Бид Улаанбаатар хотоос гараад Чингис хааны морьт хөшөөн дээр түр саатлаа. Цэлмэг хөх тэнгэр, эзэн хааны сүрт хөшөө энэ талд сүрдмээр харагдана.
Орчин тойрны цэцэрлэгжилтийн ажил хийгдэж байгаа боловч Улаанбаатар хотоос уг цогцолборт ирэх зам үнэхээр хүнд болсон байсан.
Багануур дүүрэг дэх PC mall-ын салбар. Талбайн хувьд жижиг ч Багануурын иргэд Улаанбаатар хоттой ижил үнээр чанартай цахилгаан барааг, баталгаатайгаар орон нутгаасаа авах боломжийг бид олгож байгаа юм.
Багануур дүүргийн гудамж
Хэнтий аймгийн төв Өндөрхаан дахь PC mall-ын салбар дэлгүүр. Та уг дэлгүүрээс компьютер, гар утас, дижитал камер, хөргөгч хөлдөөгч, угаалгын машин, телевизор гээд бүхий л электрон барааг худалдан авах боломжтой.
Бид Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас гараад шууд Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг зорилоо. Хоёр аймгийн төвийн хооронд засмал зам тавих ажил хэдийн эхэлсэн бөгөөд зарим компаниуд ажлаа хийгээгүй орхисны улмаас зам иймэрхүү байдалтай байлаа.
Энэ жил үнэхээр байгаль дэлхий хураа харамгүй хайрласан сайхан зун болсон бөгөөд биднийг явж байхад бороо хур тааралдсаар байсан юм. Үнэхээр сайхан зун.
Наран жаргах зүг. Эх орны минь тал нутаг үнэхээр өргөн уудам бөгөөд үзэсгэлэн төгөлдөр.
Nokia 808 утсаар фокусыг тааруулахдаа та аль хэсгийг тод гаргахыг хүсч байгаа тэр хэсэгт хураагаараа дарахад л хангалттай. Усны дуслыг ямар гайхалтай дардаг гээч.
Дорнод аймгийн төв Чойбалсан хот дахь PC mall-ын салбар дэлгүүр. Та бүхэн PC mall-ын эдгээр салбар дэлгүүрүүдээс бүх төрлийн электрон бараанаас гадна мотоцикл, түүний дагалдах сэлбэг хэрэгслийг худалдан авах боломжтой.
Мэнэнгийн Отряд. Монгол орны зүүн хязгаарт хүрч байгаа учраас энд хилийн цэргийн анги, тэдгээрийн хяналт шалгалт байнга таарч, бичиг баримт бусад зүйлсийг шалгаж байсан юм.
Дорнод аймаг дахь Мэнэнгийн тал. Монголын хамгийн том тал нутаг. Та давхиад байх боловч зах хязгаар нь үл харагдана. Бахархмаар сайхан шүү.
Халх гол сум дахь Ялалтын хөшөө. Бидний өвөг дээдэс минь энэ сайхан газар орноо хамгаалан үлдэхийн тулд амь насаа үл хайрлан байлдаж байсан түүх саяхан. Одоо харин энэ газарт амар амгалан айлчилж, мал сүрэг тааваараа бэлчин тэртээх үеийн үйл явдлууд түүх болон үлджээ. Энэ газарт дэлхийн хамгийн том агаарын байлдаан буюу Орос, Японы талаас нийт 900 онгоц оролцсон том тулаан болж байсан гэж тэмдэглэн үлдсэн юм билээ.
Халх гол сумаас 100 гаран км яваад та Буйр нуурт хүрч болно. Нийт урт 40 км, өргөн 20 км, дундаж гүн 6.5 метр бөгөөд хамгийн гүн хэсэг нь 11 м.
Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургадаг.
Буйр нуур давсгүй, маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Бидний очсон өдрүүдэд салхи ихтэй, хүчтэй давалгаатай байсан бөгөөд нуурын замгаас үүдэн ийм өнгөтэй харагддаг гэж нутгийн иргэд тайлбарлаж байсан юм. 7 сараас өмнө Буйр нуур үнэхээр цэнгэг харагддаг аж.
Ингээд бидний аялал өндөрлөж байна. Мянга сонсохоос нэг үз гэдэг үг бий шүү дээ. Аялалын явцад очсон газруудаар та явах болбол нэг л зүйлийг сэтгэл зүрхнээсээ мэдрэх болно. Тэр бол Монголоороо бахархах сэтгэл. Яахын аргагүй бахархах сэтгэл тэнд төрдөг юм билээ.
Та ч бас удахгүй очих газрынхаа төлөвлөгөөнд бидний явсан маршрутыг оруулаарай гэж зөвлөе.