Украйны супер ээж

2012-05-23, 05:28
21,498

Ирина Бочай 33 настай бөгөөд тэрбээр 9 хүүхэд төрүүлж амжжээ. Бүх хүүхэд нь түүний өөрийнх нь. Ихэрлэсэн хүүхэд байхгүй. Бүгд л Иринагаас жам ёсоор төрсөн байна. Том охин Катюша нь 16 настай бөгөөд өмнө нь зураг зурдаг байжээ. Түүний зургийг алдарт Лаврт тавьж байв. Итали, герман, англи хэл сонирхдог бөгөөд хажуугаар нь физик, математикт шамддаг. Удаахь охин Настя 15 настай. Энэ жил хийл хөгжмөөр хөгжмийн сургууль төгссөн. Төгөлдөр хуур бас дардаг. Харин дараах хүүхэд Даниил 13 настай. Баян уур хөгжим дээр тоглож чаддаг. Тимофей 12 настай. Бөх сонирхдог бол Олег 10 настай. Морин хийл, айкидо хоёрын аль нэгийг сонгохоор мэрийж байна. Ирина 9 настай. Григорий 6 натсай. Татьяна 4, отгон хүү Ярослав 1 нас 10 сартай ажээ.

Украйны супер ээж


Нийт 4 охин, 5 хүүтэй.

www.caak.mn (5 фото)

Ирина ярихдаа: Нөхөр Олегтойгоо анх 17 настайдаа танилцсан. Жилийн дараа тэрээр гэрлэх санал тавьжээ. Одоо эднийх 2009 онд улсаас өгсөн 4 өрөө сууцанд амьдардаг юм байна. Үүнээс өмнө 2 өрөөнд давчуу амьдарч байжээ. Орой бүгдээрээ цуглахад хөгжилтэй их шуугиантай байдаг. Байрыг нь томсгох тухай амласан боловч одоохоондоо үгүй л байна. «Ододтой бүжиглэцгээе» төсөлд Ирина амжилттай оролцож "Шкода-Фабиа" машинаар шагнуулжээ. Үүгээрээ дэлгүүр явж хоол хүнс цуглуулдаг гэнэ.


Ёстой сайн ээж!

www.caak.mn (5 фото)


Ийм эмэгтэйг Ламборжиниар шагнаж ч болно!

www.caak.mn (5 фото)

  Хүмүүс бодохдоо биднийг 20 литрийн кастрюльтай хоол хийж иддэг байх гэж боддог байх. Үнэндээ тийм биш. Нөхөр маань нэг хоол, би өөр хоол, том хүүхдүүд маань бас өөр хоол гээд тус тусын сонирхол өөр.

Ирина: "Би өглөө бүр гүйдэг. Заримдаа аль нэг хүүхдээ дагуулж гүйдэг. Гүйлт, дасгал, нуурын эрэг дээр усаар шавшуулах, дараа нь өглөөний унд уудаг. Бид үргэлж шинэхэн хүнс хэрэглэдэг. Нөхөр маань нимгэн махтай амтласан бинг, харин би овьёосны кааш, кофе, том хүүхдүүд маань бутерброд, бага хүүхдүүд маань заавал кааш иддэг" -хэмээн ярьж байна.

www.caak.mn (5 фото)


Мөн тэрээр цааш ярихдаа, "Гурав дахь хүүхэд маань төрсөн үеэс амьдрал маань илүү сонирхолтой болсон. Олуулаа болохын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Нэг хүүхэд бол өрөөсгөл хүмүүжилтэй ганцаар байдаг. Хоёр хүүхэд хоорондоо үргэлж хөгжин өрсөлдөөнтэй болдог. Хүүхдүүд олон болоход бүгд дор бүрнээ өөр өөрийн хийх юмтай болдог. Том хүмүүстэй зууралддаггүй. Би өөрийгөө үргэлж цэмцгэр байх ёстой гэсэн нэг дүрмийг баримтладаг. Их мөнгө, цаг үрэхгүйгээр үүнийгээ яаж ийгээд болгочихдог. Хамгийн чухал нь хүн өөрөө үүнийгээ хүсдэг л байх ёстой!" -гэжээ.


Хүмүүсээ, Иринагаас үлгэр жишээ авцгаая!

www.caak.mn (5 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()