Амжилттай шоронгийн орголтууд

2012-09-26, 04:27
30,629
Энэ оны 9-р сарын 17-нд Мексикийн Пьедрас Неграс шоронгоос 132 хоригдол оргон зугтсан байна. Мексикийн удирдлагуудын үзэж байгаагаар эдгээр хоригдлууд төв хаалгаар зугтсан хэмээн үзэж байгаа аж. Шоронгийн манаач нар хоригдлуудын нэгэнтэй тохиролцсоноор тэд ийнхүү оргон зайлсан байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа гэнэ. Хар тамхины наймаачдын нэг болох Лос-Зетасыг саатуулах үеэр хоригдлууд оргон зугатаасан байна. Одоогийн байдлаар орогдлуудыг хайх үйл ажиллагаа өрнөөд байгаа бөгөөд тэдний талаар ямар ч мэдээлэл өгсөн, мэдээлэл бүрт 15 мянган доллар өгнө хэмээн зарласан байна. Мексикийн шоронгоос хоригдлууд оргосон нь анхны явдал биш юм. Түүхээс харахад маш олон амжилттай бөгөөд аюултай орголтууд болж байсныг харж болно. Харин одоо дэлхийн амжилттай болсон 10 алдартай орголтын талаар хүргэе.
Амжилттай шоронгийн орголтууд



1. Талибийн хонгил. Хагас мянга орчим хүмүүс Афганистаны “Сарпуза” шоронгоос энэхүү хонгилоор оргож байсан байна.
2011 оны 4-р сарын 24-өөс 25-ны хооронд 500 орчим талибийн хоригдлууд Афганистаны нэгэн хот болох Кандагарт байрлах “Сарпуза” шоронгоос зугатаасан байна. Тэд газар доорх 320 метрийн урттай хонгилыг ашиглан оргожээ. Хонгилыг дагаад явбал Талибуудын худалдаж авсан бяцхан байшинд хүргэх аж. Оргодлуудыг байшинд ирэх үед тэднийг авч явах тусгай машин ирж зугатаахад нь тусалсан. Энэхүү орголт улс орны хувьд үнэхээр хүнд цохилт болсон юм. Учир нь эдгээр 500 оргодлоос зөвхөн нэг нь эрүүгийн хэргээр ял эдэлж байсан бөгөөд бусад нь бүгд терроризм, тэсрэх бодис байрлуулдаг хэргээр яллагдаж байсан аж. Оргодлуудыг хайсны үр дүнд зөвхөн 26 хүнийг барьсан бөгөөд 2 нь баривчлагдах явцад шархдаж амиа алдсан байна.



2. Нисдэг тэргээр оргох гэсэн 3 удаагийн оролдлого. Марселийн гэмт хэрэгтэн Паскаль Пайе Францын шоронгоос гурван удаа оргож байжээ.
1997 онд Паскал Пайе Францын банкны машин руу довтлох үйл ажиллагаанд оролцсон байна. Энэ үеэр тэр АК-47-оор машин дотор явж байсан банкны нэг ажилтны гэдэс рүү нь буудсан бөгөөд харин нөгөө ажилтныг шархдуулсан аж. 1999 оны 1 сард Паскалийг Парист байхад баривчилсан байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж байх зуур тэрээр Буш-дю-рон хэмээх шоронд сууж байсан. Шүүх хурлын шийдвэр гарахад хоёр жилийн хугацаа шаардагдсан байна. Ингээд 2001 онд шоронгийн талбай дээр Пайе-ийн хамтрагч нисдэг тэргээр нисэн ирсэн аж. Хэдхэн минут зарцуулаад л Пайе нисдэг тэрэгт орж эрх чөлөөг мэдрэн зугатсан байна.

2003 онд тэрээр өөртэй нь хамтран банкны машин дээрэмдэх үйл ажиллагаанд оролцсон нөхдөө аврахын тулд эргэн иржээ. Пайе болон түүний хамтрагч нар баг зүүж нүүрээ халхлаад нисдэг тэрэг хулгайлсан бөгөөд харин нисдэг тэрэгний нисгэгчийг тодорхой цагт шоронгийн дотоод талбайд ир хэмээн шаардсан байна. Ингээд тэрээр өөрийн гурван найзаа шоронгоос суллан нисдэг тэргээр зугатсан байна.

