ЮНИВИШН НААДМЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ДАМЖУУЛНА

2012-07-09, 19:34
12,953

Юнескогийн “Хүн төрөлхтөний соёлын өв”-д бүртгэгдсэн, Монгол хүн болж төрсөн бахархал, омогшлыг та бидэнд мэдрүүлдэг дэлхийд ганцхан Монгол наадам маань хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ жилийн наадмыг мэдээллийн технологийн салбарт цогц үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани зөвхөн эх орондоо төдийгүй дэлхий даяар дамжуулах гэж байгааг өмнөх мэдээллээрээ та бүхэндээ хүргэсэн билээ. (Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.univision.mn-ээс)

ЮНИВИШН НААДМЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ДАМЖУУЛНА
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Монгол үндэстний өв соёл, уламжлалыг шингээсэн баяр наадмыг үзэх болсондоо  дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа болон бусад  тархан суурьшсан монгол угсаатнууд маань талархан хүлээн авсан юм.
Энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг эх орондоо байгаа та бид IPTV үйлчилгээгээр хүлээн авах бол гадаадад байгаа үзэгчид маань Univision Anywhere үйлчилгээгээр хүлээн авах юм.

 

Монголдоо халуун ам бүлээрээ гэртээ тухлан сууж айраг шимэнгээ хурдан хүлгийн тоос, хүчит бөхийн барилдаан, мэргэн харваачдын сумны эрчийг шимтэн үздэг гэр бүлүүддээ зориулан Юнивишнээс зарласан баяр наадмын урамшууллын мэдээллийг хүргэж байна.


Танай гэр бүл Юнивишнтэй болсноор:

•    Баяр наадмын үйл ажиллагааг дуу, дүрсний бодит мэдрэмж HD форматаар үзээрэй
•    Хүчит бөхчүүдийн даваа унаа, хурдан хүлгүүдийн барианд орох яг л тэр сэтгэл хөдөлгөсөн торгон агшнуудыг дахин дахин ухраан үзэж, зогсоож, бүр бичиж авах боломжтой
•    IPTV-ийн “Наадам” нэртэй шинэ цэс(application)-нээс үе үеийн наадмуудын бичлэг, үзүүр түрүүний бөх, хурдан морины айргийн тав, цэц мэргэн харваачдын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тойм хэлбэрээр он дарааллаар нь хүлээн аваарай
•    Өндөр хурдны интернэтэд холбогдож баяр наадмын сонин хачныг цаг алдалгүй хүлээн аваарай, мөн гэрийнхээ хаанаас ч хэдэн ч төхөөрөмжөөр чөлөөтэй холбогдох ¬нэмэлт wifi боломжтой
•    Хямд ярианы тариф бүхий халуун дулаан, амьд харилцааг өрнүүлэгч суурин утсаараа хайртай хүмүүсдээ наадмын мэндчилгээ хүргээрэй

Ямар урамшуулалтай бол:
•    IPTV үйлчилгээний төхөөрөмж болох 190.000₮-ийн HD Box төхөөрөмж 33,000₮ боллоо
•    Дээрх урамшуулал нь Хосолсон болон Гурвалсан үйлчилгээний бүх багцын шинэ хэрэглэгчдэд хамаарна
•    Урамшуулал 7 сарыг дуустал үргэлжилнэ
•    Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8811, www.univision.mn


ГАЙХАМШИГТ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ САЙХАН НААДААРАЙ.


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.