1960-аад оны Афганистан улс ийм байжээ

Афган улс эртнээс өнөөг хүртэл өөр хэл соёл, нүүдэл-суурьшил, шашин шүтлэгийн уулзвар газар байсаар ирсэн. Иргэний дайн гарахаас өмнө буюу 1960-д оны үед Афганистан улс үнэхээр эрх чөлөөтэй, ард түмэн нь чинээлэг басхүү аз жаргалтай амьдардаг байсныг доорх мэдээллээс харж болно.
1960-аад оны Афганистан улс ийм байжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү иргэний дайн нь 1979-1989 оны хооронд үргэлжилсэн бөгөөд Афганистан улс дахь Зөвлөлтийн нөлөөллийг хэвээр хадгалах, түүнчлэн тэнд оршиж байсан өөртөө талтай дэглэмийг дэмжихийн тулд Зөвлөлтийн цэргийг нутагтаа оруулан байршуулсны улмаас Афганистаны засгийн газар болон Зөвлөлтийн арми, нөгөө талаас АНУ, Пакистан, БНХАУ болон бусад барууны орнуудын дэмжлэгтэйгээр Афганы сөрөг хүчний хооронд болсон дайн юм.

1. Пагманы цэцэрлэгт хүрээлэн
Аризона мужийн их сургуулийн профессор Билл Пoдлих 1967 онд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Афганистан улсын нийслэл Кабул хотод иржээ. Учир нь тэрээр ЮНЕСКО-оос зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд эндхийн коллежид, хоёр жилийн турш багшлах даалгавартай ирсэн байна. Тэрээр багшлах хугацаандаа Афган оюутнуудын ер бусын зургуудийг ийнхүү гэрэл зургийн хальсандаа буулгажээ.



2. Профессор Билл Пoдлихын лекцэнд суугаа Афган оюутнууд



3. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд


4. Афганы бага ангийн сургуулийн төрх нэг иймэрхүү. Хэдий ядуу тарчиг байсан боловч, хүүхэд бүхэн ээж аавдаа хайрлуулж, эрүүл гэр бүлд өсөж байсан юм.


5. Модны сүүдэрт хичээллэж буй бяцхан сурагчид.


6. Цэцэрлэгийн багш нар хичээлээ үнэхээр сонирхолтой зааж байгаа нь багачуудын царайнаас илэрхий харагдана.


7. Хичээлээ тараад гэр рүүгээ харьж буй охид


8. Афган охин, дүү нараа дагуулан гудамжаар зугаалж байгаа нь



9. Өөрийн гараар баярын бялуу чимэглэж байгаа ажилсаг жаал



10. Тэдний харцанд уй гашуу огтхон ч торохгүй, харин баярын мишээл тодрох аж. Тэд ийм л байсан...



11. Кабул хотод байрлах олон улсын их сургуулийн оюутнууд завсарлагааны цагаараа ярилцаж байгаа агшин



12. Та эдгээр ороолтноос сонирхохгүй биз?



13. Харахын заяа байв ч, хазахын заяа даан ч алга даа...Афган эрчүүд



14. Машины зогсоолууд нь ихэнхидээ сул байх агаад хүмүүс нь үнэхээр хүлцэнгүй соёлтой байжээ.



15. Өнөөгийн Лондонг санагдуулам боловсон дүрэмт хувцастай жолооч залуу



16. Афганы эрчүүд ийм л нүдэнд дулаахан, чин сэтгэлээсээ инээж чаддаг байжээ. Харин одоо???



17. Охид бүсгүйчүүд нь өөрийн хүсэл мөрөөдлөөр амьдардаг байсан.



18. Модны дор нарлаж буй амгалан иргэд



19. Үзэсгэлэнтэй харагдах Бамианы хөндий



20. Амттай харагдаж байгаа биз?



21. Тэд үргэлж урт банзал, нүүрний халхавч, нэвсгэр хувцас өмсдөг байгаагүй. 



22. Амгалан орших Кабул хот



23. Та надаас бөмбөлөг авахгүй биз?



24. Оюутны гар урлалын үзэсгэлэн худалдаа



25. Лекцний үг бүрийг чих тавин анхааралтай сонсох хүүхдүүд



26. Эхнэр нь нөхрөө хүндэлдэг, нөхөр нь эхнэрээ халамжилдаг, хүүхдүүд нь баяр баясгалантай элэг бүтэн гэр бүл... Тэд ийм л ард түмэн байсан.



27. "Интер-континентал" зочид буудал



28. Эхнэр хүүхэд рүүгээ яаран алхах залуус



29. Хүүхэд хөгшид голын эрэгт нарлаж байна



30. Лаазалсан бүтээгдэхүүн авахаар зэхэж буй Афган бүсгүй



31. Хүүхэд багачууд нь чөлөөт цагаараа Кабул голд шумбадаг байжээ.



32. Улсын хөгжил - зам гэж энэ дээ. Зам засварын ажилд гар бие оролцон ажиллаж буй Афган харчуул



33. Афганчууд баяр тэмдэглэж байна.



34. Орох оронтой, оочих аягатай, хийсэн зүйлтэй, хэлэх бахархалтай ард түмэн байжээ.



Харин энэ бол өнөөгийн Афганистан улсын үнэн дүр төрх.



Афганд Орос-Америкийн оролцоо байхгүй болсоны улмаас Лалын фундаменталист хөдөлгөөн болох Таллибанчууд хүчээ авч энэ орон дундад зууны нөхцөлд эргэн орж, Хазаруудад геноцет аллага хийж, боолчлол сэргэн, хар тамхины тариалалт газар авч, ядуурал туйлдаа хүрсэн юм.































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()