1. Валленда энэ үзүүлбэртээ 2 долоо хоног бэлджээ. Бэлдсэн нөхцөл нь уг хүрхрээтэй тун төстэй. Хиймэл хүчтэй салхи, галын машин ашиглаж хүчтэй оргилсон усыг бий болгох гэх мэтээр орчиноо бүрдүүлж бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэгч болон америкийн телевизийн ABC сувгийн шаардлагыг хангахын тулд Валленда үзүүлбэр бэлдэхдээ гэр бүлийнхээ хамгаалалт хэрэглэдэг уламжлалыг зөрчжээ.
2. Өнгөрсөн 100 жилийн турш Ниагарын хүрхрээн дээгүүр иймэрхүү маягийн үзүүлбэр харуулахыг хуулиар хориглосон байв. Хэрэв үүнийг зөрчвөл шоронд суудаг хуультай байв. Ник Валлендагийн хувьд тэрбээр АНУ, Канад улсын засгийн газраас зөвшөөрөл авч чадсан нэгэн. Үүнд таатай нөлөөлсөн нэгэн хүчин зүйл бол хүмүүс Ниагарын хүрхрээг нэг их сонирхохоо больж Ниагара-Фолс хотын хүн амын тал нь өөр тийшээ нүүгээд явжээ. Үүнийг нөхөхийн тулд ингэж бизнесийн ашиг сонирхол, Ник Валлендагийн хүсэл нийлжээ.
3. Ник Валленда 33 настай. Дэлхийд алдартай акробат үзүүлбэр хийдэг «нисдэг Валленда» нарын 7 дахь үеийн төлөөлөгч. Никийг 2 настай байхад эцэг эх нь утсан дээр явуулж эхлэжээ. Ник Ниагарыг анх 6 настай байхдаа харжээ. «Нисдэг Валленда»-гийнхыг анх үүсгэн санаачлагч өвөг Карл Валленда хэлэхдээ: «Амьдрал утсан дээр л явагддаг. Бусад зүйлс зүгээр л хүлээлтийнх» хэмээжээ. Карл Валленда 1978 онд Сан-Хуанд канатан дээрээс унаж нас баржээ. Валлендагийн эхнэр бас л акробатчин. Тэд 3 хүүхэдтэй. Дашрамд хэлэхэд Валлендагийн ээж болон бусад төрөлд төрөгсөд нь түүнийг Ниагарын хүрхрээг гатлах хагас цагийн хүнд үед хамт харж байжээ.
4. Америкийн телевизийн ABC суваг энэ үед нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан боловч үнэндээ айгаад хэдэн хормын дараа ажлаа явуулж байсан гэдэг. Ник Валленда ч бус, өөр хэн бугай байсан ч аюулаас аварагдах боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Никийн эхнэр дараа нь хэлэхдээ: Ник унавал бид үхсэнтэй адил гэжээ. Америкийн телевизийн ABC сувгийн удирдлага сүүлдээ айгаад Валлендаг хамгаалах бүс хий хэмээн гуйжээ. Валленда энэ агшинд миний өвөг эцэг нар өөрийн амьдарч байсан үедээ хамгаалалтын бүс хэзээ ч хэрэглэж байгаагүй хэмээн мөчөөрхжээ. Эхнэр нь ч гуйжээ. Гэвч америкийн телевизийн ABC суваг түүнийг бизнесийн үүднээс шахжээ.
5. Энэ үеэр «Твиттер»-т 20 минут гаруй хугацаанд 353,000 мессеж ирснийг 1 минутад хувааж үзэхэд 14,000 хэрэглэгч болж байсан байна. Валленда ажлаа хийж дуусах тэр агшинд тэрбээр хэдэн жилийн дараа ийм маягаар Гранд-Каньоныг ялна хэмээн мэдэгдэж байв.
6. 550 метр татсан энэхүү акробат үзүүлбэрийн явцад нисдэг тэрэг болон шубагчид туслахад бэлэн байдалтай байсан гэдгийг хэлэх ёстой. Валленда ээжийнх нь бэлдэж өгсөн тусгай хувцастай байжээ. Валленда хүрхрээг гатлах хугацаандаа гар утсаар эхнэртэйгээ болон бусад нэрт мэргэжлийн хүмүүстэй холбогдож байжээ. Тэд түүний сэтгэл санааг сайн дэмжжээ. Үүний зэрэгцээ сэтгүүлчдийн асуултанд чөлөөтэй хариулж байжээ.
7. Ниагарын хүрхрээ Эри нууртай нийлээд Хойд америкт хамгийн том Онтарио нуурт цутгадаг. Ниагарын хүрхрээ 52 метр өндөртэй. Урсгалынх нь хүч 1 секундэд 1833 шоо метр.
8. 1859 онд Ниагарын хүрхрээг францын нэрт циркчин, канат утсаар явагч Жан-Франсуа Гравле явж өнгөрчээ. Хэдэн жилийн дараа тэрбээр уг хүрхрээгээр наадаж үзэгчдийг алмайруулж байжээ. Гэхдээ нэг үзүүлбэрээ хэзээ ч давтаагүй гэдэг. Нэгэн удаа тэрбээр ивээн тэтгэгчээ гар дээрээ авч явсан гэдэг. Сүүлчийн удаа тэр дээрх хүрхрээг 1910 онд давсан гэдэг. Гэхдээ Валленда Ниагарын хүрхрээг өмнөх үе удмаасаа илүү ойр зайнд шахаж туулсан нэгэн.
9. Түүнийг Ниагарын хүрхрээг даван туулахад 13 сая үзэгчид хамт байлцжээ. Үзэгчдийн дунд Лори Мартин, Стив Троттер нар байжээ. Учир нь тэд 17 жилийн өмнө Ниагарыг торхон дотор давж туулсан амжилт үзүүлж байжээ. Та нар Валлендагийн амжилтын талаар юу хэлэх вэ гэхэд: бид тэр үед текила уугаад согтсон байсан. Дараа нь торхноос гарахад Троттер, Мартин нар шоронд сууна гэсэн. Бид 4 өдөр суугаад гарсан гэжээ.