Оюутан залуу Б.Батбаяртай хийсэн ярилцлага

2012-08-07, 18:27
24,994

Сурч боловсрохынхоо хажуугаар хүнд хэрэгтэй, шинэлэг зүйлийг хийж бутээх хүсэлдээ хөтлөгдөн, дөрвөн вэбсайтыг зэрэг нээн ажиллуулж байгаа оюутан залуу Б.Батбаяр болон түүний хийж байгаа ажилтай нь танилцсан юм.

Оюутан залуу Б.Батбаяртай хийсэн ярилцлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Сайн байна уу? Манай сайтын хэрэглэгчидэд өөрийгөө танилцуулахгүй юу?  
Сайн байцгаана уу? Намайг Батбаяр гэдэг. Би Солонгос улсын Korea их сургуульд бизнессийн удирдлагын чиглэлээр сурдаг.

Өөрөө дөрвөн вэбсайт зэрэг ажиллуулдаг гэсэн. Тэр талаараа ярьвал?
Вэбсайтууд маань нээгдээд удаагүй байгаалдаа. Жилийн өмнөөс бэлдэж эхлээд энэ зун нээсэн юм. Дөрөвүүлээ өөр өөрийн онцлогтой, шинэлэг гэж хэлж болох байх гэж бодож байна.

Тэгвэл тус тусынх нь онцлог болон ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярихгүй юу?

ЧиЧаднаа.ком-ийн хувьд ямар зорилготой нээсэн сайт вэ?
  

ЧиЧаднаа.ком бол хүмүүсд урам зориг оруулж, өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж, амжилттай, аз жаргалтай амьдархад нь бага ч гэсэн тус нэмэр болох зорилготой нээгдсэн сайт юм. Жишээлвэл www.facebook.com/ChiChadnaa -хуудсаараа дамжуулан аль болох хүнд урам зориг оруулахуйц зураг, бичлэг зэргийг хүргэж байгаа. 

 

   Харин цаашдаа хүүхэд залуусын сурч боловсрох боломжийг улам ихэсгэхийн төлөө олон хэрэгтэй зүйл хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн ойрын төлөвлөгөөнд бол гадаад хэлний үнэгүй интернэт хичээлүүд байгаа. Эхлээд энэ ондоо багтааж Солонгос хэлний хичээлээ бэлэн болгохоор ажиллаж байгаа.

 


Тэмцээн.ком-ын хувьд ч мөн адил хүүхэд залуусд их хэрэгтэй сайт юм байна гэж бодсон.  

Тэгэлгүй яахав. Сурагчид шалгалтанд бэлдэж орохдоо хамгийн их юм сурдаг шиг тэмцээн уралдаанд орсоноор хүн маш их зүйлийг сурж мэдэж авдаг гэж би боддог. Тиймээс хүүхэд залуусын дунд маш олон тэмцээн уралдаан зохиогддог болгох гэдэг бол Тэмцээн.ком-ийн зорилго юм. Та бүхэн Тэмцээн.ком-оос төрөл бүрийн тэмцээн уралдааны зарлал, мэдээллийг хүлээн авах боломжтой.

 




Харин ЯгОДОО.ком-ын хувьд маш шинэлэг санагдсан.

Тиймээ. ЯгОДОО.ком бол Монголын анхны Daily Deal Site юм. Хүмүүс манай сайтад орсоноор өдөр болгон мөнгөө итгэмээргүйгээр хэмнэх боломжтой болох юм. Харин бизнесс эрхлэгчид маань ЯгОДОО.ком-той хамтран ажилсанаар маш олон шинэ үйлчилүүлэгчидийг өөртөө татах боломжтой болох юм. Хүн бүхэн баяртай байх болно гэсэн үг.

 


Харин РепДЭМБЭЭ.ком гэдэг нэр их өвөрмөц санагдлаа.  

РепДЭМБЭЭ.ком-оос бол "Реп ДЭМБЭЭ" гэдэг нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж гаргадаг. "Реп ДЭМБЭЭ" бол хип хоп хөгжим сонирхогч залуусыг хооронд нь үг бичих, үглэх ур чадвараар нь өрсөлдүүлдэг нэвтрүүлэг байгаа юм. Зарим хүмүүс хэрүүл гэж шүүмжилдэг ч үнэндээ бол оролцогчид хоорондоо ур чадвар, оюун ухаанаа өрсөлдүүлдэг юм. Үгэн шатар гэж тайлбарлаж болох боловуу.

 


Манай Саак.мн сайтаас өөрт чинь ажил хөдөлмөрийн, мөн сурлагын өндөр амжилт хүсье! 
 
Маш их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.