Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
646В дугаартай шилэн лонх доторхи уг захидал нь 1914 онд Глазго-гийн их сургуулийн эрдэмтдийн далайн урсгалыг судлах зорилгоор үйлдсэн 1890 ширхэг бичгийн нэг байжээ. Лонхон доторхи захидал дээр олсон хүн нь өөрийн нэрийг бичээд, яг олсон газрынхаа байрлал, цагийг тодорхой тэмдэглэн, Шотландын загас агнуурын нийгэмлэгийн тэргүүнруу шуудангаар илгээхийг хүссэн байв. Түүнчлэн зааврын дагуу хийсэн хүнд бүтэн 6 пенсийн шагналтай гэжээ. Лонхыг 1914 оны 6-р сарын 10-ны өдөр ахмад К.Х. Браун далайд тавьсан байна. Лонх нь далайн гүнрүү орж, аль болох урсгал даган хөвсөөр, эрэгт хүрэх ёстой байжээ. Одоогийн байдлаар 315 ширхэг ийм захидлыг олоод байгаа юм байна.
Шотландын далайчин залуу Эндрю-гийн энэ олдвор нь 2006 оны Марк Андерсоны олсон лонхтой бичгээс цаг хугацааны хувьд эрт үйлдэгдсэнээрээ рекорд эвдсэн байна. Хамгийн сонирхолтой нь Марк Андерсон нь тэр үед яг Липерийн завиар далайд явж байжээ.
Лонхон доторхи бичиг.
Энэхүү олдворын талаар мэдээллийг аль хэдийнэ Гиннесийн номд оруулсан байна.