JET SCHOOL OF ENGLISH зуны сургалтандаа бүртгэж эхэллээ

2012-06-05, 19:29
16,461

Манай шинээр боловсруулсан KALEIDOSCOPE  хөтөлбөр нь оюутанд англи хэл сурахад ямар нэг хүндрэл учруулахаас зайлсхийн Англи хэлний  чадварыг хамгийн сүүлийн үеийн шилдэг заах арга болох Scaffolding буюу шаталсан аргаар анхан шатнаас гүнзгийрүүлсэн түвшин хүртэл хэлний үндсэн дөрвөн чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих чадваруудыг эн тэнцүү хөгжүүлэх зорилготойгоор боловсрогдсон.

JET SCHOOL OF ENGLISH зуны сургалтандаа бүртгэж эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



JET SCHOOL OF ENGLISH дараах сургалтууддаа шинээр бүртгэж байна. Үүнд:
-    Анхан шатнаас мэргэшүүлсэн гүнзгий хүртэлх шатны ерөнхий англи хэлний анги
-    iBT TOEFL-н шалгалтын бэлтгэл анги
-    IELTS-н шалгалтын бэлтгэл анги
-    8-12 насны хүүхдүүдийн “JUNIOR”анги
-    Байгууллагын гэрээт сургалт



Манай сургалтын давуу тал

СУРГАЛТЫН ОРЧИН


Хичээллэх анги танхим
Та 16-20 хүнтэй танхимын сургалтаас гадна 6-8 хүнд зориулсан VIP сургалтыг орчин үеийн сургалтын техник төхөөрөмжөөр тохижуулсан Интерактив хичээлийн танхимд (Уламжлалт танхимын сургалтыг мэдээлэл технологийн дэвшилттэй хослуулсан) ухаалаг самбар, дуу дүрсний призентаци ашиглан хичээллэнэ.



Ухаалаг самбар буюу хичээлийг PowerPoint ашиглан зааснаар багшийн самбар дээр бичих цаг хугацааг хэмнэдгээс гадна оюутнуудтай тулж ажиллах хугацаа нэмэгдэж, суралцагсдад мэдээлэл дүрсээр өгөгддөг учраас тогтоож авах нь хурдан төдийгүй дараа нь сэтгэлд нь тод дүрслэгдэн үлдэхээс гадна хичээл сонирхолтой болж чаддаг.


Компьютерийн лаборатори
Интернетэд суурилсан түвшин тогтоох шалгалт ба 30 гаруй англи хэлний интерактив програм болох Criterion, MyELT, Cambridge гэх мэт програм ашиглан хичээлийн бусад цагаар сууж үйлчлүүлэн өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхээс гадна ур чадвар эзэмшин бие дааж суралцах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлах нөхцлийг тань бүрдүүлнэ.




Номын сан
Манай сургуульд 2000 оноос хойш хэвлэгдэн гарсан орчин үеийн дэлхийн шилдэг ном үйлдвэрлэгч Longman.Inc, Cambridge Press, McGraw Hill, Oxford Press, Macmillan болон Heinleкомпаниудын хэвлэсэн 1780 гаруй англи хэлний бүх л чадварыг сайжруулахад зориулагдсан ном сурах бичиг байдаг. Та эндээс өөрийн хүссэн номоо түр хугацаагаар авч хэрэглэж болно. Үүнээс гадна зарим өөрөө ажиллах CD, сурах бичгийг хэвлүүлэн авч өөрийн сургалтандаа ашиглаж болно.



Мөн дээрхи нэмэлт нөөц бололцоог ашигласнаараа мэдлэгийг маш өндөр түвшинд хүлээж авах, тогтоох, бусадтай хуваалцаж бататгах нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээрээ та богино хугацаанд үр өгөөжтөй суралцаж өөрийн хүссэн мэдлэгээ олж авах болно.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Манай шинээр боловсруулсан KALEIDOSCOPE  хөтөлбөр нь оюутанд англи хэл сурахад ямар нэг хүндрэл учруулахаас зайлсхийн Англи хэлний  чадварыг хамгийн сүүлийн үеийн шилдэг заах арга болох Scaffolding буюу шаталсан аргаар анхан шатнаас гүнзгийрүүлсэн түвшин хүртэл хэлний үндсэн дөрвөн чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих чадваруудыг эн тэнцүү хөгжүүлэх зорилготойгоор боловсрогдсон.

