2012 оны Европын аваргын тэмцээний сонирхолтой баримтууд

2012-06-14, 02:48
14,580

Зурагтны дэлгэцээс нүдээ салгамгүй өдрүүд өрнөж байгаагийн цаана Европын аваргын тэмцээнүүд болж байгаатай холбоотой билээ. Хэдэн арван жилийн турш өөр өөрийн гэсэн өвөрмөц давуу талаараа бишрэгдсээр ирсэн хөл бөмбөгийн шилмэл багуудын тэмцээнийг эр эмгүй, хүүхэд хөгшидгүй хорхойсон үзэж байна. Ингээд энэ жилийн Европын аваргын тэмцээнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

2012 оны Европын аваргын тэмцээний сонирхолтой баримтууд



1. Ялагчид очих цом нь 20 мянган еврогийн үнэтэй юм байна. Цэвэр мөнгөөр хийгдсэн бөгөөд 8 кг жинтэй ажээ.




2. Энэ бол Дорнод Европ-т болж байгаа анхны Европын аваргын тэмцээн юм.




3. 2012 оны Европын аваргын тэмцээнд 136 клубын төлөөлөл болсон 368 хөл бөмбөгчин оролцож байгаа ажээ.




4. Энэ жилийн хувьд хоёр тоглогч л багаа сольжээ. Үүнд: Робби Кин АНУ-ын багруу орж, Кристиан Вильхельмсон Саудын Арабын багт орсон байна.






5. Английн шигшээ багийн тоглогчид бүгд эх орныхоо төлөө тоглож байгаа Англичууд юм байна.




6. Ирландын шигшээ багийн бүрэлдэхүүнд уугуул Ирланд хүн нэг ч байхгүй ажээ.




7. Европын аваргын тэмцээний түүхэн дэхь шилдэг довтлогчоор UEFA-гийн одоогийн тэргүүн Мишель Платин шалгарчээ. 1984 онд тэрээр 5 тоглолтын турш 9 гоол оруулсан байна.




8. Өмнөд Африкийн жишгээр Украинд болж буй тэмцээний үеэр бүрээ ашиглахыг зөвшөөрсөн байна. Энэхүү бүрээ нь шавраар хийгдсэн бөгөөд чихэнд чийртэй дуу чимээ гаргадаггүй ажээ.




9. Хамгийн залуу тамирчин бол Нидерландын хөл бөмбөгчин Иетро Виллемс юм. Тэр хэдхэн өдрийн өмнө 18 нас, 2 сар, 9 хоногтой болсон байна. (Сар, хоногоор тоолдогийн учир нь 18 настай өөр тоглогчид бас байгаад оршино.)




10. Хамгийн туршлагатай хөл бөмбөгчнөөр Грекийн хаалгач Константин Халкиас нэрлэгджээ. Тэрээр өнөөдөр 38 нас, 14 хоногтой юм байна.




11. Мөн Грекийн баг нь мөн Шведийн Андерсон Свенссоны араас хамгийн өндөр тоглогчтой баг юм байна.




12. Италийн тоглогч Эмануэль Жаккерини нь 160 см өндөртэй бөгөөд энэ жилийн Европын аваргын хамгийн намхан тоглогч ажээ.




13. Испаний баг ахин нэг Европын аваргад цомоо хамгаалж чадаагүйгээрээ рекорд тогтоож мэдэхээр байна.




14. Германы шигшээ баг бол хамгийн туршлагатайгаар шалгарсан байна. Тэд финалд 10 удаа үлдэж, гурван удаа Европын аварга болжээ.




15. Европын аваргын тэмцээн бүрийн финалд жил бүр заавал нэг шинэ баг орж ирдэг билээ. Энэ жилийн хувьд Украины шигшээ баг Европын аваргы тэмцээний төгсөглийн шатны шинэ бага боллоо.




16. 2012 оны Европын аваргын тэмцээн болж буй хотуудын хоорондох хамгийн том зай нь 1850 километр юм. Украины Донецк болон Польшийн Гданьск хоёр яг ийм зайтай ажээ.




17. Тэмцээний хамгийн том стадион нь Киев-т байрладаг байна. Энэхүү цэнгэлдэхэд финалын тэмцээн болох бөгөөд 70 мянга, 50 ширхэг үзэгчийг хүлээн авах аж.




18. Хамгийн жижигхэн цэнгэлдэх нь 32,767 үзэгчийн суудалтай, Львов дахь “Арена Львов” цэнгэлдэх юм.




19. Германы довтлогч Мирослов Клозе нь өрсөлдөгч талынхаа хаалгаруу 63 удаа гоол оруулснаараа үндэсний шилдэг “бөмбөгдөгч” болжээ.




20. Испаний хаалгач Икер Касильяс нь 129 тэмцээнд багтайгаа хамт байсан шилдэг хаалгач болсон байна.




21. Дэвжээний эздийн дотроос хамгийн бага рейтингтэй баг тодорчээ. Тэр бол 65-р байранд орсон Польшийн шигшээ юм.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()