Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хэдийгээр Жесс гологдсон хургануудад эх шиг нь харагддаггүй боловч, хоолны цаг болохоор хурганууддаа тэрээр их анхаарал тавьдаг байна. Тэрээр өөрийн энэ ажилдаа ихэд дуртай байдаг гэнэ.
10 настай Жесс энэхүү ажлыг маш хялбар хийдэг гэнэ. Тэрээр амандаа сүүтэй угж зууж аваад хурганы хажууд очдог гэнэ. Хурганд угжийг олж хөхөхөд амархан байрлалтай зогсдог аж. Хурга сүүгээ хөхөөд дууссаны дараа Жесс дараагийн угжаа авахаар эзэн дээрээ очдог байна.
Луизийн хэлж байгаагаар "Жесс бол миний хоёр дахь гар юм. Би Жессыг бүр гөлөг байхад нь энэхүү ажлыг хийхийг зааж өгсөн. Аманд нь угжийг нь зуулгаад юу хийхийг нь харуулдаг байлаа. Түүний амандаа угжтай гүйж байгаа нь үнэхээр эгдүүтэй, сонирхолтой харагддаг" -хэмээн бахархан ярьж байна.
Луизийн ферм нь үндэсний байгал хамгааллын
"Devon Wildlife Trust" нийгэмлэгтэй хамтран ажилладаг бөгөөд тэд өвөрмөц
хониудыг үржүүлдэг байна. Одоогийн байдлаар Жесс эвэрт Дортес үүлдрийн
дөрвөн хургыг хооллож байгаа гэнэ. Эхүүд нь тэднийг тодорхой бус
шалтгаанаар голж хөхөө хөхүүлэхээ больсон байна.
Жесси бас нэг шавьтай гэнэ. Түүний шавь нь залуу спрингер-спаниель Лили юм. Тэрээр Жессийн хэрхэн ажиллаж байгааг хардаг бөгөөд хэзээ нэгэн цагт түүний ажлыг гүйцэтгэх болно. Гэхдээ эдгээр зурган дунд Лили-гийн зураг байхгүй байгаа.