2005 оны 1 сард банкны ажилтныг хороосон хэргээр 30 жил, мөн хоёр удаа оргон зайлсан хэргээр дахин 13 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг онцгой анхаарал шаардагдсан гэмт хэрэгтэн хэмээн үзжээ. Жилийн туршид түүнийг дахин оргон зайлахаас сэргийлж нэг шоронгоос нөгөө шорон руу 3, 3 сарын зайтай шилжүүлж байсан байна. Гэвч энэ нэмэр болсонгүй. 2007 оны 7 сарын 14-нд Бастилийн баярын үеэр түүний хамтрагчид болох дөрвөн залуу нисдэг тэрэг хулгайлж, баг өмсөж, хийн аппаратны тусламжтайгаар Пайе-ийн хаалгыг онгойлгосон аж. Тэрээр аль хэдийн зугатахад бэлэн байдалтай болсон байв. Пайе-ийг гурван сарын дараа Матаро хэмээх тосгоноос барьсан байна. Одоо түүний байгаа газрыг нууцалж байгаа аж.



3. Техасын 7 хоригдол маш нарийн төлөвлөгөө боловсруулж дээд зэргийн өндөр хамгаалалттай шоронгоос оргосон байна.
2000 оны 12 сарын 13-нд Техасын хамгийн өндөр хамгаалалттай гэгдэх Karnes County шоронгоос долоон хоригдол маш нарийн схемийг ашиглан оргосон байна. Маш нарийн заль мэхийг хэрэглэснээр эдгээр хоригдлууд шоронгийн 9 харгалзагчийг торны цаана хийж аюулгүй болгосон бөгөөд мөн засан хүмүүжүүлэх хэсгийн дөрвөн ажилтан, төлөвлөгөөнд оролцохгүй гурван хоригдлыг хорьж аюулгүй болгож чаджээ. Орголтыг өдрийн хамгийн чимээгүй үе болох өдрийн хоол болон тооллогын үеэр хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү төлөвлөгөөний гол агуулга нь тэд ямар ч юм сэжиглээгүй зогсож буй шоронгийн ажилтны толгойг цохино. Харин түүнийг ухаан алдсаны дараа хүлж хувцсыг нь тайлж авна, хохирогчийг трансформаторын өрөөнд хийх байжээ. Эдгээр хоригдлууд өөрсдийн хохирогчдын хувцас, төлбөрийн карт болон бичиг баримтыг нь мөн авч байв. Мөн тэд өөрсдийгөө шоронгийн ажилчид хэмээн итгүүлэхийн тулд удирдлагууд руу хандан хэд хэдэн дуудлага хийсэн байна. Үүний дараа шоронгийн ажилтны хувцастай гурван хоригдол шоронгийн хойд хаалга дээр очино. Тэд өөрсдийгөө шинэ хянах систем угсрах цахилгаанчид хэмээн танилцуулсан байна. Шоронгийн манаачдын нэг нь аюулгүй болсон үед гурван хоригдол зэвсэг хадгалах өрөөнд орж олон тооны зэвсэг хулгайлан гаржээ. Харин үлдсэн дөрвөн хоригдол зэвсэг хадгалах өрөөний манаачид руу залгаж тэдний анхаарлыг сарниулж байсан байна. Дараа нь тэд ажилчдын унааг хулгайлж хойд хаалгаар оргон зугатсан байна.

Хоригдлууд бүлгээрээ оргосон үед ихэнхидээ тарцгаадаг бол эдгээр долоон оргодол зэвсгийн наймаа эрхэлж эхэлсэн аж. Эдгээр долоо АНУ-д эрэн сурвалжилж буй хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн тоонд багтаж байв. Техасын цагдаагийн газар эдгээр долоогийн талаар мэдээлэл өгсөн хүнд 200 мянган доллар өгнө хэмээн амласан байна. Жилийн дараа эдгээр оргодлуудыг барьсан бөгөөд үүнд America’s Most Wanted теле-шоуныхан ихэд тусалсан гэнэ. Оргодлуудыг баричвлах үеэр 60 галт зэвсэг болон олон тооны патрон олдсон байна.



