2020-2025 онд эрэлттэй байх 10 мэргэжил

2020-05-08, 16:40
32,023

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил цаг үеэ даган тогтмол хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг. Өчигдөр эрэлттэй байсан ажил мэргэжил маргааш огт хэрэгцээгүй болох үе байх учир нарийн судалгаа дээр тулгуурлан өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгох нь танд маш чухал юм.

2020-2025 онд эрэлттэй байх 10 мэргэжил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нийгмийн эрэлтэт мэргэжлийг цор ганц өмнөх оны эрэлттэй байсан ажил мэргэжлийн статистик тоо баримт дээр үндэслэн гаргах нь маш дутмаг зүйл юм. Жишээ нь өмнөх оны статистикаар энэ онд аялал жуулчлалын салбарын ажил мэргэжил эрэлтэй байна гэсэн тооцоолол байсан хэдий ч одоогийн цаг үеийн байдлаас харахад олон нийтийн үйлчилгээний салбар болон аялал жуучлалын салбарын ажил мэргэжил уналттай байгаа бол эсрэгээрээ эрүүл мэндийн салбар, IT салбар, интернет худалдаа зэрэг салбар өнөө үед эрэлттэй болоод байна.

Ирээдүйд эрэлттэй байх ажил мэргэжил нь тухайн улс орны хүн амын насжилт, эдийн засаг зах зээлийн байдал, техник технологийн хөгжил зэрэг маш олон хүчин зүйлсээс хамааран хувьсан өөрчлөгдөж байдаг тул нарийн давхцалтай тооцоолол гаргах нь боломжгүй зүйл юм.

Тиймээс дээрх хүчин зүйлс дээр тулгуурлан 2020-2025 оны хооронд дэлхий нийтэд болон манай улсад эрэлттэй байх магадлал өндөр 10 ажил мэргэжлийг жагсааж гаргалаа.

 

1 Программист

Ямар ч эрэлттэй мэргэжлүүдийн судалгаанд IT салбарыг дурдахгүйгээр өнгөрч болохгүй билээ. Компьютер, хиймэл оюун ухаан, техник технологийн хөгжил дэвшил нь эдийн засгийн хурдасгуур хийгээд бидний амьдралын салшгүй нэгэн зүйл болоод байна. Тиймдээ ч дэлхий дахинд тус салбарын мэргэжилтнүүд ямагт эрэлттэй байхын зэрэгцээ дутагдалтай байсаар байна.

Программист

2 Инженер

Барилга бүтээн байгуулалт, уул уурхай, машин механизм, үйлдвэрлэл гэх мэт улс орны эдийн засгийн түлхэх хүч нь мэдээж сайн инженер мэргэжилтэн байдаг билээ. Өнөө үед хамгийн ихээр үнэлэгдэх инженер нь цор ганц техник тооцоолол гаргах биш харин бүтээлч сэтгэлгээ болон дасан зохицох чадвараа өөрийн ажил мэргэжилдээ уялдуулж чадах мэргэжилтэн юм гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Уул уурхай түлхүү хөгжсөн манай улсын хувьд тус салбарын нарийн ажил мэргэжилтэн сүүлийн жилүүдэд эрэлттэй байх нь мэдээжийн хэрэг билээ.

Инженер

3 3D дизайнер

Өнөө үед 3D дизайнер нь барилга байгууламж, үйлдвэрлэлийн гурван хэмжээст модель болон компьютер тоглоомын загварчлал гаргах зэрэг салбарт өндрөөр үнэлэгдэж байна. Ойрын жилүүдэд 3D дизайнер нь дээрх салбараас гадна гурван хэмжээст хэвлэлийн салбарт эрэлттэй байх судалгаа байгаа аж. Гурван хэмжээст хэвлэгчийг хувцас загвар, машин механизм, барилга байгууламж, галт зэвсэг, эрүүл мэнд цаашлаад сансрын салбарт өргөн ашиглаж байна. Мөн сүүлийн үед гурван хэмжээст хэвлэгчийг музейн болон археологийн эвдэрч гэмтсэн эртний олдворуудыг нөхөн бүтээхэд ашиглаж байгаа нь манай улсын хувьд нэн шаардлагатай хийгээд боломжит хувилбаруудын нэг юм.