Бид хөтөлбөрөө боловсруулахдаа бүх сэдвийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бүрдүүлж, дүрмийн агуулгыг хүний тархинд хоногшихоор, эргэн санахад амар зөв системтэй хийсэн. Мөн оюутны мэдлэгийг логик дараалалтайгаар хөгжүүлэх, хамгийн гол нь дүрмийн мэдлэгээ унших, бичих, ярих, сонсох чадварт ашиглахаар хийсэн.
Жишээ нь:
1.    Унших чадварыг хөгжүүлэхдээ унших арга, стратегийг оюутанд эзэмшүүлэхийг чухалчилсан бөгөөд бүх уншлагын текстүүд, аудио дасгалаар бичигдсэн.
2.    Бичгийн чадварыг хөгжүүлэхдээ оюутныг энгийн өгүүлбэрээс академик түвшинд эссэ бичиж сургахад чиглэсэн бөгөөд бичих чадварт дутагддаг үгсийн сангийн зөв сонголтыг түлхүү оруулж мөн дүрмийн хэрэглээг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээсэн.
3.    Сонсох болон ярих чадварыг хөгжүүлэхдээ академик түвшинд сонсож, ярьж сурахад чиглэсэн бөгөөд сонсох арга тактикийг түлхүү оруулж оюутанд чадвар эзэмшүүлэхийг зорьсон. Яриа сонсголын дасгалууд бодит сэдэв дээр үндэслэгдэн харилцан ярилцах, хэлэлцэх чавдарыг хөгжүүлэх зорилготой хийгдсэн.

Ингээд манай сургалтын хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь зөвхөн мэдээллээр бөмбөгдөх бус хэл сурах арга, техник, тактик, гол нь хэл сурах чадварыг оюутанд эзэмшүүлж оюутан олж авсан чадвараа ашиглан мэдлэг болгох зарчмыг чухалчилснаараа онцлогтой.


Сурах бичиг
INTEGRATED арганд суурилсан Дүрэм, Уншлага, Эссэ, Сонсгол болон Яриаг нэг дор төвлөрөн үзэх боломж олгосон 6 түвшний 12 төрлийн Student book, Workbook, Audio CD бүхий KALEIDOSCOPE хөтөлбөрт сурах бичгийг та гарын авлага болгон ашиглана.



Тус сурах бичгүүд нь англи хэлний мэдлэгийг нэгэн цогцоор системтэйгээр сайжруулахаас гадна танд цаашид англи хэлийг ямар ч түвшинд сурахад шаардагдах бүхий л сурах арга техник, чадварыг олгодгоороо онцлогтой.

Та энэхүү ШИНЭ ХӨТӨЛБӨР-ийг ШИНЭ ОРЧИН-д эзэмшснээр гадаадад суралцах,  ирээдүйн ажил мэргэжилдээ амжилт гаргах ШИНЭ БОЛОМЖ танд нээгдэх болно.

Та суралцахыг хүсвэл JET SCHOOL OF ENGLISH-ийн байранд биечлэн ирж бүртгүүлж болохоос гадна 327610 утсаар бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн хугацаа:
-    Ерөнхий англи хэлний анги                     6-р сарын 20
-    iBT TOEFL-н шалгалтын бэлтгэл анги         6-р сарын 8
-    IELTS-н шалгалтын бэлтгэл анги               6-р сарын 13
-    8-12 насны хүүхдүүдийн “JUNIOR”анги    6-р сарын 8 хүртэл тус тус үргэлжилнэ.


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.