4. 1893 онд “ Мейз”-ын шоронгоос 30 гаруй хоригдол оргожээ.
Британийн түүхэнд хамгийн их дуулиан тарьсан оргох үйл ажиллагаа 1983 оны 9 сарын 25-нд Өмнөд Ирландын Антрим хотод болсон юм. Олон тооны хүн амины хэрэг болон террорист үйл ажиллагаа хийсэн хэргээр Ирландын цэргийн хүчний 38 цэрэг энэхүү шоронд хоригдож байсан байна. Харин тэд 1983 онд (H7) тасгаас зугатсан байна. Үүнийн уршгаар 21 хүн хохирсон бөгөөд нэг цагдаагийн офицер зүрх нь зогссоны улмаас амиа алдаж, хоёр хоригдол гэмтэл авч эргэн шоронд орсон аж. Чанга хатуу дэглэмтэй «Мейз» (Maze) шорон Европын шилдэг шоронгуудын нэгд багтдаг байсан байна. Шөнийн 2:30 минутанд хоригдлууд (H7) тасгийн манаачдыг барьцаалсан байна. Зарим хоригдлууд манаачдын хувцас, мөнгө болон машины түлхүүрийг дээрэмдсэн байна. 3:25 гэхэд шоронгийн гадаа хүнс ачсан ачааны машин ирсэн аж. Харин хоригдлууд машины жолоочийг тэдэнтэй хамт явахыг шаарджээ. 3:50 гэхэд шоронгоос 38 хоригдол ачсан ачааны машин гарж явсан байна. Хэд хоногийн дараа оргодлуудын 19 баригдсан бөгөөд үлдсэн хүмүүст нь Ирландын цэргийн хүчний удирдлагууд нуугдахад нь тусалжээ. Тэдний зарим нь АНУ руу дүрвэсэн боловч хэсэг хугацааны дараа баригдсан байна. Ирландын улс төрийн асуудлаас болоод үлдсэн оргодлуудыг төдийлөн хайгаагүй байна.



5. Билли Хэйс - Туркын шоронгоос оргоод зохиолч болжээ.
1977 онд 2 килограмм хар тамхины хэргээр шүүгдэж байсан 22 настай Билли Хэйст эхлээд 4 жилийн хорих ял оноосон байна. Гэтэл яллагдах хугацаа дуусахын өмнөхөн тэрээр түүнийг 30 жил хорих болсон хэмээх мэдээллийг авчээ. Тиймээс Билли оргохоор шийджээ. Хагас жил төлөвлөсний эцэст тэрээр шоронгийн хамгаалагчтай зодолдож түүний хувцсыг нь өмсөж, аавынхаа нууцаар авчирсан 2000 долларыг аваад Туркын шоронгоос оргон зайлсан байна. Тэрээр завь хулгайлж шоронгийн байрлах Имрали арлаас зугатаж Грекийн зүг явжээ.

Өлсгөлөн, ямар ч бичиг баримтгүй байсан тэрээр нэгэн танихгүй арал дээр иржээ. Хейс зэвсэглэсэн цэргийг хараад миний оргох ингээд өнгөрч дээ хэмээн бодож байтал цэрэг түүн рүү хилийг аль хэдийн давсан хэмээн Грекээр хэлсэн байна. Эцэст нь тэрээр Америкт ирж өөрийнхөө намтрыг болон шоронгийн амьдрал, тэндээс хэрхэн зугатсан талаар "Midnight Express" хэмээх сэтгүүлд зориулан бичсэн байна.