3D дизайнер

4 Интернет зар сурталчилгааны менежер

Сүүлийн жилүүдэд тус салбарт хувьсгал гарсан гэхэд буруудахгүй байх. Хүмүүс лангуу дээрээс худалдан авалт хийхээс илүүтэйгээр интернет дэлгүүрээс худалдан авалт хийхийг илүүд үздэг болсон байдаг. Энэ нь сүүлийн үед худалдан авагчид өөрсдийн цаг заваа хэмнэх, тав тухыг илүү бодолцдог болсонтой холбоотойгоос гадна худалдаа эрхлэгчид өөрсдийн зардлаа хэмнэхэд нэгэн төрлийн таатай орчин бүрдээд байгаа юм. Манай улсад интернет орчин дахь худалдаа үйлчилгээ өсөн нэмэгдэж хөгжихийн хэрээр тус салбарын мэргэжилтнүүд эрэлттэй болсоор байна.

Интернет зар сурталчилгааны менежер

5 Цахим орчин дахь аюулгүй байдлын мэргэжилтэн

Дэлхий дахинд банк, худалдаа үйлчилгээ, боловсролын салбар өдрөөс өдөрт тоон систем луу хөрвөн орж байгаа билээ. Үүнийгээ дагаад цахим орчин дахь хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатай болоод байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн халдлага гадна орчинд биш цахим орчинд түлхүү үйлдэгдэж байгааг судалгаа тоо баримт болон хохирогчдын тоо харуулж байна. Манай улсад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн нь уг салбарын ажил мэргэжилтэн нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Цахим орчин дахь аюулгүй байдлын мэргэжилтэн

6 Хот төлөвлөлтийн мэргэжилтэн

НҮБ-н судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дахинд хотжилт 77% хүртэл өсөх бол дэлхийн томоохон 30 мегаполисын хүн ам 27%-аар өсөх аж. Энэ нь дэлхий дахинд хотжилт асар хурдацтай явагдаж байгааг цаашлаад уг салбарын мэргэжилтнүүд шаардлагатай байгааг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад хөдөөнөөс хот луу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байдаг. 2018 оны статистикаар манай улсын хүн амын дийлэнх хувь буюу 1.5 сая гаруй иргэн Улаанбаатар хотод үндсэн 6, дагуул 3 нийт 9 дүүрэгт хуваагдан аж төрж байна.

Энэ нь манай улсад нийслэл хотын нягтшилыг буруулах нэн шаардлагатайг харуулж байна. Үүний тулд дагуул хотуудыг бий болгох, гэр хорооллыг дахин төлөвлөх, хөдөө орон нутагт дэд бүтэц дээр тулгуурлан бага хүн амтай хот суурин, суурьшлын бүсийг төлөвлөх, хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөнийг багасах нэн шаардлагатай байгаа нь уг салбарын ажил мэргэжилтэн манай улсад эрэлттэй байгааг харуулж байна.

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн

7 Биотехнологи, биоинженер

Шинжлэх ухааны салбар жилээс жилд өсөн хөгжихийн хэрээр тэдгээрт шаардлагатай нарийн мэргэжилтнүүдийн эрэлт шаардлага нэмэгдсээр байна.

Үүний нэг жишээ нь биотехнологи, биоинженер юм. Биотехнологи нь, хүний зорилгод нийцүүлэн амьд организмыг өөрчлөхтэй холбоотой маш өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Хүний эд эрхтэн лабораторийн аргаар ургуулахаас эхлээд маш олон зүйлс уг салбарт хамаарагдана.

Биотехнологи, биоинженер

8 Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор томоохон улс гүрнүүд уламжлалт технологиос татгалзан сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүч рүү шилжин орж байна. Европын холбоо болон АНУ нь 2020 оноос эхлэн өөрсдийн эрчим хүчний 20% хүртэлхийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэж гэсэн байдаг. Энэ нь тус салбарын мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд хийгээд манай улсад ч гэсэн нэн шаардлагатайг харуулж байна.

Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн

9 Автоматажсан системийн оператор болон технологич

Хэдийгээр сүүлийн жилүүдэд үйлдвэрүүд хүний хөдөлмөрийг робот болон автомат системээр орлуулж эхэлсэн ч бүрэн хүний оролцоогүй байна гэдэг огт боломжгүй зүйл юм. Тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хянахаас эхлээд засвар үйлчилгээг хянах мэргэжилтэн ямагт шаардлагатай байх нь тодорхой билээ. Уг салбарын мэргэжилтнүүд цахилгаан эрчим хүч, уул уурхай, хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломжтой.

Автоматажсан системийн оператор болон технологич

10 Хүнсний технологийн мэргэжилтэн

Дэлхий хүн амын тасралтгүй өсөлтийг дагаад тэдгээрийг аюулгүй, эрүүл хүнсээр хангах шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Түүнийг дагаад тус салбарын нарийн мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахин хийгээд манай улсад эрэлттэй болоод байна. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хөдөө аж ахуйн салбар хурдацтай хөгжиж буйд тус салбарын мэргэжилтнүүд нэн шаардлагатай билээ.

Хүнсний технологийн мэргэжилтэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()