“БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ”

2012-07-20, 17:50
13,566

Мобиком корпораци ард түмнийхээ тэмүүлэл, хүсэл мөрөөдлийг тээн Лондонгийн олимпд оролцож байгаа Монголын баг тамирчиддаа амжилт хүсэн “Би эх орондоо хайртай” уриа бүхий 5000 төгрөгийн тусгай картуудыг худалдаанд гаргалаа.

“БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Цэнхэр гараг дээрх хүн төрөлхтний итгэл үнэмшил, эв найрамдлын илэрхийлэл “Лондон 2012” зуны олимпийн ХХХ наадмаас Монголын тамирчид медаль хүртэж, эх орны минь алтан соёмбот төрийн далбаа олимпийн тэнгэрт мандах бүрт тусгай картаар дансаа цэнэглэсэн эрхэм таны утас медалийн хишиг 5000₮-ийн ярианы эрхээр мялаагдах болно.

Эх орноо гэсэн сэтгэлээр амжилт хүсэж, ерөөл билэгдсэн таны чин сэтгэлийн дэмжлэг тамирчдын маань энгэрт алдар хүндийн бэлгэдэл болон гялалзах тул “Би эх орондоо хайртай” тусгай картын хэрэглэгчиддээ Монгол тамирчдын хүртсэн алт, мөнгө, хүрэл медаль бүрийн тоогоор 5000₮-ийн ярианы эрхийг дахин дахин өгч, баяр хөөр, Монгол бахархалаа Мобикомын 1.3 сая хэрэглэгчидтэй хуваалцах ховорхон боломжийг олгож байна. 

Монгол тамирчид эх орныхоо нэрийг дэлхийн сонорт дуурсгах торгон эгшин бүрт “БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” картаар цэнэглэсэн хэрэглэгч таны сэтгэл баяр баяслаар бялхах болтугай!

 

Дэлхийн дэвжээнд Монгол тамирчид минь одтой байг
Дээлийн захыг нь мушгин суугаа түмэн олон минь азтай байг

 

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө, Мобиком.






Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.