Дээрх үйл явдал нь Америкт ховор тохиолддог зүйл биш юм. Сургууль, эмнэлэг, албан байгууллагууд руу гал нээж байсан тохиолдол гарч байсан юм. Харин 7-р сарын 20-ын энэ үйл явдал хамгийн аюултай дайралтын нэг байсан юм.
“Century 16 Movie” хэмээх кино театрт “The Dark Knight Rises” хэмээх киног гаргаж байх үеэр энэхүү аймшигтай хэрэг гарчээ.
Мөрдлөгийн үйл явцаас харахад Аврорын оршин суугч Жеймс Холмс бусад үзэгчидтэй адил тасалбар худалдан аваад кино үзэхээр орсон гэнэ. Цагдаа нар хэргийн гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
Кино танхимд Жеймс Холмс нь хагас автомат AR-15 хэмээх бууг авч оржээ.
Кино эхлэх үеэр тэрээр сум нэвтэрдэггүй хантааз, баг өмсөөд буугаа гаргасан байна. Эхлээд нулимс гаргах хийг цацжээ. Харин дараа нь тэрээр буудаж эхэлсэн гэнэ. Кинонд иймэрхүү хэсгүүд олон байсан учраас үзэгчид эхэндээ юу болж байгааг төдийлөн анзаараагүй байна.
12 хүн амь үрэгдэж, 58 хүн гэмтэж, 11 хүн ухаан ороогүй байгаа юм.
Холмсыг нууц хаалгаар гарч байх үед түүнийг баривчилжээ. Энэ үед тэрээр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Түүний машиныг зориулалтын роботоор шалгаж үзжээ. Энэхүү робот нь тэсрэх бодис байгаа эсэхийг тогтоодог.
Дараагийн өдөр тусгай багийнхан Холмсын гэрийг нэгжиж үзсэн бөгөөд түүний гэрээс тэсрэх бодис олджээ.
2012 оны 7 сарын 20 аймшигт хэргийн дараах хохирогчдын гэр бүл.
Финляндад киноны талаарх сурталчилгаа хийхийг хориглосон байна. Амь үрэгсдэд зориулсан дурсгалын хөшөө.
Аймшигт үйл явдал болсон кинотеатраас холгүй газар.
Жеймс Холмс өөрийгөө Жокер хэмээжээ. Жокер нь Бэтмений эсрэг дүр гэдгийг та бүхэн мэднэ.
Кинон дээрх Жокерын дүр.
Энэ хэргийг үйлдэхээс өмнө Холмс ганцхан удаа хурд хэтрүүлсний улмаас хуулийн хариуцлага хүлээж байжээ.
Бүслэгдсэн кино театр.
Прокурор Кэрол Чемберс нь Холмсд цаазаар авах ял оноохыг шаарджээ.