Байшингаас олдож байсан аймшигтай зүйлс

Зөрж өнгөрсөн хүн бүрийг, тэр тусмаа бяцхан хүүхдүүдийн зүрхэндээ ортол айдаг орхигдсон байшинтай та хэзээ нэгэн цагт таарч байсан уу? Зарим аймшигтай дүр төрхтэй, орхигдсон байшин руу хүүхэд битгий хэл, том хүн ч орж зүрхэлдэггүй билээ. Тэдгээр байшин руу хэн ч ойртохгүй байгаа шалтгаан нь, түүнд ямар нэгэн аймшигтай зүйлс байдаг хэмээх айдас байж болох юм. Тэгвэл бид сониуч уншигчиддаа зориулан орхигдсон байшингуудаас олдож байсан хамгийн аймшигтай 15 олдворуудыг танилцуулах болно. 

Байшингаас олдож байсан аймшигтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ванн дүүрэн тархи

Энэ зургийг цахим ертөнцөөр цацагдсаны дараа маш олон хүмүүс хуурамч тархи байна гэж бодсон. Учир нь зургийг нийтэлсэн хүн нь өөрийгөө нууцалсан байжээ. Эдгээр тархинууд нь АНУ-ын нэгэн хаягдсан эмнэлгийн нуранги дотроос олдсон юм.  Харин уг тархинууд нь хуучирсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбогдсон, эмчилгээний өрөө байсан газарт хадгалагдаж байсан тул цагдаа нар хавтаст хэрэг үүсгээгүй байна. 

Ванн дүүрэн тархи

2 Цогцос

Хэсэг барилгачид шинэ барилгын ажлаа эхлүүлэхийн тулд, нураах ёстой байшингийн дотор талыг нь олж сонирхжээ. Гэтэл тэд нуруу хүйт даам, аймшигтай зүйлийг олсон байна. Тиймээ, энэ бол хүний цогцос байсан юм. Цагдаа нарын хийсэн мөрдлөгө, шинжилгээгээр тэнд 30 орчим настай хоёр хүн нас барж, цогцос энь илжирсэн байсан аж. 

Цогцос

3 Шилэн хоргонууд

Үргэлж л гэртээ ганцаараа байж, гэрээсээ гардаггүй хүмүүс ямар нэгэн хачирхалтай хоббитой байж магадгүй. Жишээ нь, элдэв амьтны дээж цуглуулах ч юм уу... Бидний дурдах нэгэн түүхд, өсвөр насны 2 хүүхэд сургуулийнхаа ойролцоох хаягдсан байшинг зориг гарган орж үзжээ. Тэд сониуч зандаа хөтлөгдөн, асар их зориг гаргаж тийш зүглэсэн боловч, харсан зүйл нь тэднийг мөн цагдаа нарыг ч цочирдуулсан аж. Энэхүү олдвор нь хэдэн арван жилийн турш шилэн хоргонд хадгалсан амьтан болон хүний эрхтний дээжис байжээ. 

Шилэн хоргонууд

4 Занданшуулсан цогцос

Аризона мужийн хамгийн тайван газруудын нэгт 2014 онд нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Хаягдсан, хүн ордоггүй хэмээх нэгэн байшинд өнөөг хүртэл хүн амьдарч байгаа мэт санагдсан тул, оршин суугчид цагдаад дуудлага өгчээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нар үнэхээр их гайхширсан байна. Учир нь хаягдсан, хүн амьдардаггүй гэх тэр байшинд 4 жилийн өмнө занданшуулсан 90 настай эмгэний цогцос байсан төдийгүй түүний 60 настай охин нь тэр байшинд амьдарсаар байсан аж. Охин нь  эхийгээ өнгөрсний дараа хэн нэгэнд мэдэгдэх, баривчлагдахаас айсан гэх бөгөөд эхийгээ гэрт нь занданшуулан, 4 жилий турш хамт амьдарсан аж. 

