Дэлхий дахин хөл бөмбөгөөр амьсгалж байна

2012-06-20, 02:25
15,859

Ойрын өдрүүдэд хөл бөмбөг сонирхогчдын анхаарал Украин, Польшд болж буй Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд хандав. Хэдэн долоо хоногийн турш хөл бөмбөгийн хорхойтнууд хайртай багийнхаа төлөө стадион болон телевизорын дэлгэцийн өмнө хөгжицгөөж байна. Хөл бөмбөг дэлхийд хамгийн их дэлгэрсэн спортын нэг төрөл бөгөөд Хөл бөмбөгийг мэргэжлийн төдийгүй жирийн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт тоглодог. Энэ сайхан спортоор хүмүүс хэрхэн хорхойсон тоглож байгаа гэрэл зургуудыг тайлбарын хамт толилуулъя.

Дэлхий дахин хөл бөмбөгөөр амьсгалж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Тоглогчид Хюрюнсалмид намгийн хөл бөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгний төлөө тэмцэж байна. Финлянди улс.



2. Хүүхдүүд борооны усаар дүүрсэн Палаккад хотын талбайд хөл бөмбөг тоглож байна. Энэтхэг улс.



3. Английн Жеррардс Кросс тосгоны хүүхдүүд ган болж хатсан талбайд хөл бөмбөг тоглож байна.



4. Афган хүүхдүүд Кабул хотын хагас нурсан ордны дэргэд цасан дээр хөл бөмбөг тоглож байна.



5. Кабул хотын афган хүүхдүүд өмнө нь буддагийн баримал байсан ухмал хадан хясааны өмнө хөл бөмбөг тоглож байна. Бамиан хот.



6. Кот-д'Ивуарын нийслэл Абижанд хүүхдүүд дасгал хийж байна. 2007 оны 9 дүгээр сарын 17.



7. Бразилийн одой хүмүүсийн хөл бөмбөгийн Норти аврагууд баг Гиганты Норти дагсалжуулагч Лусеныхаа үгийг чих тавин сонсож байна.



8. Сомалийн нийслэл Могадишогоос холгүй энэтхэгийн далайн эрэг дээр хүүхдүүд хөл бөмбөгөөр тоглож байна.



9. Өмнөд африкийн бүгд найрамдах улсын Блумфонтейнгаас холгүй орших Мангуанг тосгоны хүүхдүүд хөл бөмбөг тоглож байна.



10. Рио-де-Жанейрогийн Ипанема наран шарлагын газар хөл бөмбөг тоглож буй бүсгүй.



11. «Nova Olinda EC» багийн тоглогчид «Peladao Verde» тэмцээний үеэр Бразилийн Манаус хотод «Amigos do Kidao» багтай тоглож байх үеийн завсарлагаар мөргөл үйлдэж байхад бяцхан хүү тэдний бөмбөгийг бариад явж байна.



12. Хартум хотын хөл бөмбөгийн анхны дадал олгох хөтөлбөрийн ёслолын үеэр хүүхдүүд бие халаалт хийж байна.



13. Хятадын Цзилинь хотын усны хувцас өмссөн оршин суугчид Сунгари голын цасан эрэг дээр хөл бөмбөг тоглож байна.



14. Финляндийн Хюрюнсалмид болсон намгийн хөл бөмбөгийн тоглолтын үеэр хаалгач бөмбөгөө хаяж өгөх гэж байна. 



15. Финляндийн Хюрюнсалмид болсон намгийн хөл бөмбөгийн ДАШТ-ний аврага шалгаруулах тэмцээний шагнал гардуулах тавцан дээр буй тамирчид.



16. Лима хотын наран шарлагын газар хүүхдүүд хөл бөмбөг тоглож байна. 




17. Пакистаны Сваби тойргийн хүүхдүүд «Yar Hussain» дүрвэгсдийн лагерьт хөл бөмбөг тоглож байна.



18. Буэнос-Айрес хотын хөл бөмбөгийн талбай дээр эрэгтэй хүүхэд хөл бөмбөг тоглож байна. 



19. Бенгелээс холгүй Лобиту хотод нар жаргахын өмнө хөл бөмбөг тоглож буй хүүхэд.



20. Туркийн хөлгүй хөл бөмбөгчдийн багийн тоглогчид Анкара хотод дасгал хийж байна. Энэ багт цэргийн алба хашиж байгаад шархдсан цэргийнхэн багтдаг.



21. Анголын Луандад наран шарлагын газар болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр энэ хүүхэд бөмбөг барьж авахаар оролдож байна. 



22. Анголын Луандагийн гудамжинд хөл бөмбөг тоглож буй хүү.



23. Порт-о-Пренсийн нурсан байшингийн дэргэд нутгийн залуус хөл бөмбөг тоглож байна.



24. Афганы Мазари-Шариф хотод хөл бөмбөг тоглож буй өнчин хүүхдүүд. 



25. Уру омгийн эмэгтэй Титикака нуур дээрх чихрийн нишингийн сүрлээр хийсэн хөвдөг аралд байшингийнхаа дэргэд хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байна.



26. Австри Германий порно киноны одод Вена хотын төвд Дунай мөрний нэгэн арал дээр хөл бөмбөг тоглож байна.



27. «Хойд Ирланди»-ийн хөл бөмбөгийн залуу хорхойтон Сэмюэль Стюарт Белфастын хананы дэргэд.



28. Иракийн Байжи хотод хүүхдүүд америкийн цэргүүдтэй хөл бөмбөг тоглдож байна.



29. Швейцарийн Альп дахь Гаспон тосгонд хөл бөмбөгийн тэмцээний хажуугаар хүүхдүүд хөл бөмбөг тоглож байна.



30. Андын хөл бөмбөгчид нутгийн уугуул эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Перугийн аврага шалгаруулах тэмцээнийг тэсэн ядан хүлээж сууна.



31. Андын хөл бөмбөгчид нутгийн уугуул эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Перугийн аврага шалгаруулах тэмцээнд оролцогчид фото зураг татуулж байна. Лима хот.



32. Санта-Клаусын малгай өмссөн өвлийн нуурын шумбагчид Шэньян голын эрэг дээр хөл бөмбөг тоглож байна. 



33. Порт-о-Пренсд болох тэмцээний өмнөхөн нэг хөлгүй хөл бөмбөгчин бэлтгэл хийж байна. 



34. Сан-Паулугийн ядуусын хороололд хүмүүс хөл бөмбөг тоглож байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()