Далайн хаваас альбинос зулзага гарчээ

2012-08-08, 01:57
18,742

Өнгөрсөн хавар буюу 2012 оны хавар 5 дугаар сарын 26-нд Германы Дортмундын зоопаркд тэнгисийн хаваас цайвар шаргал арьстай, ягаавтар хамар, сэлүүртэй зулзага төржээ. Энэ нь ховор тохиолдол, тэр тусмаа байгаль дээрх амьтад ийм үр төл гарвал шууд голдог. Гэтэл Харими нэртэй далайн эм хав нь зулзагаа эхийн хайраар энхрийлж голсонгүй.

Далайн хаваас альбинос зулзага гарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



7 дугаар сарын сүүлээр зулзагыг нийтэд үзүүлэхээр зоопаркийн удирдлага шийдвэрлэж хэвлэлийнхэн болон үзэхийг хүссэн хүн бүрийг урьж хамтдаа нэр хайрлах арга хэмжээг зохион байгуулжээ.

Цайвар зулзага Харими эхийнхээ хамт наранд ээж байна. Германы Дортмундын зоопарк.





Зулзага хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдтэй танилцаж байна.



Харими зулзагатай хамт өөрийн орчинд байгаа нь.



Харими цайвар цагаан зулзагаа үнсэж байна.





Өмнөд америкийн цайвар цагаан зулзага усан дотор эхийгээ тэвэрч байна.



Зулзага эхдээ наалдан унтаж байна.



Зоопаркийн албан ёсны сайт дээр зулзагыг нийтээр үзэж сонирхсон тухай мэдээ цацагдаж байтал үүнтэй зэрэгцэн нэгэн гунигтай мэдээ орж ирэв. Зулзагны ээж 16 настай Харими тодорхой бус шалтгаанаар нас баржээ. Хэдийгээр ийм харамсалтай явдал болсон ч зоопаркийн удирдлага зулзагыг хайр халамжиндаа авч хэрэгцээтэй бүх зүйлээр хангана гэдгээ мэдэгджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()