сурталчилгаа байжээ. Дэлгүүрт байгаа энэхүү хүний бие эрхтэнгүүд анх харсан хүмүүсийн хувьд нэлээд эвгүй, аймшигтай сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж. Дэлгүүрийн дотор яг л аймшгийн кинон дээр байгаа мэт хаа сайгүй хүний мах өлгөөтэй, гар, хөл чих гэх мэт зүйлүүд нь савалгаатайгаар лангуун дээр өрөөстэй байв. Хэдийгээр энэхүү байдал үнэхээр аймшигтай боловч энэ бүгд зөвхөн Resident Evil тоглоомын шүтэн бишригчдэд зориулсан сурталчилгаа байсан байна.
Хүний гарыг 5.99 фунт (13250 төг), хөл нь 6 фунт (13270 төг)-ий үнэтэйгээр зарагдаж байв. Энд зарагдаж байсан эдгээр махнууд бүгд амьтны махаар хийгдсэн учраас үүнд санаа зовсны хэрэггүй л болов уу.
Энэ аймшигт сурталчилгааны санаачлагч нь Cakehead байсан бөгөөд тэрээр ердөө л шинэ тоглоомыг олонд таниулахын тулд ийнхүү зохиожээ. Харин хүний мах зарж байсан дэлгүүрт 2 хоногийн дотор маш олон сонирхогчид цуглан ирж энд зарагдаж байсан бүх махыг худалдан авсан байна. Үйл ажиллагааны орлогыг "Limbless" холбоо руу шилжүүлсэн аж.
Хүний биеийн хэсгүүдийг ингэж хийдэг байна.