Занданшуулсан цогцос

5 Хачирхалтай бүтээл

2006 онд Английн оршин суугчдыг туйлгүй ихээр айлгасан нэгэн хачирхалтай олдвор олджээ.  Лондонгийн ашиглагдахаа болиод удсан нэгэн асрамжийн газрын нууц өрөөнд манай гараг дээр хэзээ ч байгаагүй, одоо ч оршдоггүй амьтдын араг яс, судалгааны бичиг байжээ. Энэхүү нууц өрөө нь өөрийн бүхий л амьдралаа ховор нандин цуглуулга бүтээхэд зориулсан Теодор Мерилин гэх хүнийх юм. 

Хачирхалтай бүтээл

6 12 настай хүүхэд өлгөөтэй занданшуулсан цогц олсон нь

12 настай нэгэн хүүгийн гэрийн ойролцоо олон жилийн турш хэн ч үзэгдээгүй, хачирхалтай байшин байжээ. Өсвөр насны хүү сониуч зандаа хөтлөгдөн уг байшин руу нэвтэрч, унтлагын өрөөнд нь ортол маш хачин үнэр үнэртэж байв. Тэрээр хувцасны шүүгээг нь нээж үзэхэд дотор нь нас барсан хүн өлгөөтэй байжээ. Цагдаа нарын өгсөн мэдээллээс үзвэл, уг цогцос нь 5 жилийн өмнө амиа хорлосон байшингийн эзэн Эдвард Брунтоных бөгөөд занданшуулсан мэт харагдаж байсан нь шүүгээн дотор агаарын солилцоо муу бөгөөд нарны гэрэл нэвтэрдэггүй байсантай холбоотой аж.

12 настай хүүхэд өлгөөтэй занданшуулсан цогц олсон нь

7 Харь гарагийн хүний араг яс

Английн нэгэн амьтан судлаач амьдралынхаа ихэнх цаг хугацааг лабораторидоо зориулжээ. Түүний гол сонирхол нь элдэв, ховор амьтны араг ясыг цуглуулахад чиглэгдэж байв. Уг судлаачийг нас барснаас олон жилийн дараа түүний лабораторид нэвтрэхэд маш олон хачирхалтай зүйлс байсны дотор хашхирч байгаа дүрстэй харь гарагийн мэт хүний араг яс байжээ. 

Харь гарагийн хүний араг яс

8 Маш олон нүцгэн хүүхэлдэйнүүд

Хачирхалтай бэлгийн чиг хандлага, сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Зарим нь өөрсдийнхөө нууцыг булшиндаа ортлоо хадгалдаг бол, нэгэн амьтны хүрээлэнд хачирхалтай сонирхолтой хүний чиг хандлагынх нь ул мөр үлджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн хэсэг залуучууд тэрхүү ашиглагдахаа больсон амьтны хүрээлэнд нууцаар нэвтэрч ортол, тоймгүй их нүцгэн хүүхэлдэйнүүд байсан ажээ. Ийм олон хүүхэлдэй яагаад амьтны хүрээлэнд байв? Хэн тэдгээрийг нэг бүрчлэн хувцсыг нь тайлж, нүцгэлсэн бэ? гэдэг нууц өнөөг хүртэл тайлагдаагүй байна. 

Маш олон нүцгэн хүүхэлдэйнүүд

9 Нууц өрөөнүүд

Харагдаж байгаагаасаа ч илүү аймшигтай, орхигдсон байшингуудын нэг бол Шотланд дахь энэхүү байшин юм. 19-р зуунаас хойш хаалга нь огт нээгдээгүй уг байшин руу 2013 онд хоёр залуу мөн л сониуч зандаа хөтлөгдөн нэвтэрч ороход, дотор нь харагдаж байгаасаа хамаагүй олон нууц өрөөнүүд байжээ. Байшин дотор газраа гүн ухаж хийсэн асар том хонгил байсан бөгөөд 2 залуу тийшээ мушгиралдсан шатыг дагасаар оржээ. Үүн дотор маш олон хачирхалтай эд зүйл байсны дотор ямар ч цонхгүй өрөөн дотор олон тооны, хүн багтахааргүй жижиг орнууд байсан нь бүр ч хачирхалтай. 

Нууц өрөөнүүд

10 Секс хүүхэлдэй

Эзгүй орхигдсон байшинд нэвтэрч орсон хэн ч иймэрхүү аймшигтай хүүхэлдэйг хараад цочирдох байсан бизээ. Энэхүү хүүхэлдэй нь Японы усан цэргүүдийнх байсан ажээ. Уг хүүхэлдэйг хэрэглэж байсан цэргүүд гар хөл, бүх эрхтнийг нь хэдэн хэсэг болгон тасалж, орхисон аж. 

