Монгол залуугийн ОЮУН УХААН дэлхийд манлайллаа

2012-07-25, 18:17
12,222

Монголын залуусын №1 сонголт, шинэ бүхний эхлэл Ве брэндийн хэрэглэгчид эх орон, үеийн залуусынхаа төлөөлөл болж нэр алдраа цуурайтуулсаар байна. Дэлхийн 100 гаруй улсын 550 гаруй сурагч оролцсон олон улсын математикийн 53-р олимпиадад амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг өндөр өргөн эх орондоо оюун ухаан, эрдэм мэдлэгийнхээ хүчээр аваргын алтан медалийг авчирсан Сэлэнгэ аймгийн харьяат Монгол-Туркийн хамтарсан УЛААНБААТАР сургуулийн 11-р ангийн сурагч Э.Төрбатад залуусын оролцоог дэмжигч Ве брэндээс дэлхийн сая сая хэрэглэгчийг байлдан дагуулж байгаа технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн GALAXY SIII гар утас, амжилтын түүхээ бичих “Есөөр дэгжиж дөрвөөр батажсан 94**3333 АЛТАН дугаарын хамт гардууллаа.

Монгол залуугийн ОЮУН УХААН дэлхийд манлайллаа




Мобиком корпораци Эх орныхоо мянга мянган залуусын үлгэр дуурайл болж, хүсэл тэмүүллээ биелүүлэн улсынхаа нэрийг өндөрт өргөсөн 2008 оны олимпийн медальтнууд, Монгол Улсын хамгийн залуу аварга, шинжлэх ухааны залуу эрдэмтэн зэрэг алдартнуудад хүндэтгэл үзүүлэн бүтээгдэхүүний дээжээ өргөн барьдаг уламжлалтай.

 

Олон улсын математикийн олимпиадад дунд сургуулийн математикийн мэдлэгийн хүрээнд алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлийн салбараас сонгосон бодлогууд ирдэг бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжилж, өдөр бүр 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож, бодлого бүрээс 7, нийт 42 оноо цуглуулах дүрэмтэй байдаг юм байна. Харин Э.Төрбат 94,15 хувийн үнэлгээтэйгээр хамгийн өндөр оноо цуглуулж алтан медаль хүртсэн юм байна.

 

Олон улсын математикийн олимпиад нь анх 1959 онд Румын улсын нийслэл Бухарест хотод болж  долоон улсын баг оролцож байжээ.

 

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө.





























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.