Гэрэл зургийн уралдааны удирдамж

2012-05-21, 17:42
17,908

Электрон барааны салбарт тэргүүлэгч БСБ компани 6 сарыг дуустал зуны налгар өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан өөрийн facebook хуудсаараа “Зураг алаач” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.  Энэхүү уралдааны зорилго нь зураг авах сонирхолтой хүүхэд залуусд өөрийн авах зурганд зохиомж оруулах, эрх чөлөөтэй шинээр сэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

Гэрэл зургийн уралдааны удирдамж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Гэрэл зурагт тавигдах шаардлага:

•    Уралдааны нэр,агуулгад нийцсэн байх
•    Зургийн байршил зохиомжид нь зөвхөн БСБ-ийн аль нэг салбар дэлгүүр эсвэл БСБ лого, бусад холбогдолтой эд хэрэгсэл орсон байх шаардлагатай. /жишээлбэл цахилгаан бараа, компьютер, мебел орсон зураг байж болно/
•    Зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (зураг авдаг бүхий л хэрэгслийг ашиглаж болно)
•    Зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын зураг ашиглавал шалгаруулалтаас хасагдана)
•    Гэрэл зураг нь тус бүр 10MB-аас ихгүй хэмжээтэй байх


Гэрэл зураг илгээхдээ анхаарах зүйлс:
Гэрэл зургийг 6-р сарын 25-ныг дуустал хугацаанд oyunbat@bsb.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Гэрэл зураг илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ. /Эдгээр мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтанд оролцох боломжгүй/

Шагналын сан:
Уралдаанд ялагч: Nikon D3100 DSLR гэрэл зургийн аппарат хожно
 
Уралдааны шалгаруулалт:
Уралдааны шалгаруулалтыг олон нийтийн саналыг үндэслэн уралдаант тавьсан шаардлагад нийцсэн байдал, хамгийн олон Like цуглуулж, олон хүнд share хийгдсэн байдлыг харгалзан үзэж шалгаруулна.

Уралдааны хугацаа:
Шалгаруулалтанд оролцогчдын зургийг www.facebook.com/BSBService фэйсбүүк хаягт байрлуулах ба энэ хаягаар орон like дарах боломжтой.

Уралдааны шилдэг бүтээлийг 6 сарын 29 Мегастор дэлгүүр дээр шалгаруулна.

 
Өнгө будаг нь ханасан зуны нарлаг өдрүүд эхэлж зуслан болон амралтын зугаалгын үе ирлээ. Гэвч зуны зугаатай дурсамжаа үлдээж чадахгүй бол харамсалтай юм. Иймээс БСБ компани хүүхэд залуучууддаа зориулж зөвхөн хорооллын эцсийн БСБ МЕГАСТОР дэлгүүрт 5 сарыг дуустал зургийн аппаратны агуулах чөлөөлөх хямдралыг эхлүүлж байна. Энэхүү хямдралаар дэлхийн бүх шилдэг брэндийн камерууд үнийн доод түвшинд хүрч буюу 50% хүртэл хямдарч, бэлэг урамшуулалтайгаар худалдаалагдана. Хямдралаар авч, Зунаар зураг авцгаая. 

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.