ДАНГААР НЬ БУС ХОСООР ХОЖИХ 2 дахь азтан тодорлоо

2012-09-05, 23:34
13,167

Даваа гараг азтаны гараг гэгдэх боллоо. Учир нь 9-р сарын 3-ны даваа гарагт Мобилоттоны 2 дахь супер шагналын азтан МҮОНТВ-ээр  тодорлоо. Байр машин хосоор нь хожих Мобилоттоны супер шагналыг мянга мянган Мобикомын хэрэглэгч дундаас аз, ёндоо нь гийсэн Улаанбаатар хотын иргэн Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Оргилын Орхон гардаж авлаа.

ДАНГААР НЬ БУС ХОСООР ХОЖИХ 2 дахь азтан тодорлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Амьдралд тэр бүр тохиогоод байхгүй азтай өдрийн мэдээгээ тэрээр ард иргэдийнхээ хэв журмыг сахиулах үүргээ гүйцэтгэж байхдаа сонссон бөгөөд хамгийн түрүүнд Эрдэнэт хотод яваа гэргий хүү 2-тоо дуулгажээ. Азтай хэрэглэгч маань  Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг бөгөөд  Цагдаагийн албан хаагчдын дунд хийсэн орон байрны судалгаагаар байргүй ажилчдын тоонд орж, зээл хөөцөлдөхөөр зэхэж байжээ.  Харин одоо азтан маань хамгийн ойрхон тохиох билэгт сайн өдрүүдийг сонгож, шинэ байрандаа орох төлөвлөгөөтэйгээ байгаагаа бидэнд хэлсэн юм.


2 дахь Мобилотто-2012 үеэр  Ухаалаг гар утасны 3 азтан тодорсон бөгөөд Төв аймгийн Заамар сумын хэрэглэгч Х.Батсүрэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгч А.Ууганчимэг, Улаанбаатар хотын хэрэглэгч Б.Солонго нар HTC брэндийн 2011 оны шилдэг загвар болох HTC EVO 3d гар утасны эзэн боллоо.

 

Мөн  5000 нэгжийн азтанаар: ******21  /2500 болон түүнээс дээш нэгжээр гар утсаа цэнэглэж, мобилотто тохирлын эрхтэй болсон 21 дугаарлалтаар төгссөн бүх хэрэглэгчид/

СardPlus үйлчилгээний нэг сарын эрх: *****124 /2500 болон түүнээс дээш нэгжээр гар утсаа цэнэглэж, мобилотто тохирлын эрхтэй болсон 124 дугаарлалтаар төгссөн бүх хэрэглэгчид тус тус азын шагналын эзэд боллоо.

Та бүхнийг азын тэнгэр үргэлж ивээх болтугай.




Азын шагнал болох гал улаан машиныг Мобилоттоны хөтлөгч Бат-ундрал унаж, Нийслэлийн цагдаагийн хаалгаар орсон нь азтаны маань ажлын газрын хамт олон болон азтан О.Орхонд гэнэтийн бэлэг байлаа.

Манай азтан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагчаар ажилладаг.



Амьдралд тэр бүр тохиогоод байхгүй азтай өдрийн мэдээгээ тэрээр ард иргэдийнхээ хэв журмыг сахиулах үүргээ гүйцэтгэж байхдаа сонссон бөгөөд хамгийн түрүүнд Эрдэнэт хотод яваа гэргий хүү 2-тоо дуулгажээ.



Гялгар уутнаасаа салаагүй байгаа цоо шинэ Киа-Рио шинэ эзэндээ очих торгон мөч























Монгол улсын төлөө мөр зэрэгцэн зүтгэж яваа ажлын андууд нь азтан О.Орхонд баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхныг хүсэхийн ялдамд Шинэ байрны найрыг тэсэн ядан хүлээж байгаагаа ч уламжлаад амжив.








 Байр, машин хосоор нь шууд хожих 3 дахь удаагийн тохирол 9-р сарын 10-ны даваа гарагт 21:00 цагаас МҮОНТ-ээр шууд явагдана.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.