Секс хүүхэлдэй

11 Алга болсон хүн

Ихэнх хүмүүсийн хувьд орхигдсон байшин нь аймшгийн зүйл байдаг боловч зарим нэгнийх нь хувьд гэмт хэрэг үйлдэхэд тун тохиромжтой газар ажээ. Харин 20 настай Жазмин Троттерийг хувд иймэрхүү гэмт хэргийн хохирогч болох, азгүй хувь тавилан хүлээж байсан байна.  Троттер нь 2013 оны 5 сарын 24-ны өдөр алга болсон бөгөөд гэр бүлийнх нь түүний очиж болох бүх газруудаар хайсны эцэст ажилдаа явах замд нь байдаг нэгэн эзгүй байшин руу орж харжээ. Мэдээж тэнд Троттер байсан ч нас барсан байдалтай байв. Цагдаа нар хэргийн газраас генийн шинжилгээ авч, хожим нь гэмт хэрэгтэнг барьсан гэдэг. 

Алга болсон хүн

12 Шарил

Жеффрей болон Жанет Навин нар 2015 оны 8 сард ор сураггүй алга болжээ. Гэрийнх нь, тэдний очиж болох бүх газрыг мөшгиж, олохгүй арга мухардаж байтал нэгэн хаягдсан байшингаас олдсон шарилаас хоёр охины ген илэрсэн байна. Цагдаа нар хамгийн түрүүнд байшингийн ойролцоо амьдардаг нэгэн хүүг шинжилж үзсэн бөгөөд хожим нь гэмт хэрэгтэн мөн гэдгийг нь нотолж чадсан юм. Тэр хүү 2 охиныг аллагыг маш эртнээс, урьдчилан бэлгэсэн байсан аж.

Шарил

13 Нас барсан гэрийн эзэн

Мичиган мужид амьдардаг өсвөр насны 2 хүүхэд архи ууж, согтсоныхоо дараа зориг орж, 2 жилийн турш хэн ч ороогүй, нэгэн орхигдсон байшин руу орохоор бас нэг 2 найзыгаа дуудсан байна. 4 найзууд байшингийн цонхыг хагалж, дотогш нэвтрэхэд маш муухай үнэр ханхалж байсан нь гэрийн эзний өмхийрсөн цогцос байв. 

Нас барсан гэрийн эзэн

14 Оужиа самбар

Сүнс дууддаг оужиа самбарын тухай та бүхэнд хэдийн мэдэхбизээ.  Харин зарим нэг хүмүүс хаягдсан байшин дотор оужиа самбараар сүнс дуудаж, үхэх сэхэх эсэхээ шийдэж байсан ажээ. Хэдийгээр тэнд цогцос байгаагүй ч эзгүй байшинд орж ирсэн сониуч нэгний хувьд өөрийн гараар хийсэн, ийм том оужиа самбарыг энэ газраас олохдоо сүнсээ зайлтал айсан нь лавтай. 

Оужиа самбар

15 400 жилийн өмнө цаазлуулсан хүний толгой

Хаягдасан эзгүй байшинг цэвэрлэж, мөнгө олдог хүмүүсийн хувьд энэ ажил нь үнэхээр аймшигтай, заримдаа сонирхолтой ч байх нь бий. Стефан Габет гэх хүн өмнө татвар хураадаг байсан Жакки Белангар гэх олон жилийн өмнө нас барсан хүний дээврийн өрөөг нь цэвэрлэж байхдаа 400 жилийн настай цаазаар авхуулсан хүний толгойг олжээ. Шинжээчдийн үзсэнээр уг толгой нь 4-р Хенри хааных болж таарав. Хамгийн хачирхалтай нь яагаад татвар хураагч хөгшин эр хаан, язгууртан хүний толгойг гэртээ хадгалах болов? гэдэг асуулт гарч ирнэ. Харин судалгааны эцэст Беллангарыг 4-р Хенри хааны толгойг 5000 франкаар худалдаж авч байсныг тогтоосон байна. 

400 жилийн өмнө цаазлуулсан хүний толгой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()