Эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн хүү

2006 онд Австралийн байгаль судлаач, “ Матрын ангууч” нэвтрүүлгийн хөтлөгч Стив Ирвин (Steve Irwin) нас барсан байна. Түүнийг “ Матрын ангууч” хэмээн ард түмэн дууддаг байсан байна. Харин одоо түүний дараачийн үе болох түүний хүү Бобби өсөн торниж байна. Тэрээр мөн л матрын ангууч болох сонирхолтой байгаа бололтой. Бяцхан хүү Бобби “Australia Zoo“ хэмээх амьтны хүрээлэнд матартай үзүүлбэр үзүүлж байгаа аж. Хэрвээ түүний бурхан болсон аав хүүгээ харсан бол одоо хүүгээрээ ихэд бахархах байсан байх даа. Энэхүү аймшигт амьтантай үзүүлбэр үзүүлнэ гэдэг нь үнэхээр аюултай мөн сонирхолтой зүйл юм.
Эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн хүү





Бобби бүр багаасаа түүний эгч болох Бинди болон ээж Терри, аавтайгаа хамтран Ирвины амьтны хүрээлэнд мөн олон янзын шоу зохиож оролцдог байсан байна. Бобби эцэгтэйгээ хамт матрын зулзагануудыг хооллохоор явдаг байсан боловч ганцаарчлан хэзээ ч матартай үзүүлбэр саяхныг хүртэл хийж байгаагүй аж.



Боббитой хамт үзүүлбэр үзүүлдэг матрууд түүнтэй адил жижигхэн боловч бас л аюултай амьтан. Тиймээс эдгээр матруудтай харьцахад бас л их ур чадвар шаардана. Хэрвээ нэг л буруу зүйл хийх юм бол матар хазаж хурууг нь ч тасдаж мэднэ.



Боббийн толилуулж буй шоунууд амжилттай болж байгаа. Үзэгчид Боббиг хараад түүнийг эцэгтэйгээ гадаад төрх болон матартай харьцаж байгаа харилцаа ур чадвараараа үнэхээр адилхан болохыг харж гайхан биширцгээж байв. Үзүүлбэрийг үзүүлж байх үед Боббийн хажууд туршлагатай том хүнийг байлгадаг боловч багаасаа зэрлэг амьтны дунд өссөн Бобби ганцаараа энэхүү амьтантай харьцах эв дүйгээ хялбархан олчихож байв.



Австралийн нутагт Ирвиний гэр бүл хамгийн нэр хүндтэй бөгөөд Бобби болон Бинди хамгийн алдартай хүүхдүүд юм. Өнгөрсөн жилийн 12 сард Бобби болон Бинди нар амьтны талаарх цуврал ном гаргасан бөгөөд Австралийн Шинжлэх ухааны талаарх нэвтрүүлгийн зураг авалтанд оролцож байгаа гэнэ. Австралийн оршин суугчид Бооббиг өөрийн эцэгтэйгээ адил алдартай, нэр хүндтэй болоосой хэмээн хүсэж байгаа аж.



Стив Ирвин ээлжит зураг авалтынхаа үеэр далайн муурнаас зүрхэн хэсэгтээ хүчтэй цохилт авснаар 2006 оны 9-р сарын 4-нд нас барсан байна. Түүний нас барсан өдөр Австралийн иргэд бүгд гашуудал зарласан аж.



Эцэг бүр хүүхдээ матарт ойртуулж чадах зориг зүрхтэй байх болов уу.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()