Мөс маш ихээр хайлж байна гэсэн энэхүү мэдээ нь Гренландад санаанд оромгүй үйл явдал байсан учраас эрдэмтэд үүнд ямар нэг алдаа гарсан хэмээн үзэж байжээ. НАСА-ийн хийсэн судалгааны үр дүнг өөр хиймэл дагуултай харьцулан үзэхэд энэхүү баримт батлагдсан бөгөөд 7-н сарын 4-нд Гренландын мөс хайлалт 40% байсан бол 7-н сарын 12 гэхэд энэ тоо 97% хүрлтээ нэмэгдсэн байна. Гренландийн хүйтний оргилын дээд цэг болох Summit-д агаарын даралт 0 хэмтэй байхад л түүний мөс хайлж байжээ.
Ингээд харахад энэ онд 30н жилийн турш хайлах мөс зөвхөн 7н сард хайлжээ. Ихэвчлэн зун Гренландад мөсний тал хувь нь хайлдаг байсан бөгөөд 55%-иас хэтэрдэггүй байсан аж. Энэ хайлсан усны ихэнхи хэсэг нь удалгүй хөлддөг байсан байна.
НАСА-ийн Том Вагнер хэлэхдээ: “Гренландийн мөсөн малгай нь байгалийн өөрчлөлт ихтэй гайхалтай бүс” юм гэжээ. 7н сард болсон энэхүү үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт хагарсан Петерманы мөсөн голтой адил их хачирхалтай зүйл болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт Гренландад Манхеттан болон Парижаас 2 дахин том 120 км/кв мөсөн уул Петерманы мөсөн голоос хагарсны улмаас үүссэн байна. Энэ нь энэхүү мөсөн голоос салсан хоёр дахь мөсөн уул юм. Ойролцоогоор 2 жилийн өмнө Петерманы мөсөн голоос 260 км/кв мөсөн уул хагаран үүссэн байна. Энэ нь хойд бүсээс 1 мянган км-ийн зайд хөвдөг юм байна.
Энэхүү мөсөн гол нь Гренландын газар нутгийн 80%, дэлхийн мөсний 20%-ийг эзэлдэг. Хэрвээ Гренландын энэ гол хайлах юм бол далайн түвшин 6.4 метрээр нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд үзжээ.
Гренланд нь Исланд болон Канадын дунд орших дэлхийн томоохон арлуудын нэг юм. Энэ нь Францаас 3 дахин том бөгөөд түүний 80% нь мөсөөр хучигдсан байдаг. Гренланд дэлхийн усны 10%-ийн нөөцийн хадгалж байдаг байна.
1953 он хүртэл Гренланд нь Данийн колони орон байсан бол одоо Данийн өөртөө засах орны хэсэг болжээ. Гренландууд үзэхдээ өөртөө засах орны нэг хэсэг болсон нь бусдаас хамаарлгүй байхад нэг алхам ойртож буй хэмээн үзэж байгаа аж. Мөн аралын ойролцоох усанд тодорхой хэмжээний нүүрс ус төрөгч болон ашигт малмал байгаа юм байна.