Залуу хос шилүүс гэртээ тэжээхийг эртнээс хүсдэг байжээ. Энэ араатан тэдэнд маш их таалагддаг байсан учраас хэрхэн гаршуулах талаар нилээн их судалсан байна. Анх хувийн зөөврийн амьтны хүрээлэнгээс амьтныг хамгаалах төвд хүргэгдэн ирсэн, хүнд өвчтэй бяцхан шилүүсний талаар мэдээлэл тэдэнд иржээ.
Шилүүсийг албан ёсоор өөрсдийн гэрийн тэжээмэл болгосны дараа хэтэрхий жижигхэн байсны улмаас хүйс нь мэдэгдэхгүй түүнийг Павел, Светлана хоёр эмэгчин гэж үзээд, Зен гэж нэр өгчээ. Зенийг сүү болон мууранд зориулсан тэжээлийн шингэнээр угждаг байв.
Павел, Светлана хоёрын гэрт амьдардаг бусад муурнууд шилүүсийг яг л өөрсдийн зулзага шиг хүлээн авч, долоон эрхлүүлдэг байжээ. Зен нь одоо өсч том болоод, хамаагүй биерхүү болсон хэдий ч бусад муурнууддаа захирагдаж, ахмад гэсэн утгаар хүндэтгэдэг байна.
- Зен муур шиг хүржгэнэж, яг л сайн нохой шиг үгэнд ордог. Тиймээс, заримдаа бид түүнийг тоглоом шоглоомоор “мууран-нохой” гэж нэрлэдэг.
Павел, Светлана хоёрын 11 настай охин София нь Зен-дээ маш их хайртай бөгөөд хамт авахуулсан зурагнуудаа олон нийтийн харилцааны сайтууд дээр тавьдаг байна. Тэрээр:
- Тэр миний хамгийн сайн найз. Зен маш уян зөөлөн бас халамжтай. Бид хамтдаа тоглоод л байдаг. Манай Зен хичнээн тогловч, ядрахыг ер мэддэггүй. Хэдийгээр тэр өсч том болсон ч яг л муурын зулзага шиг эрхэлсээр байдаг. Калугийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний энэхүү ер бусын тэжээмэл амьтны талаар бичихэд Павел Никулочкин:
- "Хүн гэртээ ямар ч амьтан худалдаж авсан бай, юуны тулд гэдгээ сайн мэдэх нь чухал. Жишээлбэл өөрсдийгөө хамгаалуулахын тулд нохойг, сүүтэй болохын тулд үнээг авдаг. Харин бид шилүүсийг найзлахын тулд авсан. Өнөө цагт “найзлаж нөхөрлөх” гэдэг үг их модонд ороод байгаа. Харин урьд цагт бол “сэтгэл зүрх” гэж ярьдаг байсан. Тэгэхлээр бид Зенийг бол хайрлахын тулд авсан гэсэн үг" -хэмээн ярьж байна.