6. Фрэнк Моррис, Кларенс болон Жон Энглин нар Алькатрасын шоронгоос оргож чадсан цорын ганц хоригдлууд
Алькатрас шоронгийн 29 жилийн түүхэнд хоригдлууд хэд хэдэн удаа оргохыг завдаж байсан байна. Шоронгийн тэмдэглэгээнээс харахад нийт 14 удаа хоригдлууд оргохыг завдсан бөгөөд 39 хоригдол үүнд хамрагдсан байна. Гэвч 23-ыг нь барьж, 6 нь оргох гэж байх үедээ бууны суманд өртөж амь насаа алдсан бөгөөд 3 нь далайд живж алга болсон хэмээх мэдээллүүд байдаг аж. Харин 1962 оны 6 сарын 11 Фрэнк Моррис, Кларенс болон Жон Энглин нар өмнө нь хэрэгжүүлж байгаагүй нэлээд төвөгтэй төлөвлөгөөг биелүүлж оргосон байна. Моррис болон Энглин нар агааржуулагч хоолойгоор дамжин дээшээ тагтан дээр гаржээ. Дараа нь тэд дээврээр дамжин хаймар усан онгоцоор эргээс явсан байна. Маргааш өглөө нь цагдаа нар дээрх гурвыг хайсан боловч тэд ор сураггүй болсон аж.

Шоронгийн дарга хэлэхдээ: “Эдгээр хоригдлууд өөрсдийнхөө оронд саван, хиймэл үс, нойлын цаас зэргээр хиймэл хүн хийж орон дотроо тавьсан учраас шөнийн эргүүл хийж байсан ажилтан төдийлөн анзаарч хараагүй” гэжээ. Моррис болон Энглин нар сүүлд ор сураггүй алга болсон бөгөөд албаныхны үзэж байгаагаар тэд арлаас зугатаж байх үедээ живж үхсэн байх гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж.



7. Альфред Вецлер болон Рудольф Врба нар Аушвитцын шоронгоос оргон зайлсан бөгөөд сүүлд нь энэхүү шоронгийн талаар мэдээлэл бичсэнээр алдартай болжээ.
Вецлер бол словакийн еврей байсан бөгөөд Аушвитцын шоронгоос оргон зайлж чадсан цөөхөн еврейчүүдийн нэг болсон юм. Тэрээр Рудольф Врба хэмээх еврейтэй хамт зугатсан байна. 1944 оны 4 сарын 7-нд улаан өндөгний баярын өмнөхөн Вецлер болон Врба нар модон оромжинд нуугджээ. Энэхүү оромж нь Биргенаугийн дотор талд төмөр үзүүртэй тороор хамгаалагдсан байсан бол гадна талыг нь манаачид нүд салгалгүй манаж байсан байна. Бусад хоригдлууд оромжны эргэн тойронд хоёр хоригдлыг харагдахгүй байхаар мод тавьж, нохдыг төөрөлдүүлэхийн тулд бензинд дэвтээсэн тамхийг эргэн тойронд нь тавьсан байна. Вецлер болон Врба нар энэхүү оромжинд 4 шөнийг өнгөрүүлсэн аж.

4 сарын 11-нд тэд шоронгоос авсан хүрэм, гутал зэрэг Голландчуудын хувцсыг өмсөж, Сола голын дагуу өмнөд зүг рүү 133 километр явсны эцэст Польшийн хил болох Словаки дээр ирсэн байна. Тэд Врбагийн олсон газрын зурагны тусламжтайгаар замаа олсон аж.

Вецлер болон Врба нар сүүлд энэхүү шоронгийн дотоод журам, хэв маягийн талаар мэдээлэл бичсэнээр алдартай болжээ. Энэхүү Аушвитцын талаарх 32 хуудастай мэдээлэл нь сүүлд 120,000 хүний амийг аварсан хэмээн үздэг байна.



8. 1944 оны 3 сарын 24. Польшийн Саган шоронгоос оргосон хоригдлууд
Энэхүү орголтыг хамгийн зохион байгуулалттай, мөн аймшигтай оргон зайлалт гэж хэлж болно. Үүнийг 1943 онд Рожер Бушел (Roger Bushell) анх санаачилжээ. 76 америк болон английн хоригдлууд хамтран гурван ширхэг газар доор хонгил ухсан байна. Эдгээр хонгил бүр “Том”, “Дик” болон “Харри” хэмээх нэртэй аж. Хонгилыг ухахын тулд 11 сарын турш ажиллажээ.

Оргодлуудад польш, югослав болон болгарын ажилчид хэмээх хуурамч бичиг баримт олдсон бөгөөд мөн тэд албаны хувцас олж өмссөн байна. Үүнээс гадна тэд хэд хэдэн герман үг хэллэг цээжилжээ. 1944 оны 3 сарын 24-25-нд шилжих шөнө хоригдлууд “Харри” хонгилоор оргох үйл ажиллагаагаа эхэлсэн боловч 76 оргодлоос зөвхөн Скандинавын агаарын нисэх хүчний гурван нисгэгч л оргож чадсан байна. Үлдсэн хоригдлууд бүгд баригдсан бөгөөд тэдний 50-ийг Гитлерийн тушааснаар буудаж хороосон аж.



9. Жонн Диллинжер: Модоор хийсэн хиймэл бууны тусламжтайгаар шоронгоос оргон зайлжээ.
Диллинжер Мичиган хотод 1933 онд хоригдож байсан бөгөөд хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Гэвч дөрвөн сарын дараа тэрээр Лимын шоронд орсон байна. Энэ шоронгоос Жонныг түүний зэвсэглэсэн андууд гаргаж авсан бөгөөд тэд манаачийг буудан хороосон аж. Энэхүү бүлгэмийн ихэнхи нь Намын байрны буудлагын үеэр Аризоны Туксонд байхдаа баригдсан байна. Энэ удаад Диллинжерийг Лек Каунти шоронд хорьжээ. Түүнийг шоронгоос дөнгөж оргоод Хойд Чикагогийн банкыг дээрэмдэх гэж байх үедээ цагдаагийн офицер Уильямыг хороохыг завдсан хэмээн ял оноосон байна.

1934 оны 3 сарын 3-нд Жонни дахин Лейк Каунти шоронгоос оргосон байна. Тэр үед энэхүү шорон мөн л маш өндөр хамгаалалттай газар хэмээн тооцогдож байсан аж. Хэвлэл мэдээллүүдээр түүнийг хиймэл буу ашиглан оргосон хэмээх мэдээлэл шууд тархсан байна. Энэхүү бууны тусламжтайгаар тэрээр шоронгийн манаачийг сүрдүүлж хаалгаа онгойлгосон бөгөөд бусад хамгаалагч нарыг мөн сүрдүүлж өөрийн хоригдож байсан өрөөнд түгжээд сэтгэл амар зугатсан байна.



10. Америкийн иргэний дайны үеийн хамгийн амжилттай болсон орголт
Либби шоронгоос оргосон энэхүү орголт нь Америкийн иргэний дайны үеийн хамгийн амжиллтай орголтуудын нэг байсан юм. 1864 оны 2 сарын 9-10-нд шилжих шөнө 100 гаруй Оросын хоригдлууд Виржиния мужийн Ричмонд дахь Либби шоронгийн байлдагчдыг хорих хэсгээс зугтсан байна. 109 хоригдлоос 59 нь Оросын хил (Аляск дахь хоёр улсын хил) хүртэл явсан бөгөөд 48 баригдаж, хоёр нь Жеймс Ривер хэмээх голд живж амиа алдсан байна. Хоригдлууд подволд хонгил ухсан бөгөөд энэ нь хүнд даалгавруудын нэг байсан юм. Учир нь Либбигийн подвол нь харанхуй, олон жижиг амьтад болон зурамнууд байрладаг байсан байна. Гэвч 17 хоног шаргуу хөдөлмөрлөсний эцэст хажуу талынхаа тамхины агуулах руу нэвтэрсэн байна. Хоригдлууд 3 өдөр, 2 шөнийн турш ээлж ээлжээрээ оргон гарсан аж.

Энэхүү орголт магадгүй Хурандаа Роуз болон Хошууч Гамильтоны тусламжтайгаар амжилттай болсон байх. Роузд подволд хонгил ухах санаа төрсөн бол Гамильтон хэрхэн ухах талаар төсөл зургийг гаргажээ. Роуз хонгил ухаж буй хоригдлуудад заавар зөвлөгөө өгч байх зуур Гамильтон хонгилыг элдэв бохирдлоос цэвэрлэж, агаар бий болгох арга замыг хэрэгжүүлж байсан байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()